55
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Монгол оронд нүүдэлч малчдын дунд хот
эсвэл бусад суурин газар тийш тэмүүлсэн
шилжих хөдөлгөөний хэлбэр хамгийн
түгээмэл байна (Ж. Оюунгэрэл, 2004).
Шилжилт тодорхой үе шаттай явагдах бөгөөд
хөдөө нутгаас ойролцоох тосгон буюу жижиг
хот руу, тэндээсээ том хот руу шилждэг
байна (Х. Цэдэнсодном, 2003). Шилжигчдийн
дийлэнх нь гэнэтийн үйл явдлаас бус эдийн
засаг, гэр бүл, амьжиргаа, амьдралынхаа
ахуй нөхцөлийг сайжруулах хүсэл тэмүүлэл,
зорилгоос үүдэлтэйгээр шилжилт хөдөлгөөнд
оролцож байгаа ба шилжин суурьшигч хүн
амын томоохон хэсэг нь уугуул аймаг дотроо
шилжиж байна.
Хүснэгт 4. Шилжин ирэгчдийн шалтгаан
Шалтгаан
Өрхийн тоо Эзлэх хувь
Ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах
3
6.9
Томоохон хот суурин руу явахад ойр, зам дагуу оршдог
2
4.6
Ажил олж хийх
24
55.9
Хүүхдэдээ илүү сайн боловсрол олгох
0
0
Хамаатан садангаа бараадах
12
28.0
Бэлчээрийн нутаг бараадан малаа дагаж
2
4.6
Бүгд
43
100
Эх сурвалж:
Хээрийн судалгааны материал, 2016-2018
Судалгаанд хамрагдсан сумын төвийн 200
өрхөөс 21.5 хувь нь (43 өрх) хөдөө нутгаас
шилжиж ирсэн өрх байсан ба ажил олж хийх
шаардлагаар 55.9 хувь, хот сууринд амьдардаг
ах дүүгээ бараадах, тэдэнтэйгээ ойр амьдрах
зорилгоор 28 хувь нь шилжин иржээ (Хүснэгт
4). Ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг
хямд үнээр авах шалтгаан 6.9 хувь, томоохон
хот суурин руу явахад ойр, зам дагуу оршдог,
бэлчээр нутаг бараадан малаа дагаж гэсэн
шалтгаанууд тус бүр 4.6 хувийг эзэлж байна.
Харин боловсролын үйлчилгээ авах гэсэн
шалтгааныг хүмүүс дурдаагүй байв.
Шилжих хөдөлгөөний урсгал нь тухайн орны
эдийн засгийн хөгжлийн түвшин, эдийн засгийн
бүтцээс шалтгаалан байнга өөрчлөгдөж (ҮСХ,
2011) байдаг ба энэ хэлбэр нь манай орны
нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн ялгааг
харуулж байна.
2. ДҮГНЭЛТ
Орчин үед нүүдлийн амьдралын хэв маягаас
суурин амьдралын хэв маягт шилжих
нь давамгайлах болжээ. 2016-2018 онд
санамсаргүй түүврийн аргаар сонгосон 420
малчин өрхийн асуулгад боловсруулалт хийж
хагас суурьшлын 3 хэлбэрийг илрүүллээ.
Үүнд, уламжлалт нүүдлийн тоо, зай цөөрч,
нэг буурин дээрээ удаан сууж буй малчдын
хагас суурьшил, ямар нэгэн суурин газар
(сум, аймгийн төв, Улаанбаатар)-т өрх тасран
амьдарч буй малчдын хагас суурьшил,
хот орчмын бүсэд мал аж ахуйн хөдөлмөр
зохион байгуулалтын шинэ хэлбэрийг үүсгэн
суурьшиж буй малчдын хагас суурьшил
болно. Харин дэд бүтэц харьцангуй сайн
хөгжсөн суурин газарт орлогын олон төрөлтэй
болж буйгаар малчдын бүрэн суурьшил илэрч
байна. Хөдөөгийн хүн ам бүрэн суурьшилд
шилжиж буй 2 хэлбэр байна. Үүнд, хатуу
хучилттай авто зам дагуух зорчигчдод
үйлчлэх үйлчилгээний цэгт болон хот суурин
газарт шилжин очиж, суурьшмал амьдралын
хэв маяг руу шууд орж байна. Гэхдээ нутаг
дэвсгэрийн ялгаа, байгалийн бүс бүслүүр,
аж ахуй эрхлэлтийн онцлогоос хамааран
суурьшлын хэлбэрүүд өөр өөр байгаа нь
ажиглагдаж байна.
ТАЛАРХАЛ
Энэхүү судалгааны ажил бичихэд үнэтэй
зөвлөгөө өгсөн, түүвэр судалгаанд хамтран
оролцсон “Хөдөөгийн хүн амын суурьших үйл
явцын газарзүйн судалгаа” (2017-2019) суурь
судалгааны төслийн багийн судлаач нартаа
талархсанаа илэрхийлье.