44
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Өрхийн нэг хүнд ногдох орлого, хэрэглээ,
өрхийн ядуурал, өрхийн гишүүдийн ажил
эрхлэлт зэргийг бид өрхийн амьжиргааг
тодорхойлох
хамаарах
хувьсагчдаар
сонгосон. Аймгийн эдийн засгийн өсөлтийн
цэвэр нөлөөг ялгахын тулд өрхийн үндсэн
мэдээлэл, өрхийн тэргүүний ажил эрхлэлтийн
мэдээллээс гадна тухайн өрх байрлаж буй
аймгийн газарзүйн онцлог, улсын хэмжээний
эдийн засгийн үзүүлэлтүүд, судалгаа авсан
оныг тусгах бусад хувьсагчдыг үл хамаарах
хувьсагчаар сонгосон.
Эдийн
засгийн
өсөлтийн
нөлөөллийг
үнэлэхийн тулд дараах шугаман регрессийн
загварыг үнэлсэн:
l
hat
=β∙g
at
+
∙p
at
+δ∙y
t
+γ∙s
hat
+ε
hat
(Загвар 2)
Энд, l
hat
нь a аймгийн t жилийн h өрхийн
амьжиргааг
илэрхийлэх
хамаарах
хувьсагч. Уг хувьсагч нь дээр дурдсанаар
өрхийн орлого, хэрэглээ, өрхийн
гишүүдийн ажил эрхлэлт зэрэг хувьсагч
байж болно.
g
at
нь тухайн жилд тухайн аймгийн эдийн
засгийн бодит өсөлтийг илэрхийлэх
сонирхож буй гол хувьсагч.
p
at
нь а аймгийн онцлогийг илэрхийлэх
бүлэг хувьсагч.
y
t
нь жилийг илэрхийлэх хувьсагч.
s
hat
нь t жилийн a аймгийн h өрхийн
нийгэм эдийн засгийн шинжийг
илэрхийлэх бүлэг хувьсагч.
Өрх тус бүрийн түүврийн жинг үнэлгээний
загварт
тусгасан.
Үнэлгээг
шугаман
регрессийнхамгийнбага квадратынарга (OLS)
ашиглан STATA програм дээр гүйцэтгэсэн.
Үнэлгээний загварт ашиглагдах үл хамаарах
хувьсагчдаа оновчтой сонгохын тулд хамгийн
бага квадратын аргыг ашиглахад тавигддаг
стандарт шаардлагуудыг сонгосон загвар
маань хангаж байгаа эсэхийг статистикийн
тусгай тестүүдээр шалгав.
3. ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Аймгийн ядуурлын түвшин, тэгш бус байдлын
үзүүлэлт аймгийн эдийн засгийн өсөлтөөс
хэрхэн хамаарч буйг үнэлсэн панел үнэлгээг
Загвар 1-ийн дагуу хийж үр дүнг Хүснэгт 2-д
харуулав.
Хүснэгт 2: Аймгийн эдийн засгийн өсөлт ядуурлын түвшинд үзүүлэх нөлөө
Хамаарах хувьсагч
Аймгийн ядуурлын хамрах хүрээ
Үнэлгээний үзүүлэлтүүд
Үл хамаарах хувьсагчид
Коэф.
Ст.хаз
t-стат
P>t
[95% итгэх завсар]
2010 он
-1.21
2.45
-0.5
0.63
-6.34
3.91
2011 он
-2.12
2.95
-0.72
0.48
-8.29
4.05
2012 он
-9.12**
3.37
-2.7
0.01
-16.18
-2.06
2014 он
-17.58**
3.38
-5.21
0
-24.65 -10.51
2016 он
-10.59**
3.12
-3.4
0
-17.11
-4.07
Аймгийн эдийн засгийн өсөлт
-0.10**
0.04
-2.31
0.03
-0.19
-0.01
Тогтмол
44.04**
2.05
21.49
0
39.75
48.33
Тэмдэглэл
: N=120; аймаг =20; R-squared= 0.22; F(6, 19)=9.71
Дээрх хүснэгтэд үзүүлснээр, аймгийн
эдийн засгийн өсөлт 1 пунктээр нэмэгдэхэд
аймгийн ядуурлын түвшин 0.1 пунктээр буурч
байна. Энэ нь статистикийн хувьд 95% ач
холбогдолтой боловч эдийн засгийн утгаар
хүчтэй нөлөө биш. Жишээ нь, аймгийн эдийн
засгийн өсөлт 10%болоход ирэх онд ядуурлын
хамрах хүрээ дөнгөж 1 пунктээр буурах юм.
Үүнтэй төстэй шинжилгээг аймгийн хүн амын
дундах тэгш бус байдлын жини үзүүлэлтийн
хувьд хийхэд аймгийн эдийн засгийн өсөлт
ба бусад хувьсагчид уг үзүүлэлтэд ямар ч
нөлөөгүй гарсан.
Иймээс аймгийн эдийн засгийн өсөлтийн
нөлөөг өрхийн түвшинд гүнзгийрүүлж
судлах шаардлагатай гэж үзэн, Загвар 2-ыг
ашиглан үнэлгээ хийлээ. Өмнөх оны аймгийн
эдийн засгийн өсөлт ба тухайн оны аймгийн
өрхийн амьжиргаа эерэг хамааралтай
гэсэн таамаглалыг энэ загварт дэвшүүлсэн.