37
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Эцэг, эхийн гэрлэлтийн байдал
Гэрлэлтийн байдал нь нялхсын эндэгдэлд
нөлөөлөгч нийгмийн нэг хүчин зүйл юм.
Өрхийн орлого, орлогын эх үүсвэр, ажил
эрхлэлт, төрөхийн өмнө болон төрсний
дараах халамж, асаргаанд ганц бие ээжүүд
хамгийн ихээр санаа зовдог. Улмаар нялхас,
хүүхдийн төдийгүй эхийн өөрийн эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлж эх, хүүхэд аль аль
нь эндэх эрсдэлтэй. Ганц бие эхийн биеийн
байдал нөхөртэй эхийн биеийн байдлаас 2
дахин доогуур байна (Jane Scott, 2015).
Бас нэгэн сонирхолтой зүйл бол эх нь нас
барсан 5 хүртэлх настай хүүхдийн эндэх
магадлал 50 хувьтай байгаа нь тогтоогджээ
(ХХИ, 2013).
Өрхийн орлого, амьжиргааны түвшин
Өрхийн орлого нь гэр бүлийн эдийн засгийн
чадавхыг илэрхийлэхийн зэрэгцээ өрхийн
гишүүдийн эрүүл мэндэд шууд нөлөөлж
байдаг. Орлоготой гэр бүлд төрж, өсөн
бойжиж буй нялхсын эндэх магадлал бага,
эндсэн нялхсын дийлэнх нь амьжиргааны
түвшин доогуур өрхөд ногдож байна (Alberto
Palloni, 1999; Д. Ариунаа 2004; А.Солонго,
2011; UNDP, 2013). Нийгэм, эдийн засгийн
статус доогуур өрхөд төрж буй нялхас
хүүхэд дутуу төрөх, төрөлхийн болон олдмол
хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр
байгаа талаар өмнө онцолсон билээ. Бага
орлоготой өрхийн хоол тэжээлийн хомсдол нь
жирэмсэн эхийг амьсгалын замын бүх өвчинд
эмзэг болгож, улмаар нялхас дутуу төрөх
шалтгаан болж байгааг судлаачид онцолж
байна (Д. Ариунаа 2004). Гэсэн хэдий ч хоол
тэжээлийн дутагдал дангаараа нялхсын
эндэгдлийн шалтгаан болж чадахгүй байна.
Нялхас болон 1-4 настай хүүхдүүдийн нас
баралтын шалтгаанд уушигны хатгалгаа,
суулгалт зэрэг орон гэрийн дотоод орчноос
хамааралтай өвчлөл багтаж байгааг гадаад,
дотоодод хийгдсэн судалгааны ажлууд
нотолж байна (А.Солонго; 2011, Jane Scott,
2015; Д. Ариунаа 2004). Судлаачдын дүгнэж
байгаагаар жирэмсэн эхчүүдийн хоол
тэжээлийн дутагдлын улмаас үүсэх дараагийн
асуудал нь ургын өсөлт, хөгжилд хийгээд
нялхас, хүүхдийн эрүүл мэндийн доройтол,
нас баралтын анхдагч шалтгааныг үүсдэг
байна.
Өрхийн ахуйн нөхцөл байдал
Монголд хийгдсэн нөхөн үржихүйн эрүүл
мэндийн судалгаагаар (Д. Ариунаа, 2004) гэрт
амьдарч байгаа нялхсын эндэгдэл хувийн
байшин болон тохилог орон сууцанд амьдарч
байгаа нялхсын эндэгдлээс өндөр байсан
байна. Нялхас, хүүхдийн нас баралтын түвшин
цахилгаанхэрэглэдэгөрхөдамьдардагнялхас,
хүүхдийн дунд мөн бага байв. Судалгаанаас
харахад нялхас, хүүхдийн нас баралт
цахилгаан хэрэглэдэггүй өрхийн нялхас,
хүүхэдтэй харьцуулахад цахилгаан хэрэглэдэг
өрхүүдийн эрт нярайд-7.2, нярайд-10.3,
нялхаст-24.8, хүүхдэд- 5.7 пунктээр тус
тус доогуур байжээ. Дээрх судалгаагаар
өрхийн ахуйн нөхцлийг илэрхийлэх бас нэгэн
үзүүлэлт болох сууцан дотроо угаалгын өрөө
болон жорлонтой эсэхээр нялхас, хүүхдийн
эндэгдлийн ялгааг тодорхойлсон байна. Нас
баралтын түвшин сууцан дотроо угаалгын
өрөө, жорлонтой өрхийн нялхас, хүүхдийн
хувьд бага гарсан байв. Судалгаанаас
харахад дотроо жорлонтой өрхийн нялхас,
хүүхдийн нас баралт дотроо жорлонгүй өрхийн
нялхас, хүүхдийн нас баралтаас нярайнх-0.4,
нялхсын-19.4, хүүхдийнх-9.3, 5 хүртэлх настай
хүүхдийнх-27.8 пунктээр тус тус доогуур байв.
Монгол улсын хэмжээнд нялхсын эндэгдлийг
бууруулахын тулд орлогын тэгш бус байдлыг
илрүүлэхийн зэрэгцээ гэр бүл, өрхийн ахуйн
нөхцлийг, дотоод, гадаад орчныдавхар нөлөөг
багасгах шаардлагатай.
Өрхийн алслагдсан байдал, мэдээлэл авах
боломж
Монгол улс нь хөдөөгийн хүн ам сийрэг
сууршилтай хүн ам зүйн үндэсний
онцлогтой. Алслагдсан бүс нутгийн аймаг,
сумдад жирэмсэн эхийн хяналт сул, үзлэг
шинжилгээнд бүрэн хамрагдах боломж
байхгүй,
техник
технологийн
дэвшил
бүрэн нэвтрээгүй, эмч, эмнэлгийн ажилтан
ялангуяа нярайн эмчийн дутагдалтай зэрэг
шалтгаанаар нялхас эндэгдэх тохиолдол
цөөнгүй гарсаар байна. Хөдөө орон нутагт
нярай, нялхаст үзүүлэх эрүүл мэндийн
яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжгүй
байдал тэдний эндэх магадлалыг 7 дахин
өсгөж байна (Д. Ариунаа, 2004; Л.Ширнэн,
2013). Эрүүл мэндийн зардлын хуваарилалт,
төсөв, нөөц, санхүүжилт хүрэлцээгүйгээс
шаардлагатай техник технологи худалдаж авч
чадахгүй байх, худалдаж авсан ч тэдгээрийг