35
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
нэмэгдүүлдэг (Д. Ариунаа, 2004). Гэхдээ
хөхөөр хооллохгүй байх нь нялхас эндэх
эрсдлийг нэмэгдүүлдэг гэж олон судалгааны
үр дүн харуулдаг боловч ихэнх судалгаагаар
хөхөөр хооллодог ч өндөр эрсдэлтэй нярайг
бага эрсдэлтэй нярайгаас ялгаж салгаж
чадаагүй байна.
Төрөлт хоорондын зай, төрөлтийн
дараалал
Хоёр төрөлтийн хоорондох зай хэт ойрхон
байх нь нялхсын эндэгдэлд нөлөөлдөг хүчин
зүйлсийн нэг юм. Төрөлт хоорондын зай
богиносох тутам нялхас эндэгдэх магадлал
ихэсдэг байна. Тухайлбал, дахь хүүхдээ 2
жилийн дотор төрүүлсэн эхчүүдийн хүүхдүүд
тав хүртлэх насандаа эндэх магадлал
удаах хүүхдээ 4 жилээс дээш хугацаанд
төрүүлсэн
эхчүүдийнхтэй
харьцуулахад
бараг 2 дахин их байжээ (Д. Ариунаа, 2004).
Төрөлт хоорондох богино зай нь хүн ам,
нийгэм эдийн засгийн хүчин зүйлд шууд
бусаар нөлөөлдөг. Хэтэрхий ойрхон төрвөл
эхний нялхас, хүүхдэд тавих хараа хяналт
суларч, эрүүл мэндийн үйлчилгээ эрс муудах
зэргээр эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Иймд гэр бүл төлөвлөлтийн аргыг ашиглан,
төрөлт хоорондын зайг хамгийн багадаа 2
жил болгосноор нялхсын эндэгдэл буурч
эх, нялхас хоёр эрүүл саруул байх боломж
бүрдэх талаар эрүүл мэндийн зөвлөмжүүд
ч гарсан билээ. Мөн төрөлтийн дараалал
нэмэгдэх тутам хоёр дахь хүүхдээс эхлэн нас
барах магадлал нь өсдөг байна. Харамсалтэй
нь эцэг эхчүүдэд энэ талаар ямар ч мэдээлэл
байдаггүй (ЭМҮТ, 2001).
Дутуу төрөлт
Өрхийн амьжиргааны түвшин доогуур
байгаагаас жирэмсэн эх хоол, хүнс тэжээлийн
доройтолтой, суурь өвчинтэй, аливаа өвчлөлд
өртөмтгий байгаагаас тураалтай эсвэл дутуу
төрөлтийг нэмэгдүүлж байна. Нялхсын
эндэгдэлд дутуу төрсөн хүүхдүүдийн эзлэх
хувь өндөр, 10 нялхсын эндэгдлийн 7 нь бага
жингээс шалтгаалж байгааг судлаач Алберто
(Alberto Palloni, 1999) тэмдэгдэж, гэр бүлийн
орлого, хоол тэжээл, амьсгалын замын
өвчин зэрэг нь нялхас дутуу төрөхөд хүргэж
байна гэж дүгнэжээ. Түүний судалгааны үр
дүн, дүгнэлтүүд бусад судлаачдын хийгдсэн
судалгааны үр дүнгээр ч мөн батлагдаж байна
(А.Солонго, 2011; Jane Scott, 2015; Д.Ариунаа
2004). Бас нэгэн анхаарал татсан судалгааны
үр дүн бол Америкийн Зүүн Өмнөд мужийн
хар арьстай эмэгтэйчүүд хугацаандаа төрдөг
хэдий ч цагаан арьстай эмэгтэйчүүдийн
төрөлттэй
харьцуулахад
тэдгээрийн
төрөлтийн дунджаар 50 хувь нь дутуу нярай
байжээ (Jane Scott, 2015). Энд нийгмийн
тэгш бус байдал, ялангуяа орлогын болон
эрх мэдлийн хувьд, хоол тэжээлийн хүрэлцээ
муу, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт,
амьжиргааны сул дорой, доогуур түвшин
нь эмэгтэйчүүд дутуу төрөх шалтгаан болж
байгааг онцолжээ. Манайд ч мөн адил өрхийн
амьжиргааны түвшин доогуур байгаагаас
жирэмсэн эх хоол тэжээлийн доройтолтой,
өвчлөлд өртөмтгий байгаагаас тураалтай
эсвэл дутуу төрөлтийг нэмэгдүүлж байна.
Эндсэн нялхсын дийлэнх нь амьжиргааны
түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна
(А. Солонго, 2011). Бангледашид хийгдсэн
судалгаагаар нийт төрөлтийн 22 хувь нь бага
жинтэй төрдөг ба 5 хүртэлх насны хүүхдийн
43 хувь нь жингийн хоцрогдол, тураалтай,
48 хувь нь бага жинтэй байдгаасаа нялхас,
хүүхдийн эндэх магадлалыг 60 хувиар өсгөж
байна гэж тооцоолсон байна (SSI, 2018).
Жирэмсэн эхчүүдийн хувьд өөрөө суурь
өвчтэй байх нь нялхас эндэх эсвэл дутуу
төрөх шалтгаан болж байна. Эхийн хоол
тэжээл, дархлаа, амин дэм дутагдсанаар
эхийн хэвлийд ураг 9 сар гүйцэд тээгдсэн
боловч бага жинтэй төрдөг. Ийм тохиолдолд
эх болон нярай эндэх магадлал аль алинд нь
өндөр байдаг. Жирэмсэн эх бэлгийн замаар
дамжих халдварт өвчтэй байх, эмзэг бүлгийн,
хоол тэжээлийн дутагдалтай, хордлого ихтэй,
хүчилтөрөгчийн дутмагшилтай, амьсгалын
гачаалтай, архаг бүтэлттэй хүүхэд төрөх зэрэг
нь нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаан
болж байна (А. Солонго, 2011; Л. Ширнэн
2014). Алслагдсан бүс нутгаас жирэмсэн
эхийг төвийн эмнэлэг рүү буруу тээвэрлэж
авчирснаас дутуу төрөх, нялхас эндэх бас
нэгэн шалтгаан болж байна. Нийгэм, эдийн
засгийн хөгжлийн түвшиндоогуур, орлогобага,
эмзэг бүлгийн өрхөд бүрэлдэн, өсч бойжиж
буй ураг дутуу төрөх, хөгжлийн бэрхшээлтэй
болох эрсдэл өндөр байна (UNDP, 2013).
Дутуу төрөлтөд нөлөөлж буй хүчин
зүйлүүдийг дээрх шалтгаанаар тайлбарлаж
байгаа ч жирэмсэн үед эхийн даралт ихсэх,
хүчирхийлэлд өртөх, хатуу түлшнээс гаралтай
бохирдуулагчийн нөлөөнд өртөх, тамхи,
архи, мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн