Table of Contents Table of Contents
Previous Page  50 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 50 / 56 Next Page
Page Background

50

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

малын бэлчээр, тэжээлийн нөхцөл байдлаас

хамаарч бүрэн нүүдэлчин, хагас нүүдэлчин,

хагас суурьшил, бүрэн суурьшил гэж

(Д.Базаргүрнар, 1990; С.Шийрэв-Адъяа, 1999)

ангилна. Нүүдэлч малчдын суурьшлыг нийгэм

эдийн засаг, байгаль орчны ашиглалтын олон

асуудлыг хамарсан амьдралын нөхцөлийг

сайжруулах үндсэн арга зам гэж ойлгох

ба дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн

сум, тосгон сууринд суурьшиж, нийгмийн

асуудлаа шийдвэрлэж буйгаар илэрч байна

(С.Шийрэв-Адъяа, 1999). Иймд нүүдэлч

малчдын суурьших үйл явцыг шинжлэх

ухааны үндэслэлтэй судлах зайлшгүй

шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны

ажилд Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-

Геоэкологийн хүрээлэнд гүйцэтгэж буй

“Хөдөөгийн хүн амын суурьших үйл явцын

газарзүйн судалгаа” (2017-2019) суурь

судалгааны төслийн зарим үр дүнгээс

ашигласан болно.

Нүүдэлч малчдын суурьшлын тухай

ойлголт

Монгол улсын хот болон хөдөөгийн онцлог,

иргэдийн соёл иргэншлийн төлөв хийгээд

өрхийн аж байдал, амьжиргааны түвшинг

харгалзан хот, хөдөөгийн амьдрал буюу

суурин ба нүүдэлч гэсэн эрс ялгаатай

амьдралын хоёр хэв маягийг тодорхойлжээ

(Ц. Цэцэнбилэг нар, 2016).

Суурь судалгааны төслийн багийнхан бид

Монгол орны нүүдэлч малчдын суурьших

үйл явцын чиглэлээр хийгдсэн бүтээлүүдийг

судалсны үндсэн дээр түүхэн гурван үед

хувааж тоймлосон болно. Эдгээр нь:

Нэг: Нэгдэлжих хөдөлгөөний өмнөх үеийн

малчдын суурьшлын чиглэлээр хийгдсэн

судалгаанд малчдын нүүдлийн тоо, зай,

хугацаа зэрэг орон зай, цаг хугацааны

үзүүлэлтүүдийг байгалийн нөхцөлтэй холбон

судалжээ. Тухайлбал өвөл, хаврын улиралд

нүүх тоо цөөрч байгаа нь суурьшижбайгаагийн

нэг илрэл болж байна (Н. Лхагважав, 1979).

Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Төв, Хэнтий аймагт

суурьших үйл явц идэвхтэй явагдаж (өвөл-

зуны нүүдэлтэй), хээр, говийн бүсэд нүүдлийн

байдалтай аж төрөгсдийн тоо буурахгүй

(Н. Жагварал, 1974) байна.

Хоёр: Манай оронд нэгдэлжих хөдөлгөөн

үүсч хөгжсөн үед мал аж ахуйн байршилт,

төрөлжилтийн асуудлаас үүдэн хөдөө аж

ахуйг зохистой эрхлэн хөтлөх систем зэрэгтэй

уялдуулан малчдын суурьшлыг ангилсан

байна. Тухайлбал, малчид бэлчээрийн

мал аж ахуй эрхлэх явцдаа янз бүрийн

нөхцөлд хөдөлмөрөө хорших, ээлжлэхээс

эхлэн малынхаа бэлчээр нутгийг зөв сонгож

тохируулснаар заавал малаа дагаж

нүүхгүйгээр цөөн удаа, ойр зайнд нүүж, нэг

буурин дээрээ удаан байж, улирлын түр

суурьшлыг бий болгож (С.Шийрэв-Адъяа,

1999) байгаагаас гадна нэгдэл бүр газар

тариалан, барилга, хадлан, туслах үйлдвэр

эрхлэх тул малчид тодорхой мэргэжил

эзэмшин нэгдлийн төвд бүрэн суурьших

болжээ (Б.Гунгаадаш, 1986).Нүүдэлч малчдын

суурьшилд шилжиж буй дараагийн хэлбэрт

ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаар хот

суурин газарт шилжиж буй шилжилт орно (М.

Баянтөр, Х. Гантөмөр, 1971).

Гурав: 1990-д оноос хойш хийгдсэн

судалгаануудад нүүдэлч малчдын суурьшилд

нөлөөлөх байгаль, аж ахуй, нийгмийн хүчин

зүйлүүдийг судалжээ. Тухайлбал, нүүдэлч

малчдын хэтийн зорилго нь нийгмийнхээ

асуудлыг хотын оршин суугчдаас дутуугүйгээр

шийдэх (Д. Базаргүр, 2005) явдал бөгөөд

нүүдэлчдийг

төвлөрсөн

суурьшилд

шилжүүлэхэд (суурин амьдралд) хөдөөгийн

тосгон чухал үүрэгтэй. Тэр нь хүмүүсийг

өөртөө татаж, суурьшил үүсгэж, хотжилтыг бий

(С. Шийрэв-Адъяа, 1999) болгоно. Нүүдэлч

малчид нь суурьшихдаа суурин газрыг

сонирхох, тэмүүлэх, шилжин очих, уусах гэсэн

үе шатуудыг дамжиж байна (Д. Базаргүр,

2005). Зах зээлийн эдийн засагт шилжиж, мал

хувийн өмчид шилжсэнээр нүүдэлч малчдын

суурьшилд ихээхэн өөрчлөлт гарсан. Энэ нь

малчдын шилжих тэмүүлэлтэй уялдан хот

суурин газрын татах хүчин зүйлсийн хүрээнд

амьдралын чанарын төлөө (Ж. Оюунгэрэл,

2004) хийгдэж буй шилжилт юм.

2. АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ

Энэхүү судалгааны зорилго нь нүүдэлч

малчдын суурьших үйл явцыг газарзүйн

үүднээс тодорхойлж, түүний хэлбэрүүдийг

тогтооход оршино. Тус судалгааг Монгол

улсын нутаг дэвсгэрийн 38 хувийг эзлэх эдийн

засгийн Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул,

Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгууд)

болон Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий

аймгууд)-д явуулав.

Үндэсний Статистикийн Хорооны

www.1212. mn

сайтын мэдээллийн нэгдсэн сангаас 2012

ба 2017 оны нийт болон малчин өрхийн тоог

авч ашигласан. Анхдагч мэдээ материал дээр