24
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Дүн шинжилгээний аргууд
Анхны гэрлэлтийн дундаж насыг тооцох
Хажналын арга болон гэрлэлтийн хүснэгтийн
загварууд нь харилцан ялгаатай төсөөлөл,
суурь мэдээллүүдийг ашиглан ялгаатай арга
техникээр тооцооллыг хийдэг.
•
Хажналын арга
Хажналын (1953) нэвтрүүлсэн анхны
гэрлэлтийн дундаж насыг тооцох аргачлал
нь нэг тооллогын үе дэх ганц бие хүмүүсийн
харьцаандсуурилдаг.ХажналынАГДН-ныарга
нь гэрлэлтийн хугацааг тоймлон харуулдаг
бөгөөд хүн амын тооллогын мэдээллээс
хялбархан тооцогддог техник аргачлалын
давуу талтай. Харин насны мэдээллийн
алдаа болон гэрлэлтийн статусын ангиллын
зөрүүтэй байдалд мэдрэг сул талтай.
Түүнчлэн гэрлэлтийн хэв маягийн өөрчлөлтөд
эмзэг буюу сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг
илэрхийлж чаддаггүй.
Энэхүү арга нь гэрлэлтийн судалгаануудад
түгээмэл ашиглагдсаар байгаа ч аргачлал
талаасдараахтөсөөллүүдээрхязгаарлагдана.
Төсөөлөл:
1. Сүүлийн үед гэрлэлтийн хэв маяг
тогтвортой байсан (нэг тооллогоор
өгөгдсөн ганц бие хүн амын харьцаа
хугацааны туршид үргэлжлэх жинхэнэ
үелрэлийн мэдээллийг төлөөлнө).
2. 15
12
наснаас өмнө болон 50 ба түүнээс
дээш насанд анхны гэрлэлт тохиохгүй
(50 насандаа бүх хүн гэрлэсэн байна).
3. Нас баралт 50 наснаас өмнө тэгтэй
тэнцүү бөгөөд гэрлэлтийн байдлаар
ялгавартай байдал өчүүхэн бага буюу
байхгүй.
4. Шилжих хөдөлгөөн (шилжин ирэлт ба
явалт) өчүүхэн бага буюу байхгүй.
5. Хүн амын нас ба гэрлэлтийн байдлаарх
тархалт харьцангуй үнэн зөв.
Өгөгдөлд тавигдах шаардлага:
1. Хүйс ба 5 насны бүлгээр өгөгдсөн
15-55 хүртэлх насны хүн амын тоо,
тооллого тус бүрээр.
12
Зарим улс оронд 10 наснаас өмнө гэж тооцдог
2. Хүйс ба 5 насны бүлгээр өгөгдсөн 15-
55 насны ганц бие болон ер нь гэрлэсэн
статустай хүн амын тоо.
Тооцоолох үйл явц:
Анхны гэрлэлтийн дундаж насны тооцооллыг
дараах 5 алхмаар хийж гүйцэтгэнэ (United
Nations, 1983).
Алхам 1 – Ганц бие хүн амын харьцааг тооцох
(50-54 насны бүлгийг оролцуулаад 5
насны бүлэг ба хүйс тус бүрт).
U
x
=
S
x
P
x
энд,
S
x
– х насны бүлэг дэх ганц бие хүн амын тоо
P
x
– х насны бүлэг дэх нийт хүн амын тоо
Алхам 2 – Ганц бие амьдарсан хүн-жилийг
тооцох.
RS
2
= RS
1
+ (тооцоололд авч үзэж буй
гэрлэж болох насны хамгийн
доод хязгаар
13
).
RS
1
= 5 * (Насны бүлэг бүр дэх ганц
бие хүмүүсийн харьцааны
нийлбэр). энд, 50-54 насны
бүлгийг оруулахгүй бөгөөд 5
нь насны бүлгийн интервалын
уртыг илэрхийлнэ.
Алхам 3 – Ер нь гэрлэсэн хүн амын харьцааг
тооцох.
RM = 1 – RN
RN = 50 насанд огт гэр бүл болоогүй, ганц
бие байх хүн амын харьцаа (45-49 ба
50-54 насны бүлгийн ганц бие хүн
амын харьцааны арифметик дундаж.
Хэрэв 50-54 насанд энэ харьцаа 0 гэж
үзвэл 45-49 насны бүлгийг дангаар
авна).
Алхам 4 – Насан туршдаа (50 насандаа) ганц
бие амьдарсан хүн жилийг тооцох.
RS
3
= 50 * RN
13
Монгол Улсын хуулинд гэрлэх насны доод хязгаарыг
18 гэж тодорхойлсон боловч хуулийн тодорхой заалтын хүрээнд
18 хүртэлх насны хүн амын гэрлэлтийг бүртгэх тохиолдол
байдаг. Энэ судалгаанд гэрлэж болох насны доод хязгаарыг 15
нас гэж тодорхойлсон.
12
Зарим улс оронд 10 наснаас өмнө гэж тооцдог
13
Монгол Улсын хуулинд гэрлэх насны доод хязгаарыг 18 гэж тодорхойлсон боловч хуулийн тодорхой заалтын хүрээнд
18 хүртэлх насны хүн амын гэрлэлтийг бүртгэх тохиолдол байдаг. Энэ судалгаанд гэрлэж болох насны доод хязгаарыг
15 нас гэж тодорхойлсон.