49
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
НҮҮДЭЛЧ МАЛЧДЫН СУУРЬШИХ ҮЙЛ ЯВЦ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮД
Цэдэв-Ишийн Отгонхүү,
Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
1
Даваахүүгийн Хишиндорж,
Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
1
Пунсанцогвоогийн Цэенханд,
Бакалавр, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
1
1
Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Нийгэм эдийн засгийн
газарзүйн салбар
Хураангуй
Орчин үед нүүдлийн амьдралын хэв маягаас суурин амьдралын хэв маягт шилжих
шилжилт давамгайлах болов. Энэхүү судалгаагаар 2016-2018 онд санамсаргүй түүврийн
аргаар сонгосон 420 малчин өрхийн асуулгад боловсруулалт хийж хагас суурьшлын 3
хэлбэрийг илрүүлсэн. Эдгээр нь уламжлалт нүүдлийн тоо, зай цөөрч, нэг буурин дээрээ
удаан сууж буй малчдын хагас суурьшил, ямар нэгэн суурин газар (сум, аймгийн төв,
Улаанбаатар)-т өрх тасран амьдарч буй малчдын хагас суурьшил, хот орчмын бүсэд
мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрийг үүсгэн суурьшиж буй
малчдын хагас суурьшил болно. Харин дэд бүтцийн сайтар хөгжилтэй суурин газарт
зарим малчин өрхүүд суурьшиж, орлогын олон төрөлтэй болж буйгаар малчдын бүрэн
суурьшил илэрч байна. Хөдөөгийн хүн ам бүрэн суурьшилд шилжиж буй 2 хэлбэр байна.
Үүнд хатуу хучилттай авто зам дагуух зорчигчдод үйлчлэх үйлчилгээний цэгт болон хот
суурин газарт шилжиж очиж, суурьшмал амьдралын хэв маяг руу шууд орж байна. Гэхдээ
нутаг дэвсгэрийн ялгаа, байгалийн бүс бүслүүр, аж ахуй эрхлэлтийн онцлогоос хамааран
суурьшлын хэлбэрүүд өөр өөр байгаа нь ажиглагдаж байна
Түлхүүр үгс:
Хөдөөгийн суурьшил, малчин өрх, шилжилт хөдөлгөөн, хөдөөгийн
суурьшлын хэв маяг
Abstract
Nowadays, moving from a nomadic lifestyle to a settled lifestyle prevails. The purpose of this
study is to define the settlement process of nomadic herders in geographical terms and to
determine their forms. In 2016-2018, 420 herder households were randomly selected and
surveyed and 3 semi-settlement forms were identified. These include the herder households
with long-term settlements in the same area with reduced mobility and distance, those living as
split in some settlement areas (soum, province center and Ulaanbaatar city), the ones settled
in peri-urban areas establishing a new form of farming and labor organization. In contrast, there
are some herder families who are fully settled in areas with better infrastructure development
and enabled diversified earning opportunities, demonstrating full settlement form. 2 forms of
full settlement have been evident for rural community- moving to service areas for passengers
along the autoroad network and moving to urban areas. However, the types of settlements
have been observed to vary depending on the territorial differences, natural zones, and the
specifics of the business.
Key words:
Rural settlement, herder household, mobility, migration, rural settlement pattern
Нүүдэлчдийн суурьших үйл явцад нийгэм-
эдийн засгийн тодорхой нөхцөл шаардах
учир улс бүхэнд өөрийн гэсэн онцлог хэлбэр,
хугацаатай (Д. Базаргүр нар, 1990) явагдаж
байна.
Манай орны нүүдэлч малчдын амьдралын
хэв маягийг мал аж ахуй эрхэлж байгаа арга,
1. УДИРТГАЛ
Дэлхий дахинд нүүдлийн буюу хөдөөгийн,
суурин буюу хотын, хоторхуу буюу завсрын
гэсэн 3 янзын амьдралын хэв маяг оршин
байгаа ба орчин үед нүүдлийн амьдралын хэв
маягаас суурин амьдралын хэв маягт шилжих
шилжилт аль ч бүс нутаг, улс орнуудад
давамгайлах (Ж. Оюунгэрэл, 2004) болжээ.