29
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
аргаар бараг ялгаагүй гарчээ. Тооцооллын
ялгаа 1989 оноос бага зэрэг нэмэгдэж 2010
онд эмэгтэйчүүдийн АГДН аргууд хооронд 0.4-
0.7 жилээр зөрүүтэй гарсан байна. Эрэгтэй
хүн амын хувьд АГДН-ны тооцооллын ялгаа
эмэгтэй хүн амынхаас харьцангуй өндөр
буюу тооллогын онуудад аргачлал хооронд
1.1-1.5 жилээр зөрүүтэй үр дүн гарсан юм.
Үзүүлэлтийн аргачлал хоорондын зөрүүтэй
байдал хүйсээр нэлээд өөр гарсан нь хүн
амын гэрлэх хандлагад нөлөөлж буй хүчин
зүйлс хүйсээр ялгаатай гэдгийг илэрхийлж
байгаа болов уу.
Зураг 1. Анхны гэрлэлтийн дундаж нас, хүйс ба тооллогын онуудаар
(1979, 1989, 2000, 2010)
Хүн амын гэрлэлтээ хойшлуулах хандлага
хүйсээр бага зэрэг зөрүүтэй болохыг дээр
дурдсан билээ. Эрэгтэй, эмэгтэй хүн ам
гэрлэлтээ хэрхэн хойшлуулж байгааг
судалгаанд харьцуулж буй аргуудаар
зэрэгцүүлж Зураг 2-т дүрслэн харуулав.
Зураг 2. Анхны гэрлэлтийн дундаж насны тооллого хоорондын өөрчлөлт, хүйсээр
1989-2010 ба 1979-2010
Хажналын аргаар тооцсон АГДН-ны тооллого
хоорондын зөрүү эрэгтэй хүн амын хувьд
бусад аргаас 0.1-0.2 жилээр ялимгүй бага
гарчээ. Тодруулбал, эрэгтэйчүүд 1979-
2010 оны хооронд гэрлэлтээ 1.3-1.4 жилээр
(Хажнал-1.3 жил; ГЕХ-1.4 жил), 1989-2010 оны
хооронд 1.2-1.4 жилээр (Хажнал-1.2 жил; ЦГХ-
1.2 жил; ГЕХ-1.4 жил) тус тус хойшлуулжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд Хажналын аргаар
тооцсон АГДН-ны тооллого хоорондын
зөрүү харьцангуй өндөр тооцогдсон байна.
Хажналын аргаар, 1979-2010 оны хооронд
эмэгтэйчүүд гэрлэх нас 2.6 жилээр нэмэгдсэн
бол гэрлэлтийн ерөнхий хүснэгтээс 1.9
жилээр нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан.
Түүнчлэн 1989-2010 оны хооронд эмэгтэйчүүд
гэрлэх насаа Хажналын аргаар 1.6 жилээр,
гэрлэлтийн хүснэгтийн тооцооллоор 1.3
жилээр хойшлуулсан байна.