Table of Contents Table of Contents
Previous Page  42 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 42 / 56 Next Page
Page Background

42

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

Зураг 1: Ядуурал, эдийн засгийн өсөлтийн хамаарал

Эх сурвалж:

ҮСХ, World Bank

Дрици болон Син (1989), Димири болон

Скюри (1996), Хан (1999) нарын судалгаагаар

эдийн засгийн өсөлтийн явцад бий болсон

өндөр орлого нь боломжит ажил эрхлэлтийн

түвшинд хүрэхгүй байх, үнийн өсөлт, нийгмийн

болон хууль эрх зүйн зэрэг хүчин зүйлүүдээс

шалтгаалан ядуу хүний амьжиргааны түвшинг

дээшлүүлж чаддаггүй гэж үзсэн байдаг.

Ц.Амартүвшин, С.Болормаа (2018) нар

Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба тэгш

бус байдлын талаарх судалгааны ажлаараа

дараах дүгнэлтүүдийг хийжээ. Үүнд: Ажилтай

байх, цалинтай байх нь ядууралд өртөх

магадлалыг бууруулж байгаагаас гадна

цалингийн орлого хүн амын амьжиргааны гол

эх үүсвэр болж байна. Өрхийн ажилтай хүний

дундаж тоо хүн амын ядуу хэсэгт илүү өндөр

байгаа хэдий ч дундаж цалингийн хэмжээ

чинээлэг хэсэгтэй харьцуулахад доогуур

түвшинд байгаа юм. Цалингийн бодит өсөлт нь

2010 онтой харьцуулахад хүн амын чинээлэг

хэсэгт илүү төвлөрч байна. Гэхдээ 2014 онтой

харьцуулахад энэ өсөлт хүн амын ядуу хэсэгт

шилжиж буй нь ажиглагджээ. Харин орлогын

тэгш бус байдал буурахгүй байна. Хүн амын

дундаж хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа

боловч хүн амын чинээлэг хэсгийн хэрэглээ,

ядуу хэсгийн хэрэглээнээс 5 дахин их байсаар

байна. Тэгш бус байдлын индексүүдийн хувьд

авч үзвэл, хүн амын чинээлэг хэсэг дэх тэгш

бус байдал хотод өсөх магадлалтай, хүн

амын ядуу хэсгийн тэгш бус байдал хотод

хөдөөгөөс өндөр, хүн амын ядуу хэсгийн тэгш

бус байдал хөдөөд өсөх магадлалтай байна.

Ажилгүй хүн амын дунд тэгш бус байдлын

индексүүд буурах хандлага ажиглагдаж

байгаа ч ажилтай хүн амын дунд энэ хандлага

тогтворгүй байжээ. Түүнчлэн, эдийн засгийн

өсөлт ба хүн амын амьжиргааны түвшний

талаар хийгдсэн судалгааны ажлуудаас

харахад, эдийн засгийн өсөлт нь хүн амын

амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлж

байгаа эсэх нь өсөлт өөрөө хэр хүртээмжтэй

байгаагаас шалтгаалдаг гэж тэд дүгнэсэн

байна.

Иймээс Монголын эдийн засгийн өсөлт хэр

хүртээмжтэй байгааг болон тэгш боломжоор

хэр хангагдаж буйг судлах нь цаг үеийн

шаардлагад нийцэж байгаа юм. Класен

(2010) тэгш боломж бол хүртээмжтэй

өсөлтийн цохилох зүрх юм гэж тодорхойлсон

байдаг. Хүртээмжтэй өсөлт гэдэг нь эдийн

засгийн тогтвортой өсөлтийг хангахад хүн

бүр оролцож, үр шимийг нь хүртэх тэгш

боломжоор хангагдахыг хэлнэ. Тодруулбал,

өсөлт хүртээмжтэй байна гэдэг нь бага ба дунд

орлоготой иргэд, үүний дотор эмзэг бүлгийн

амьдралын түвшинг дээшлүүлэх, орлогын

болон орлогын бус ялгаатай байдлыг багасгах,

жендерийн эрх тэгш байдлыг хангахад орших

бөгөөд нийгмийн болон нийтийн үйлчилгээний

хүртээмж сайжирч, нийгмийн хамгааллын

үр дүнтэй тогтолцоо бүрэлдэн тогтож, бүс

нутгийн нийгэм эдийн засгийн тэнцвэртэй

хөгжлийг хангаснаар хэрэгжинэ.

17

Улс орны эдийн засаг хурдтай өсөх тусам өрх

гэр бүлүүдийн орлого тэр хэрээр нэмэгдэж,

17

АХБ (2016) TT-8241 MON. Хүртээмжтэй

өсөлтийг дэмжих нь төслийн баримт бичиг

17

АХБ (2016) TT-8241 MON. Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь төслийн баримт бичиг