Table of Contents Table of Contents
Previous Page  36 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 36 / 56 Next Page
Page Background

36

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

замын халдварыг эмчлэхгүй орхих зэрэг

жирэмсэн эмэгтэйчүүдийн зарим эрсдэлт

хүчин зүйлсүүд ураг зулбах, амьгүй болох,

дутуу төрөлтөд нөлөөлж байна. Амьдралын

хэв маяг, халдвар, хоол тэжээл, жирэмслэхээс

хамгаалах арга хэрэгсэлтэй холбоотой

эрсдэлийг бууруулах замаар эрүүл мэнд,

нийгмийн тусламж үйлчилгээг нэгтгэснээр

дутуу төрөлт төдийгүй амьгүй төрөлт, эх,

нярайн эндэгдлийг бууруулах боломжтой.

Төрөлхийн эмгэг

Хүрээлэн буй орчны нөлөө, эхийн эрүүл мэнд,

зан үйл, эмч, эмнэлгийн ажилтны буруутай

үйл ажиллагаанаас үүдэлтэй төрөлхийн

эмгэгтэй нялхсын төрөлтийн түвшин нэмэгдэж

байна. Үүнээс гадна төрөлхийн эмгэг өвчинд

өрхийн амьжиргааны түвшин нөлөөлдөг нь

батлагдсан (А.Солонго, 2011; Ариунаа 2004).

Бага орлоготой өрхийн жирэмсэн эхийн ажил

эрхлэлт, ажиллах нөхцөл, хэт ачааллын сөрөг

үр дагавар ураг зулбах, нялхас дутуу төрөх,

төрөлхийн эмгэгтэй нялхас төрөх үзэгдлээр

илэрч байна. Мөн агаарын бохирдол, хүрээлэн

буй орчны доройтол, дэд бүтцийн хөгжлийн

сул дорой байдал, зарим эмч, эмнэлгийн

ажилтнуудын ур чадваргүй байдал, ажлын

хариуцлагагүй байдлаас улбаалан төрөлтийн

эмгэгтэй нялхас төрж байна. Монголд гэхэд л

төвөөсөө хэт их алслагдсан сумын төвүүдийн

эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж,

нарийн мэргэжлийн эмчийн хомсдолоос үүдэн

анхны болон хүнд төрөлтүүдийг аймгийн төв

дээр хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна.

Энэ тохиолдолд найдвартай тээвэрлэх унаа

тэрэг, сайн зам дэд бүтцийн асуудлууд давхар

дарамтуудыг бий болгодог. АНУ-д хийгдсэн

судалгаагаар (Alberto Palloni, 1999) төрөлхийн

эмгэг нь нийт хүн амын дундах нас баралтын

тэргүүлэх шалтгаан байсан ба төрөлхийн

эмгэгтэй хүүхдийг төрөнгүүт нь устгадаг арга

хэмжээ авдаг байсан нь нялхсын эндэгдэлд

маш хүчтэй нөлөөлсөн, тухайн үед хүмүүсийн

дунд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгох

хандлага маш сул байсныг нээж илрүүлж,

хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хандлагыг

өөрчлөх аян өрнүүлж байжээ.

3. НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Эхийн боловсрол

Дэлхий ертөнц хөгжихийн хэрээр хүний

мэдлэг чадвар улам бүр дээшилж байна.

Хүн амын боловсролын түвшин дээшлэхийн

хэрээр нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд

өөрчлөгдөж байна. Эхийн боловсрол нь

нийгэм эдийн засгийн хүчин зүйлсээс нялхас,

хүүхдийн нас баралтад нөлөөлж байгаа

хамгийн чухал хүчин зүйл юм (Д. Ариунаа

2004). Эхийн боловсролын түвшин ба нялхсын

эндэгдлийн хооронд шууд урвуу хамааралтай.

Боловсрол багатай, залуу насны эхчүүдээс

төрсөн нялхас, хүүхэд илүүтэй эндэж байна

(Alberto Pallono, 1999; А.Солонго, 2011, UNDP,

2013). АНУ-д хийсэн судалгаагаар хар арьстай

ээжүүдийн боловсролын түвшин өнгөрсөн

10 жилд буурах хандлагатай байсан ба мөн

хугацаанд нялхсын эндэгдэл нэмэгдсэн

байна. Өмнөд Суданд эхийн боловсролын

түвшин өндөр байх тусам нялхас, хүүхдийн

эндэгдлийн түвшин эрс буурсан байна. Харин

эхийн нас залуу, боловсрол бага байх тусам

нялхас хүүхдийн эндэгдэл өндөр байна.

Боловсрол өндөртэй эхчүүд хүүхэд нь

өвдсөн үед хувь зохиолд бага итгэдэг. Тэд

эмнэлгийн нөхцөл бололцоог ашиглахдаа

илүү чадварлаг, гэр бүлийн доторх уламжлалт

харьцааг өөрчилж, хүүхдэдээ илүү анхаарал,

халамж хандуулж чаддаг. Өнөөдөр дэлхийн

машолонулсүндэстэнднасбаралт, төрөлтийн

үзэгдэлд гарсан өөрчлөлт, эдгээр өөрчлөлт

явагдсан хугацаанд албан ёсны нийтээр

заавал эзэмшвэл зохих боловсрол нөлөөлсөн

болохыг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүдийн

боловсролд энэ тэргүүнд ач холбогдол өгөх

болсон юм. Харин Ойрхи Дорнын бүс нутагт

бага боловсролтой ээжүүдийн дунд нялхсын

эндэгдлийн түвшин хамгийн өндөр байна (Jane

Scott, 2015). Жишээ нь, 5 жилийн хугацаанд

нялхсын эндэгдэл дунджаар Миссисипи

муж улсын бага боловсролтой эхчүүдийн

100000 амьд төрөлтөд 1630 ногдож байсан

нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд уламжлалт

хандлагыг илэрхийлж хүүхдээ өвдөхөд

эмнэлэгт үзүүлэхгүй байх, өөрийн уламжлалт

аргыг хэрэглэх, мөн эх/ээж орлогогүй байсан

нь нялхас эндэх шалтгаанууд болсон байна.