39
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
2013). АНУ-д нялхсын гэнэтийн нас баралтын
синдромийг эрүүл мэндийн тэгш бус байдлаар
тодорхойлж, ДЭМБ-аас боловсруулсан үзэл
баримтлалын хүрээг өөрчилж, ашиглажээ.
Энэ хүрээний дагуу боловсрол, орлого, ажил
мэргэжил, хүйс, нийгмийн анги давхраажилт
зэрэг нийгмийн эдийн засгийн байр суурийг
нийгэм, эдийн засаг, улс төрийн бүтцээр
тодорхойлдог. Дайн, улс төрийнмөргөлдөөний
гамшигт нэрвэгдсэн олон улс оронд нялхас,
5 хүртэлх настай хүүхдийн эндэгдэл дайнд
өртөөгүй орнуудаас 80 дахин их байна.
Дэлхийн Банкны тооцооллоор 5 хүртэлх
насны хүүхдийн түвшин хамгийн өндөр байгаа
20 орны тоонд ийм улс орнууд жагссан байна.
Тухайлбал, нялхсын эндэгдлийн түвшин 1000
амьд төрөлтөд Чад улсад 139, Өмнөд Суданд
93 ногдож байна (UNDP, 2013).
Ярьсөнгөнийүзэлбаялгаварлангадуурхал
Энэ хүчин зүйлд голдуу хар арьстаныг
ялгаварлан гадуурхаж, нялхсынэрүүлаюулгүй
байдалд төрөөс сул анхаардаг байсан талаар
судалгаагаар харуулжээ. Тухайлбал, 1950-
аад онд нялхсын эндэгдэх эрсдэл хар арьст
нялхсын хувьд цагаан арьстай нялхсаас 43
хувиар илүү байжээ. Цагаан арьстай нялхсын
эндэгдэл жилд 3.23 хувиар буурч байсан бол
хар арьстай нялхсын эндэгдлийн түвшин жилд
2.89 хувиар буурсан үзүүлэлттэй байв (Alberto
Palloni, 1999). Харин судалгаагаар 1940-1990
онд илэрч байсан нас баралт дахь ялгаатай
байдлын илрэл болох арьс өнгөөр ялгаварлан
гадуурхах үзэгдэл одоог хүртэл Америкийн
Зүүн Өмнөд мужуудад байсаар байжээ
(Alberto Palloni, 1999). Хэдийгээр 1991 он гэхэд
хар арьст нялхсын эндэгдэл огцом буурч 1000
амьд төрөлтөд 16.5 болсон боловч цагаан
арьстай нялхсын эндэгдлийн түвшинтэй
(1000 амьд төрөлтөд 7.5) харьцуулахад 2.2
дахин өндөр байв. Энэхүү судалгааны үр дүнд
нярайн болон төрсний дараах нас баралтын
бууралтын түвшин дэх арьс өнгөний ялгаа
цаг хугацааны туршид ялгаатай байгааг харж
болно.
4.ЭРҮҮЛ
МЭНДИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ХҮРТЭЭМЖ БА ЧАНАР
Жирэмсэний хяналт ба үйлчилгээний
чанар
Тухайн бүс нутагт нялхсын эндэгдэл өндөр
байгаа шалтгааныг эрүүл мэндийн анхан
шатны тусламж, үйлчилгээний хүртээмж,
чанартай холбон судлаачид тайлбарлаж
байна. Жирэмсэн эхийн хяналт сул, төрөх,
эх барих, төрсний дараа үзүүлэх тусламж,
үйлчилгээ, зөвлөгөө чанаргүй, нярайн
тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн тоног
төхөөрөмжийн хангамж доогуур байгаа нь
эх, хүүхдийн эндэгдлийг шууд нэмэгдүүлдэг
(А.Солонго, 2011; UNDP, 2013; Д. Ариунаа,
2004; Л. Ширнэн, 2013). Өмнөд Суданд
нялхсын эндэгдэл өндөр байгаа шалтгаан нь
дайн, үндэстний дотоод мөргөлдөөнөөс гадна
газар зүйн байршил, дэд бүтцийн сул дорой
хөгжлөөс үүдэлтэй жирэмсэн эхийн хяналт
сул, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжгүй,
техник технологи нэвтрээгүй, эх барих эмч
байхгүйгээс нялхас төдийгүй эх эндэж байна.
Орлого бага, ядуу, эсвэл оршин суугаа
газартаа бүртгэлгүй, харъяалалгүй байх нь
эмнэлгийн хяналтад хамрагдаж чадахгүй байх
бас гэнэ шалтгаан болж байна. Хүн амын хэт
төвлөрөлтэй газруудад эмнэлгийн ачаалал
нэмэгдэх, стандартын дагуу үйлчилгээ авах
боломжийг эрс хязгаарлаж байна.
Монгол улсын 21 аймагт нийт 322 хүүхдийн
эмч ажиллаж байгаагийн 36 нь буюу
11.2% нь нярайн мэргэшсэн эмч байгаа ба
аймгууд дунджаар 1.7 нярайн эмчтэй байна.
Алслагдсан бүс нутаг, хөдөө орон нутагт
нярайн төдийгүй хүүхдийн эмчийн орон тоо
дутагдалтай байна. 1990-ээд оноос хойш
нярай, хүүхдийн эмч, сувилагчдын хосмолд
орсон ба өнөөдөр хүүхдийн сувилагчаар
мэргэшсэн 428 сувилагч ажиллаж байгаагийн
33.6% нь нярайн сувилагчаар нарийсч
мэргэшсэн
байна
(Л.Ширнэн,
2014).
Бэлтгэгдсэн сувилагч, эмчийн хүртээмж
муугаас нярайн эмчийн яаралтай тусламж
хожимдож хүрэх тохиолдол гарсаар байна.
Нярайн сэхээн амьдруулалтын их эмч, эх
барих эмэгтэйчүүдийн их эмч, эх баригч бага
эмч, нярайн сувилагч дутагдалтай, боловсон
хүчний хомсдол үүсээд олон жилийн нүүр
үзэж байна. Нөгөөтэйгүүр, эрсдэл өндөртэй
мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн
эмч, сувилагчдын ажлын ачаалал насанд
хүрэгсдийн эмч нараас хэд дахин өндөр, цалин
хөлс, урамшуулал бага байгаа нь ажиллах эрч
хүчийг бууруулж байна.