Table of Contents Table of Contents
Previous Page  30 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 30 / 56 Next Page
Page Background

30

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

5. ДҮГНЭЛТ

Судалгаагаар анхны гэрлэлтийн дундаж насыг

тооцдог, олон улсад түгээмэл хэрэглэгддэг

аргуудыг судалж, Монголд уламжлал болгон

ашиглагдаж ирсэн Хажналын аргатай

харьцуулж болохуйц гэрлэлтийн насны хэв

маягийг тусгадаг нэг аргыг сонгон тооцооллын

үр дүнг харьцуулан тайлбарлах үндсэн

зорилготой байв. Үндсэн зорилгын хүрээнд

АГДН-ыг тооцох бусад аргуудыг судалж,

тоймлон харьцуулсанд судалгааны ач

холбогдол оршино.

Агарвала (1962), Садык (1965) нарын

синтетик үелрэлийн арга нь хүн амын гэрлэх

хандлагад гарч буй тооллого хоорондын

өөрчлөлтийг дараалсан хоёр тооллогын

мэдээлэлд суурилсан хийсвэр үелрэл үүсгэх

замаар тооцож харуулдаг. Ийнхүү тооцсон

АГДН нь интервал хугацааны үзүүлэлт тул

үр дүнг тухайн нэг хугацааны үзүүлэлтийг

илэрхийлдэг Хажналын аргатай харьцуулж

тайлбарлахболомжгүйюм.Наснымэдээллийн

дутуу бүртгэлийн алдааг шийдвэрлэх

үүднээс тогтвортой хүн амын загварыг

ашиглан АГДН-г тооцдог Ван Де Уоллийн

арга нь олон эрдэмтдийн дунд маргаантай

байдгаас гадна регрессийн шинжилгээтэй

хослуулж ашиглавал үр дүнтэй болох нь

туршилтаар нотлогдсон байдаг. Харин

гэрлэлтийн хүснэгтийн загвар нь судлаач,

эрдэмтдийн дунд гэрлэлтийн шинжилгээний

хамгийн боловсронгуй загвар хэмээн хүлээн

зөвшөөрөгдсөн арга юм. Түүнчлэн гэрлэлтийн

хүснэгтээс тооцсон АГДН нь тухайн нэг

хугацааны үзүүлэлтийг илэрхийлдэг тул

гэрлэлтийн хүснэгтийн загварын арга зүй,

тооцооллын үр дүнг Хажналын аргатай

харьцуулж судлахаар сонгосон.

Шинжилгээний үр дүнд дараах дүгнэлтүүдийг

хийлээ. Үүнд:

Хажналын

аргаар

тооцсон

АГДН

гэрлэлтийн хүснэгтээс тооцсон АГДН-аас

харьцангуй өндөр байна

.

Тиймд Хажналын

аргаар

тооцсон

АГДН-г

судалгаа,

шинжилгээнд

ашиглахдаа

тодорхой

нөхцлөөр нөлөөлөгдсөн харьцангуй өндөр

үзүүлэлт болохыг нь хүлээн зөвшөөрөх

хэрэгтэй. Тодруулбал, Хажналын аргад

ашиглагдаж буй мэдээлэл хэт ерөнхий

бөгөөд хэд хэдэн хязгаарлалт биелэх

төсөөлөл дэвшүүлдэг нь тооцооллын үр

дүнд нөлөөлдөг.

Гэрлэлтийн хүснэгт ашиглан АГДН-

ыг тооцохдоо нас баралтыг ганц бие

хүмүүсийн насаар хасагдах шалтгааны нэг

мөн хэмээн (ЦГХ-ийн дагуу) төсөөлбөл,

зөвхөн гэрлэлтээс шалтгаална гэж

төсөөлсөн тооцооллоос үл ялиг өндөр

үзүүлэлт гарах магадлалтай байна. Тиймд

мэдээлэл олдоцтой бөгөөд насны хэв

маягийг тусгах шаардлагатай тохиолдолд

АГДН-ны тооцоололд гэрлэлтийн ерөнхий

хүснэгтийн оронд цэвэр гэрлэлтийн

хүснэгтийг ашиглах нь оновчтой. Учир

нь цэвэр гэрлэлтийн хүснэгтэд нас ба

хүйсээрх гэрлэлтийн хандлагаас гадна нас

барах магадлалыг давхар тооцдог.

Хажналын аргаар АГДН-ыг тооцоход

хүйсийн зөрүүтэй байдал гэрлэлтийн

хүснэгтийн загваруудаас харьцангуй

өндөр байна. Тиймд жендэрийн судалгаа

шинжилгээнд АГДН-ны хүйсийн зөрүүг

тооцох шаардлага гарвал аргачлалаа

сонгохдоо ашиглах тоо мэдээлэл,

төсөөлөл, арга зүйн нөлөөг харгалзан үзэх

нь зүйтэй.

Хүн амын нас, хүйсийн ялгаатай бүтэцтэй,

түүнчлэн нас баралтын ялгаатай хэв

маягтай хүн амын хувьд гэрлэлтийн

шинжилгээ хийхэд Хажналын аргаас

илүү гэрлэлтийн хүснэгтийн загвар

тохиромжтой.

Эцэст нь, дүгнэхэд судлаачид өөрсдийн

судалгааны зорилгодоо нийцсэн аргачлалаар

тооцсон АГДН-г ашиглаж хэвших нь чухал юм.

АГДН-ыг тооцох аргачлалын сонголтод тухайн

аргаар тооцоо хийхэд шаардагдах суурь

мэдээлэл, ашиглагдах төсөөлөл, тооцооллын

арга зүйн онцлог, ялгаатай байдлыг харгалзан

үзэх нь зүйтэй.