Table of Contents Table of Contents
Previous Page  33 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 33 / 56 Next Page
Page Background

33

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

НЯЛХАСЫН ЭНДЭГДЭЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС, БАРИМТЫН СУДАЛГАА

Баярмагнайгийн Элбэгдорж

(

магистрант

), Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны

харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн

статистикч

Алгаагийн Солонго

(Ph.D), Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн

Эдийн засгийн тэнхимийн багш профессор

Хураангуй

Энэхүү баримтын судалгааны зорилго нь Монгол болон гадаадын улс орнуудад хийгдсэн

судалгаануудад үндэслэн нялхсын эндэгдэлд нөлөөлөгч хүн ам зүй, нийгэм эдийн засаг,

улс төр, эрүүл мэндийн системээс хамаарч буй хүчин зүйлсүүдийг тодорхойлоход оршино.

Нялхсын эндэгдэлд эхийн нас, төрөх үеийн байдал, эхийн сүүгээр хооллолт, төрөлхийн

эмгэг зэрэг биологийн болон хүн ам зүй хүчин зүйлс нөлөөлж байна. Эхийн боловсрол

нь нялхас хүүхдийн эндэгдлийг бууруулах нийгэм, эдийн засгийн нэн чухал үзүүлэлт

болох нь нотлогдсоор байна. Бүтэн гэр бүл, эцэг эхийн хайр халамжинд өсч бойжиж буй

нялхас, хүүхэд эндэх магадлал ганц бие эхтэй харьцуулахад маш бага байгаа нь гэрлэлт

эхийн сэтгэл санаа, эх хүүхдийн асран хамгаалал, өрхийн эдийн засагт давхар хувь

үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Улс үндэстний амар тайван,

аливаа ялгаварлал, гадуурхалгүй, дайн самуунгүй улс төрийн тогтвортой байдал нь нөхөн

үржихүйн эрүүл мэндийг тэтгэх хүчин зүйлс болж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нь нялхсын эндэгдлийг бууруулах

анхдагч нөхцөл болохыг улс орнуудад хийгдсэн олон судалгаа нотолсоор байна. Иймд,

нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанг бэлтгэх, орчин үеийн техник

,

технологийг тууштай нэвтрүүлэх, ДЭМБ-аас гаргасан стандарт шаардлагуудыг бүрэн

хангаснаар нялхас, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай үйлчилгээг цогцоор нь

хүргэх нөхцөл бүрдэх юм.

Түлхүүр үгс:

Нялхсын эндэгдэл, хүн ам зүйн хүчин зүйлс, нийгэм, эдийн засгийн хүчин

зүйлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхалт

Аbstract

This study intends to identify demographic, socio-economic, political, and health system factors

that contribute to infant mortality both in the context of Mongolia and abroad. Infant mortality is

triggered by maternal age, birth status, breastfeeding, and congenital anomalies, the biological

and demographic factors. Maternal education remains as an important social and economic

indicator for reducing infant mortality. Plethora of research findings reveal that there is a less

mortality rate amongst infants and children nurtured within a full family compared to single

mothers, implying that marriage impacts the emotional well-being of mothers, the maternal and

child care services as well as the household economy. Additional facts that strongly promote

reproductive health have been witnessed from nations that are peaceful, free from discrimination

and conflicts, and politically stable.

A range of studies in countries have shown that quality and access to health care is a prerequisite

for reducing infant mortality. Therefore, training of medical practitioners- specialized doctors,

nurses and other staff, consistent introduction of innovative techniques and technologies, and

full compliance with the standard requirements set by the WHO will enable inclusive services for

the health of infants and children.

Keywords:

Infant mortality, demographic factors, social and economic factors, health care,

violence and discrimination