48
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
•
Улсын хэмжээний эдийн засгийн өсөлт
ба өрхийн бодит орлогын хамаарлыг
үнэлэхэд хүчтэй хамаарал ажиглагдсан.
Жишээ нь, 2010-2016 онд өмнөх жилийн
эдийн засгийн өсөлт 1 хувиар нэмэгдэхэд
нийт өрхийн бодит орлого 1.3 хувиар, ядуу
өрхийн бодит орлого 1.2 хувиар нэмэгджээ.
Энэ нь Доллар, Края (2002) судалгааны үр
дүнтэй ойролцоо үзүүлэлт юм.
•
Аймгийн эдийн засгийн өсөлт аймгийн
түвшин дэх ядуурлын үзүүлэлт ба өрхийн
түвшин дэх орлогын үзүүлэлтүүдэд
төдийлөн нөлөөгүй байна. Эндээс аймгийн
эдийн засгийн өсөлт орон нутгийн өрхийн
амьжиргаанд хүртээмж муутай гэсэн
дүгнэлт хийж болохоор байна.
•
Дээрх ялгаатай үр дүнгээс үзэхэд, манай
улсын ихэнх аймгуудын эдийн засгийн
хэмжээ бага, хөгжил сул, эдийн засгийн
идэвхтэй үйл ажиллагаа нийслэл хотод
төвлөрсөн, улсын төсвийн харьцангуй
төвлөрсөн тогтолцоотой учраас аймгийн
түвшинд ажиглагдсан эдийн засгийн
өсөлт өрхийн амьжиргаанд нөлөөлөхүйц
хүртээмжтэй байж чаддаггүй байна. Харин
улсын түвшинд ажиглагдсан эдийн засгийн
өсөлт өрхийн амьжиргаанд нөлөөлдөг
гол хүчин зүйл болж байна. Хөдөө
орон нутагт бизнесийн үйл ажиллагаа
өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэж, төсвийн
төвлөрлийг сааруулах бодлого эрчимжвэл
аймгийн эдийн засгийн өсөлт ба өрхийн
амьжиргааны
хоорондын
хамаарал
нэмэгдэх боломжтой юм.
•
Нөгөө талаас, Монгол Улс төсвийн хувьд
хүчтэй төвлөрсөн тогтолцоотой учир
ялангуяа, уул уурхайн салбарын орон
нутгийн иргэдийн амьжиргаанд үзүүлэх
нөлөө тухайн орон нутагтаа бага боловч,
улсын төсвөөр дамжин (нийгмийн
халамж, орон нутгийн хөгжлийн сан гэх
мэт) бүх аймаг, суманд харьцангуй жигд
хуваарилагддаг байж болох юм.
•
Монголын эдийн засаг уул уурхайн
салбараас хүчтэй хамаардаг. Энэ нь
ядуурлыг бууруулах эдийн засгийн
зохистойбүтэцболжчадахгүйбайна.Хотод
жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо,
үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, хөдөөд
хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, үр
ашиг нэмэгдсэнээр бий болж байгаа эдийн
засгийн өсөлт нь хүн амын амьжиргааны
түвшин дээшлэхэд чухал ач холбогдолтой
байдаг. Иймд, эдийн засгийг төрөлжүүлэх,
боловсрол, ур чадвар, инновацыг дэмжсэн
бодлогууд хэрэгжүүлэх шаардлагатай.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
Монгол хэл дээр
Б. Батмөнх нар. 2010. Макро эдийн засгийн
болон аж байдлын үзүүлэлтээр хийсэн
хүчин зүйлийн судалгаа, Улаанбаатар
Ц. Амартүвшин, С.Болормаа. 2018. “Эдийн
засгийн өсөлт ба тэгш бус байдал”
Монголын хүн амын сэтгүүл, ISSN-2226-
1389, MУИС-ийн эрдмийн бичиг, 488 (28)
ҮСХ. 2017. Ядуурлын дүр төрх-2016, Монгол
Улсын Үндэсний Статистикийн Хороо,
Улаанбаатар
Англи хэл дээр
ADB. 2011. Analyzing Triangle Relationships
between Growth, Poverty and Inequality in
Mongolia
WB. 2011. Progress in Poverty Reduction in
Mongolia: Did Poverty Decline between
2002/3 and 2007/8
David Dollar and Aart Kraay. 2001. Growth Is
Good for the Poor, Journal of Economic
Growth
Pyatt, G., and Round, J.I. 2006. Multiplier effects
and the reduction of poverty.
Pieters, J. 2010. Growth and inequality in India:
analysis of an extended social accounting
matrix. World Development 38(3), 270-81.
Fernando M.Aragon and Juan Pablo Rud. 2013.
Natural Resources and Local Communities:
Evidence from a Peruvian Gold Mine,
American Economic Journal: Economic
Policy, 5(2): 1-25