40
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
ТОВЧ ДҮГНЭЛТ
Нялхас, хүүхдийн нас баралт нь улс орны
хөгжлийн тэр дундаа эрүүл мэндийн
системийн үйл ажиллагаа, чанар, хүртээмжийг
илэрхийлэх хөгжлийн нэн чухал үзүүлэлт юм.
Нялхсын эндэгдэлд эхийн нас, төрөх үеийн
байдал, эхийн сүүгээр хооллолт, төрөлхийн
эмгэг зэрэг биологийн болон хүн ам зүй хүчин
зүйлс нөлөөлж байна. Эхийн боловсрол
нь нялхас хүүхдийн эндэгдлийг бууруулах
нийгэм, эдийн засгийн нэн чухал үзүүлэлт
болох нь нотлогдсоор байна. Бүтэн гэр бүл,
эцэг эхийн хайр халамжинд өсч бойжиж буй
нялхас, хүүхэд эндэх магадлал ганц бие эхтэй
харьцуулахад маш бага байгаа нь гэрлэлт
эхийн сэтгэл санаа, эх хүүхдийн асран
хамгаалал, өрхийн эдийн засагт давхар хувь
нэмэр үзүүлдэг болохыг дахин дахин нотолж
байна.
Өрхийн аж байдал, амьдрах орчин ялангуяа
ахуйн орчин, нөхцөл нялхсын амь нас, эрүүл
мэндэд нөлөөлөгч нийгэм, эдийн засгийн гол
хүчин зүйл болж байна. Хүрээлэн буй орчны
доройтлыг бууруулах, хамгаалах нь өсөн
нэмэгдэж буй хүн ам, тэр дундаа шинээр
төрөгсдийн өмнө хүлээх бидний энэ үеийнхний
үүрэг, нийгмийн хариуцлага болж байна.
Улс үндэстний амар тайван, аливаа
ялгаварлал, гадуурхалгүй, дайн самуунгүй
улс төрийн тогтвортой байдал нь нөхөн
үржихүйн эрүүл мэндийг тэтгэх хүний эрхийн
асуудал болохыг дээрх баримтын судалгаа ч
харууллаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар,
хүртээмж нь нялхсын эндэгдлийг бууруулах
анхдагч нөхцөл болохыг улс орнуудад
хийгдсэн олон судалгаа нотолсоор байна.
Ялангуяа нарийн мэргэжлийн эмч, сувилагч,
эмнэлгийн ажилтанг бэлтгэх, орчин үеийн
техник технологийг тууштай нэвтрүүлэх,
ДЭМБ-аас гаргасан стандарт шаардлагуудыг
бүрэн хангаснаар нялхас, хүүхдийн эрүүл
мэндэд нэн шаардлагатай үйлчилгээг цогцоор
нь хүргэх нөхцөл бүрдэх юм.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
Монгол хэл дээр
Д. Ариунаа. 1998. Нялхсын эндэгдэлд
нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан, Монгол
Улсын Үндэсний Статистикийн Газар,
Улаанбаатар
А. Солонго. 2011. Зарим аймгуудад нялхсын
эндэгдэл өндөр байгаа шалтгаан, бодлого,
хөтөлбөрийн үр нөлөө, Хүний хөгжлийн
илтгэл 2010-т зориулсан эх материал,
Улаанбаатар
Л. Ширнэн. 2014. Нялхас, хүүхдийн нас
баралтад
нөлөөлж
байгаа
хүчин
зүйлс, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв,
Улаанбаатар
ЭМҮТ, 2001. Бага насны хүүхдийн асран
хамгаалахуй дадал, чанарын судалгаа,
Эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл
мэндийн яам, Улаанбаатар
Англи хэл дээр
Alberto Palloni and Hantamala Rafalimanana.
1999. Reports and research reports on
infant mortality in 1940-1990, research
report
ARROW, MONFEMNET, 2015.
“
Country
Profile on Universal Access to Sexual
and Reproductive Health: Mongolia”,
(ed)
Millicent Bogert,
MONFEMNET National
Network, Asian-Pacific Resource and
Research Centre for Women (ARROW),
Electronic copies are available at www.
monfemnet.org,
www.arrow.org.my,and
www.srhrforall.orgUNDP, 2013. The factors that determine the
mortality, infant and under-five mortality
rates in the disaster-affected countries:
South Sudan, Humen development repeat,
London school, UNDP
Jane Scott. 2015. Trends in Infant Mortality
in United States: A Brief Study of the
Southeastern States from 2005–2009,
academic editor, HDI, USA
Social research institute SSS. 2018.
Infant and
Child Mortality Status of Bangladesh: A
Study on Demographic and Health Survey,
research report
WHO. 2001. Latin America’s “Influencing
Breastfeeding on Infant Mortality, research
report, Switzerland