28
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Хүснэгтээс анхны гэрлэлтийн дундаж насыг
олох тооцоолол:
Гэрлэлтийн ерөнхий хүснэгтээс анхны
гэрлэлтийн дундаж насыг олохтой ижил
аргаар тооцно.
АГДН’ =
a
15
+
e
15
o'
4. ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Анхны гэрлэлтийн дундаж насыг Хажналын
арга, гэрлэлтийн хүснэгтийн хоёр өөр
загвараар хүйс тус бүрт тооцож, үр дүнг
Хүснэгт 1-т харьцуулав.
Тооллого явагдсан он, хүйс тус бүрийн
тооцооллын үр дүнг ажиглавал (1979 оны
эмэгтэй хүн амын АГДН-ыг эс тооцвол)
Хажналын
аргаар
тооцсон
үзүүлэлт
харьцангуй өндөр гарчээ. Энэ нь хүйсийн
хувьд бага зэрэг ялгаатай байна. Эрэгтэй
хүн амын хувьд АГДН-ыг Хажналын аргаар
тооцоход бусад 2 загвараас 1.1-1.5 жилээр
өндөр, эмэгтэй хүн амын хувьд 0.1-0.8 жилээр
тус тус өндөр гарсан. Харин нас барах
магадлалыг тооцоололд оруулсан эсэхээр
ялгаатай гэрлэлтийн хүснэгтийн загваруудын
хувьд цэвэр-гэрлэлтийн хүснэгтээс тооцсон
АГДН гэрлэлтийн ерөнхий хүснэгтээс тооцсон
үзүүлэлтээс харьцангуй (0-0.2 жилээр) өндөр
байна.
Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд
арай эрт гэрлэх хандлагатай болох нь
шинжилгээний
үр
дүнгээр
батлагдаж
байна. Гэрлэх нас Хажналын аргын хувьд
хүйсээр харьцангуй өндөр зөрүүтэй гарчээ.
Тодруулбал, Хажналын аргыг ашигласан
тохиолдолд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс
дунджаар 2-3.4 жилээр эрт гэрлэдэг гэсэн
үр дүн гарсан. Гэрлэлтийн хүснэгтүүдэд
энэхүү хүйсийн ялгаатай байдал 1.3-2.1 жил
байна. Гэхдээ гэрлэх насны хүйсийн зөрүүтэй
байдал тооллого хоорондын хугацаанд
буурсан хандлагатай байгаа нь ажиглагдлаа.
Хажналын аргаар, 1979 онтой харьцуулахад
2010 онд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн гэрлэх
дундаж нас 1.4 жилээр ойртож, зөрүү нь
2 жил болж буурчээ. Гэрлэлтийн ерөнхий
хүснэгтийн үр дүнг харвал, гэрлэх дундаж
насны хүйсийн зөрүүтэй байдал 0.6 жилээр
багасаж эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.5
жилээр эрт гэрлэх болсон нь ажиглагдлаа.
Цэвэр гэрлэлтийн хүснэгтийн тооцооллоор
гэрлэх насны хүйсийн зөрүүтэй байдал 1989-
2000 онд 0.1 жилээр буурсан бол 2000-2010
онд өөрчлөлтгүй байна.
Хүснэгт 1. Анхны гэрлэлтийн дундаж нас (АГДН), сонгосон аргууд ба хүйсээр болон
хугацааны зөрүү, хүйсийн зөрүүгээр
Анхны гэрлэлтийн
дундаж нас
АГДН
эр
АГДН
эм
Хүйсийн зөрүү
АГДН
эр
- АГДН
эм
Хажнал ГЕХ ЦГХ Хажнал ГЕХ ЦГХ Хажнал ГЕХ ЦГХ
1979
25.0 23.7 -
21.6 21.7 -
3.4
2.1
-
1989
25.0 23.7 23.9 22.6 22.3 22.5 2.4
1.5 1.4
2000
25.7 24.2 24.3 23.7 22.8 23.0 2.0
1.4 1.3
2010
26.2 25.1 25.1 24.2 23.6 23.8 2.0
1.5 1.3
1989-2010 зөрүү
1.2
1.4 1.2
1.6
1.3 1.3
-
-
-
1979-2010 зөрүү
1.3
1.4
-
2.6
1.9
-
-
-
-
Тэмдэглэгээ:
ГЕХ – Гэрлэлтийн ерөнхий хүснэгт
ЦГХ – Цэвэр гэрлэлтийн хүснэгт
Монгол улсын хүн амын гэрлэлтээ хойшлуулах
хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг АГДН-г
тооцоолсон ялгаатай аргуудаар харьцуулан,
хүйсээр зэрэгцүүлэв
(Зураг 1).
1979-1989 оны хооронд эрэгтэйчүүдийн гэрлэх
нас бараг өөрчлөгдөөгүй бөгөөд түүнээс хойш
2010 он хүртэлх хугацаанд өссөн хандлагатай
байна. Эмэгтэйчүүдийн хувьд АГДН 1979
оноос хойш нэмэгдсээр байгааг зургаас харж
болно.
Эмэгтэй хүн амын хувьд тооцсон АГДН 1979
онд гэрлэлтийн ерөнхий хүснэгт ба Хажналын