51
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
үндэслэн Үндэсний Статистикийн Хорооны
даргын 2013 оны 1/149 тоот тушаалаар
баталсан “Хүн амын статистикийн үндсэн
үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг ашиглан
Excel программ дээр боловсруулалтыг хийсэн.
Хээрийнсудалгааг2016-2018онуудадаймгийн
төв, хатуу хучилттай авто замаас алслагдсан
байдал, байгалийн бүс, бүслүүрийг харгалзан
сонгосон сумдад зохион байгуулж явуулсан.
Нийт 6 аймгийн 16 сумаас хослосон түүврийн
аргаар (ҮСХ, 2007) цуглуулсан малчин 420
өрх, сумын төвийн 200 өрхийн социологийн
судалгааны асуумжаас өрхийн малын тоо,
нүүдлийн тоо, зай, сургуулийн насны хүүхдийн
тоо, өрх тасрах байдал (нөхөр нь хөдөө бага
гэрээр малаа хариулж, эхнэр, хүүхдүүд нь
3 сар ба түүнээс дээш хугацаагаар тусдаа
амьдрах), газар өмчлөл гэсэн асуултуудын
хариулт тус бүрийг Excel программ дээр
давтамж, хувийн жингээр илэрхийлж, ArcGIS
программ дээр сэдэвчилсэн зураг зохиосон
болно.
1. СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Нүүдэлч малчдын хагас суурьшлын
хэлбэрүүдийг тодорхойлох
Хагас суурьшил гэдэг нь хот айлын бөөгнөрөл
биш бөгөөд мал аж ахуйн бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд малчид байнга эсвэл жилийн
ихэнх улиралд суурин амьдралд татагдан,
тэмүүлж буйгаар илэрхийлэгдэх ойлголт
юм. Томоохон амралт сувилал, жуулчны
баазын ойролцоо, улсын чанартай хатуу
хучилттай авто замын дагуу малчид орлогоо
нэмэгдүүлэх зорилгоор нүүдэллэн ирдэг.
Үүнээс шалтгаалан уламжлалт нүүдлийн тоо,
давтамж цөөрч, нэг буурин дээрээ удаан сууж
байгаагаар малчдын хагас суурьшил илэрч
байна. Тухайлбал, Аварга тосон рашаан
сувиллын орчимд сувилуулж эмчлүүлэхээр
ирсэн амрагчдад гэр буудлаар үйлчлэх, цайны
газар ажиллуулах, морь хөлсөөр унуулах, сүү,
цагаан идээ, мах нийлүүлэх, Улаанбаатар-
Дархан хүрэх авто замын дагуу зорчигчдод
айраг, сүү, цагаан идээ зарах, нийслэлд мал
аж ахуйн гаралтай түүхий эдээ борлуулахаар
малчин өрхүүд зун, намрын улиралд (Фото 1)
нүүдэллэн ирдэг байна.
Фото 1. Төв аймгийн Борнуур сумын орчимд малчдын зусланд буусан байдал
Эх сурвалж: Хээрийн судалгааны материал, 2016-2018
Энэ үйл явц малын тооноос ихээхэн хамаарч
байгаа нь хээрийн судалгаанд санамсаргүй
түүврээр
сонгогдсон
малчин
өрхийн
хариултаас ажиглагдсан. Малчин өрхийн
малын тоо толгой багасах тутам жилд нүүх
нүүдлийн тоо цөөрч буй зүй тогтол илэрч
байв. Тухайлбал, судалгаанд хамрагдсан
200 хүртэл малтай өрхийн 17.6 хувь нь огт
нүүдэггүй бэлчээрээ сэлгэн ашигладаггүй бол
1001-ээс олон малтай өрхийн 47.7 хувь нь
жилд 4-с олон удаа нүүдэллэж байна
(
Хүснэгт 1
).