Table of Contents Table of Contents
Previous Page  43 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 43 / 56 Next Page
Page Background

43

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

амьжиргааг нь дээшлүүлнэ гэж эдийн засгийн

онолд үздэг. Өсөлт нь өрхийн орлогын

ялгаатай бүлгүүдэд янз бүрийн нөлөө үзүүлж

болох ч өрхийн бүх бүлгийн, тэр дундаа ядуу

хэсгийн орлого, амьжиргаанд ч эерэг нөлөө

үзүүлдгийг эмпирик судалгаанууд харуулж

байна. Жишээлбэл, Доллар, Края (2002)

нарын 92 улсыг хамарсан судалгаанд тухайн

улс орны эдийн засгийн өсөлт ба нэг хүнд

ногдох орлогын өсөлт, тэр дундаа нийгмийн

хамгийн бага орлоготой 20 хувийн орлого

ижилхувиарөөрчлөгддөгийг тогтоосонбайдаг.

Энэ үр дүн бол зөвхөн тухайн улсын нэг хүнд

ногдох дундаж орлогод үндэслэсэн тооцоо

юм. Харин улс доторх бүс нутаг, аймгийн

түвшинд иймэрхүү хамаарал ямар байдаг вэ?

Хэдийгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлт

өндөр байсан жилүүдэд нэг хүнд ногдох

дундаж орлого нэмэгдэж, ядуурлын хамрах

хүрээ буурсан боловч уг ололт амжилт

хөдөө орон нутгийн өрхийн амьжиргаанд

хэрхэн нөлөөлснийг авч үзэх нь сонирхолтой

асуудлын нэг юм. Иймээс тухайн орон

нутгийн эдийн засгийн өсөлт орон нутгийнхаа

өрхүүдэд хэр хүртээмжтэй байдгийг судлах

зорилго тавьсан болно.

Үүнийг судлахын тулд 21 аймгийн эдийн

засгийн өсөлт тухайн орон нутгийн өрхийн

амьжиргааны үзүүлэлттэй хэр хамааралтай

байгааг 2010-2016

18

оны өрхийн түүвэр

судалгаа ба аймгийн түвшний эдийн засгийн

мэдээллээс тодруулан авч үзсэн. Түүврийн

мэдээллийг Хүснэгт 1-д харуулав.

18

Мэдээллийн баазын ашиглах боломжоос

шалтгаалан эдгээр онуудыг сонгов.

Хүснэгт 1. Түүврийн мэдээлэл

Он

2010 2012 2014 2016 Нийт

Түүвэрт хамрагдсан өрхийн тоо

7,627 9,234 12,593 12,878 42,332

Хамрагдсан аймгийн тоо

20

20

21

21

82

(a)

Эх сурвалж:

ҮСХ, ӨНЭЗС 2010-2016 он

Тэмдэглэл:

(a) нийт аймгийн тоо давхардсан тоогоор

18

Мэдээллийн баазын ашиглах боломжоос шалтгаалан эдгээр онуудыг сонгов.

Аймгийн эдийн засгийн өсөлт болон аймаг,

улсын түвшний нийгэм, эдийн засгийн

бусад мэдээллийг ҮСХ-ны мэдээллийн

нэгдсэн сангаас цуглуулав. Тоон өгөгдлийг

шинжилгээнд дараах байдлаар бэлтгэсэн.

Аймгуудын оны үнээрх ДНБ-ийг аймгуудын

хэрэглээний үнийн индекс ашиглан бодит

үнээрх ДНБ-д шилжүүлж, аймаг тус бүрийн

эдийн засгийн өсөлтийг тооцов. Аймгуудын

ядуурлын

түвшин,

аймгуудын

жини

коэффициент, өрхийн орлогын түвшинг

ӨНЭЗС-ны мэдээллийн баазыг ашиглан

түүврийн жинг оролцуулан тооцсон болно.

2. ҮНЭЛГЭЭНИЙ СТРАТЕГИ

Энэхүү судалгаанд бид эхлээд аймгийн

ядуурлын түвшин, тэгш бус байдлын

үзүүлэлт болох жини коэффициент зэрэг

үзүүлэлтэд аймгийн эдийн засийн өсөлт

хэрхэн нөлөөлснийг 2008-2016 оны үзүүлэлт

ашиглан, панел шугаман регрессийн аргаар

үнэлсэн.

pov

it

t

+ β ∙ growth

it

+ a

i

+ u

it

(Загвар 1)

Энд,

θ_t- хугацаанаас хамаарсан үл

ажиглагдах тогтмол,

- i аймгийн t хугацаан дахь өсөлт,

- i аймгийн онцлогийг илэрхийлэх үл

ажиглагдах тогтмол,

- i аймгийн t хугацаан дахь санамсаргүй

хүчин зүйлс.

Панел үнэлгээг үл ажиглагдах тогтмол нөлөө

(fixed effect) бүхий шугаман регрессийн

загвараар үнэлсэн.

Гэхдээ дээрх үнэлгээнд ашигласан аймгийн

ядуурлын түвшин, жини коэффициентийн2016

оноос өмнөх утгууд хангалттай хэмжээний

түүвэрт үндэслээгүйг дурдахнь зүйтэй. Иймээс

өрхийн түвшинд гүнзгийрүүлсэн шинжилгээ

хийсэн. Ингэхдээ өрхийн амьжиргаа, ядуурал,

ажилгүйдэл гэх мэт өрхийн түвшний тоон

мэдээллийг тухайн аймгийн эдийн засгийн

өсөлт, эдийн засгийн салбарын онцлог,

газарзүйн мэдээлэлтэй нэгтгэн,

pooled cross-

section

дата үүсгэж үнэлгээ хийх эмпирик

стратегийг баримталсан.