Table of Contents Table of Contents
Previous Page  53 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 53 / 56 Next Page
Page Background

53

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн

сургалтын тогтолцоонд шилжиж 6 настнууд

ерөнхий боловсролын сургуульд элсэх

болсноор бага насны хүүхэдтэй малчин

өрхүүд илүү өрх тасарч амьдрах болсон.

Жишээ нь, Дундговь аймгийн Цагаандэлгэр

сумын 2-р багийн малчин өрхийн 42 хувь

нь (21 өрх) ам бүлийн гишүүний тоо 1-ээр

тоологдож байна. Эдгээр малчдын 52.4 хувь

(11 өрх) нь гэр бүлтэй ба эхнэр, хүүхдүүд

нь засаг захиргааны өөр нэгж (Говьсүмбэр

аймгийн Баянтал, Сүмбэр сумд)-д бүртгэлтэй

байв. Тус багийн малчин өрхийн 14 хувь

нь (7 өрх) сумын төвд, 34 хувь нь (17 өрх)

Говьсүмбэр аймагт, 2 хувь нь (1 өрх) нийслэл

Улаанбаатарт өөрийн эзэмшлийн үл хөдлөх

хөрөнгөтэй гэсэн байна. Нүүдэлч малчид өрх

тасарч амьдарснаар эхнэр хүүхдээ эргэх, ирж

очиход дөхөм байх үүднээс суурин газарт

илүү ойр нутаглах болжээ.

Гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг

бууруулах зорилгоор сум, орон нутгийн

захиргаанаас сумын төвд малчдад гэр

бүлийн хэрэгцээний зориулалтаар газар

өмчлүүлэх ажлыг эрчимжүүлсэн явдал

малчдын суурьшилд шилжих нэг шалтгаан

болж байна. Энэ нь шилжих хөдөлгөөнийг

бууруулж, малчдыг сумандаа үлдээж байгаа

мэт арга хэмжээ боловч ирээдүйд эдгээр

нүүдэлч малчид суурин амьдралын хэв

маягт шилжихийг үгүйсгэх аргагүй. Өөрөөр

хэлбэл, нүүдлийн мал аж ахуйгаас суурин

аж ахуйн хэлбэр рүү шилжих шилжилтийн үе

шатны нэгэн хэлбэр болж байна. Тухайлбал

судалгаанд хамрагдсан нийт өрхийн 38.8

хувь (163 өрх) нь суурин газарт газар өмчилж,

өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болжээ. Дээрх

бүгдээс хот суурин газарт амьдрах малчин

өрхүүдийн суурьшлыг 2 хэлбэрт хувааж үзэх

боломжтой байна. Тодруулбал:

• Суурин газарт үл хөдлөх хөрөнгөтэй,

хүүхэд

багачууддаа

боловсрол

эзэмшүүлэх, ажил хөдөлмөр хийхээр

өрх тасран амьдардаг өрх

• Хүүхэд

багачууддаа

боловсрол

эзэмшүүлэх үүднээс өвлийн улиралд

өрх тасран амьдардаг (айлын хашаанд)

өрх

Хөдөөгийн малчид бүх малаа зарж

дуусган гэрээ ачаад аймгийн төв, нийслэл

Улаанбаатарт суурьших тохиолдол бараг

байхгүй, харин малтайгаа хот орчмын бүсэд

шилжин ирж, тухайн нутгийг дамжлага болгон

ашиглаж байна. Малчин өрхүүд нь хоорондоо

малаа ээлжлэн отроор хариулах, эсвэл цөөн

малтай малчинд хөлсөөр хариулгах зэрэг

мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын

шинэ хэлбэрийг үүсгэж байна. Тэдний орлогын

үндсэн эх үүсвэр нь бэлчээрийн мал аж ахуй

байх нь улам бүр багасаж байгаа нь бүрэн

суурьшилд шилжихийн өмнөх үе болж байна.

Тухайлбал, аймгийн төв хүчтэй үйлчлэх орон

зайд (40 хүртэл км) малчин өрхийн тооны

өсөлт (44.6%) судалгаанд хамрагдсан нийт

өрхийн өсөлт (24.4%)-өөс 2 дахин их байсан

ба ийм шинж бүхий малчин өрхийн нийт өрхөд

эзлэх хувийн жин нэмэгдсэн байна

(

Хүснэгт 3

).

Хүснэгт 3. Аймгийн төвийн алслалтаас хамаарсан малчин өрхийн тооны өөрчлөлт

Аймгийн төвөөс

алслагдсан зай Сумын тоо

Малчин өрхийн тооны

өөрчлөлт, (2012/2017 он

харьцуулсан %)

Нийт өрхөд малчин

өрхийн эзлэх хувь

2012

2017

Аймгийн төв

9

40.2

4.9

5.7

40 хүртэл км

10

44.6

17.3

30.8

41-80 км

17

17.6

41.6

46.1

81-120 км

25

24.7

40.9

46.3

121-ээс дээш км

64

21.6

32.1

35.7

Бүгд

125

24.4

22.8

25.5

Эх сурвалж:

www.1212.mn