Table of Contents Table of Contents
Previous Page  47 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 47 / 56 Next Page
Page Background

47

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

Тусгай мэргэжлийн

0.117*

0.051 2.26 0.024 0.016 0.218

Дипломын дээд

0.349**

0.057 6.17

0 0.238 0.46

Бакалавр

0.398**

0.043 9.18

0 0.313 0.483

Магистр

0.338 0.223 1.52 0.129 -0.099 0.774

Тогтмол

10.461**

0.082 127.95

0 10.301 10.622

Тэмдэглэл:

N=6,583; F(32,6550)= 45.41; Prob > F = 0; R-squared=0.2142

4. ХЭЛЦЭМЖ, ДҮГНЭЛТ

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн үйл

ажиллагаанаасшалтгаалан сүүлийнжилүүдэд

эрчимтэй өсөж байгаа бөгөөд эдийн засгийн

энэхүү өсөлтийг хүн амд тэгш хуваарилж,

ядуурлыг бууруулж, хүн амын амьжиргааны

түвшинг дээшлүүлэх нь төрийн бодлогын

тулгамдсан зорилт юм. Энэхүү судалгааны

ажлын хүрээнд уг эдийн засгийн өсөлт орон

нутгийн түвшинд хэр хүртээмжтэй байсныг

эмпирик

шинжилгээгээр

тодорхойлохыг

зорьсон.

Олон улсын түвшинд энэ сэдвийндор хийгдээд

байгаа судалгааны ажлуудыг тоймлон авч

үзэхэд эдийн засгийн өсөлт болон ядуурлын

хооронд дараах хамаарал ажиглагдаж байна.

Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг

бууруулахад үр нөлөө үзүүлдэг хэдий

ч энд бусад өөр олон хүчин зүйлс

нөлөөтэй байна.

Эдийн засгийн өсөлтийн ядуурлыг

бууруулахад эерэг нөлөө үзүүлэх гол

нөхцөл нь орлогын тэгш хуваарилалт

болдог байна.

Эдийн засгийн өсөлтийг эдийн засгийн

аль салбар голлон бий болгож байна

вэ гэдэг нь ядуурлыг бууруулахад

чухал нөлөөтэй байдаг. Ажлын байр

ихтэй боловсруулах аж үйлдвэрийн

салбарын өсөлт нь үндэсний болон

хотын ядуурлыг, хөдөө аж ахуйн

салбарын өсөлт нь хөдөөгийн ядуурлыг

бууруулах нөхцөл болдог. Харин уул

уурхайн салбарын өсөлт нь бусад

салбарыг дэмжсэн бодлого, нийгмийн

халамжийн зохистой бодлогогүйгээр

дангаараа ядуурлыг бууруулахад

төдийлөн үр нөлөө үзүүлдэггүй байна.

Эдийн засгийн өндөр өсөлтийг

нийгмийн салбарт, хүний хөгжилд

чиглүүлснээр ядуурлыг бууруулах

бодлого үр нөлөөгөө өгдөг байна.

Дэлхийн ихэнх хөгжиж буй улс

орнуудын хувьд байгалийн нөөц ихтэй

байх нь эдийн засгийн өндөр өсөлтийг

бий болгож чаддаггүй. Нээлттэй эдийн

засагтай байж, авлигыг хазаарлаж

чадсан цөөн хэдхэн улсад байгалийн

баялаг нь эдийн засгийн өндөр

өсөлтийн нөхцөл болж чаджээ.

Сүүлийн жилүүдэд олон улсын

байгууллагуудын үзэж байгаагаар,

эдийн засгийн өсөлт удаашрах,

ядуурал нэмэгдэхэд хүргэж буй нэг

шалтгаан нь засаглалын чанар муу

байх буюу авлига нэмэгдэх явдал

болоод байна.

Авлига

нь

ядууралд

шууд

нөлөөлдөггүй, дам байдлаар эдийн

засгийн болон засаглалын гэсэн хоёр

сувгаар нөлөөлдөг байна. Авлига нь

гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад

сөргөөр нөлөөлж, үйл ажиллагааны

зардлыг нэмэгдүүлж, татварын орлогыг

бууруулах замаар эдийн засгийн

өсөлтөд сөргөөр нөлөөлж, улмаар

орлогын тэгш бус байдлыг лавшруулж,

ядуурлыг нэмэгдүүлдэг. Эдийн засгийн

өсөлтөөс бий болсон орлогыг хэсэг

бүлэг хүмүүс л эзэмшиж, төрийн

үйлчилгээг авахын тулд төлж буй хээл

хахууль нь ядуу иргэдийн орлогод

ноцтой дарамт учруулж, нийгмийн

халамжийн үйл ажиллагааны үр нөлөө

жинхэнэ эзэндээ хүртэхгүй байгаа нь

авлигын буюу засаглалын чанарын

ядууралд үзүүлэх нөлөө юм.

Харин Монгол Улсад эдийн засгийн өсөлт

ядуурлыг бууруулахад нөлөөлсөн эсэх

талаарх судалгаанууд харьцангуй ялгаатай

дүгнэлтүүдийг хийжээ. Харин энэхүү эмпирик

шинжилгээний дүнгээс харахад Монгол улсын

эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулсан

боловч хүн амын амьжиргааг сайжруулахад

хангалттай нөлөө үзүүлж чадахгүй, хүртээмж

муутай байна. Үүнийг дараах дүгнэлтүүдээр

бататгаж байгаа юм. Эдгээр нь: