41
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХҮРТЭЭМЖ
Цэрэннадмидын Амартүвшин
(
докторант
), Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны
Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш
Загдбазарын Манлайбаатар
(докторант), Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн ахлах судлаач
Хураангуй
Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх нь эмзэг бүлгийн иргэдийн амьдралын түвшинг
дээшлүүлэх, тэгшбусбайдлыгбагасгах, бүснутгийннийгэмэдийнзасгийнтэнцвэртэйхөгжлийг
хангах зэргээр хэрэгжинэ. Энэхүү судалгааны ажлаар сүүлийн жилүүдэд ажиглагдсан эдийн
засгийн өсөлт ядуурал буурахад нөлөөлсөн эсэх, өрхүүд өсөлтийн үр шимийг тэгш хүртэж
байгаа эсэхийг тодруулахыг зорьсон. Уг судалгаанд ҮСХ-оос эрхлэн явуулдаг Өрхийн нийгэм,
эдийн засгийн судалгааны 2010-2016 оны анхдагч тоон мэдээллийг ашигласан.
Улсын хэмжээний эдийн засгийн өсөлт ба өрхийн бодит орлогын хамаарлыг үнэлэхэд хүчтэй
эерэг хамаарал ажиглагдсан. Гэхдээ аймгийн эдийн засгийн өсөлт нь аймгийн түвшний
ядуурлын үзүүлэлт ба өрхийн түвшний орлогын үзүүлэлтүүдэд төдийлөн нөлөөгүй, хүртээмж
муутай байна.
Түлхүүр үгс:
эдийн засгийн өсөлт, хүртээмжтэй өсөлт, тэгш бус байдал, ядуурал
Abstract
The inclusive growth means improvements in the living standards of vulnerable groups, reduced
inequalities while developing different parts of the country in balanced ways. In this study, we tried
to identify whether the recent economic growth reduces poverty and was it inclusive or not. This
study was conducted using the dataset of annual Household Socio Economic Survey 2010-2016
by the National Statistics Office.
There is a strong positive correlation between the economic growth and the household real income
in national level. However, it was estimated that, in provincial level, the economic growth is not
inclusive and has not effects on poverty and household income indicators.
Key words:
economic growth, inclusiveness, inequality, poverty
1. УДИРТГАЛ
Улс орны эдийн засгийн өсөлт нь нэг хүнд
ногдох орлогын хэмжээг нэмэгдүүлж, улмаар
ядуурлыг бууруулдаг гэсэн үзэл баримтлал
байдаг хэдий ч эдийн засгийн хөгжил нь
ард иргэдийнхээ амьжиргааны байдлыг
сайжруулахгүй байх тохиолдол олон улсын
практикт нэлээд ажиглагддаг.
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны
“Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
(ӨНЭЗС)-нытоонмэдээллээс харахад,Монгол
Улсад ядуурлын түвшин 2010- 2014 онд эрс
буурч байгаад, 2014-2016 онд 8 пунктээр
өссөн. Харин 2018 онд 28.4 хувь болж бага
зэрэг буурчээ. Ерөнхийдөө, эдийн засгийн
өсөлт өндөр үед ядуурлын түвшин буурах
хандлагатай байсныг доорх зургаас харж
болно. Мөн ам.доллароор илэрхийлэгдсэн
нэг хүнд ногдох бодит Дотоодын нийт
бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн хугацаанд хоёр
дахин нэмэгджээ.