54
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Хот орчмын бүсэд малчдын орлого
амжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуйн
салбар байх баталгаа улам багасч байна.
Нүүдэлч малчдын бүтэн суурьшлын
хэлбэрүүдийг тодорхойлох
Энэхүү суурьшил нь дэд бүтэц сайн хөгжсөн
суурин газарт суурьшиж, нийгмийн асуудлаа
шийдвэрлэхээс гадна амьжиргааны гол эх
үүсвэр нь мал аж ахуй байхаа больж, өрхийн
орлогоо өөр олон салбараас бүрдүүлж
буйгаар илэрнэ. Малчин өрхүүд орлогын өөр
эх үүсвэр хайн хатуу хучилттай авто замдагуух
үйлчилгээний цэгт хүн амын бөөгнөрлийг
үүсгэх нь хөдөөгийн хүн амын бүрэн
суурьшлын нэг хэлбэр болно. Үйлчилгээний
цэгүүдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж
байгаа ба газарзүйн зохистой байршилтай нь
бусдаасаа илүү тэлж томрон, сумын төвийн
хэмжээнд дүйцэхүйц болж, үйлчилгээний
үүргүүд нь төрөлжиж байна. Малчин өрхийн
эхнэр, хүүхдүүд нь зам дагуу бууж, гуанз
ажиллуулж байхад нөхөр нь малаа хариулж,
мах сүүгээ гуанзандаа нийлүүлнэ. Ийм айл,
өрхүүд бэлэн мөнгөтэй болсон үедээ байшин
барьж, малаа хөлсөөр айлд тавьж, бүрэн
суурьшилд шилжсээр байна. Тухайлбал,
энэхүү үйл явцыг Арвайхээр-Улаанбаатар-
Чингис чиглэлийн улсын чанартай авто замын
дагуух үйлчилгээний цэгүүдийн жишээгээр
судалж үзэхэд 2017 онд нийт 24 үйлчилгээний
цэгт 250 гаруй өрх, аж ахуйн нэгж суурьшин,
үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, 40 хувь
нь мал аж ахуй эрхэлж байна
(
Зураг 1
).
Зураг 1. Aвто зам дагуух үйлчилгээний цэгүүдийн байршил
Эх сурвалж:
Хээрийн судалгааны материал, 2016-2017