23
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
гэрлэлтийн мэдээллээс гадна, насны бүлгээрх
нас баралтын нэмэлт мэдээлэл шаарддаг,
тооцооллын олон үе шаттай зэрэг нь бусад
аргатай харьцуулахад сул тал талтай.
Гэрлэлтийн ерөнхий хүснэгтийг улс орон, бүс
нутгийн харьцуулсан судалгаанд ашиглахад
тохиромжтойболцэвэр-гэрлэлтийн хүснэгтийг
гэрлэсэн хүн ам жирэмслэлтээс хамгаалах
хэрэгслийн хэрэглэгч гэдэг утгаар төсөөлж
тооцоолол хийдэг судалгаануудад
9
ашиглах
нь зүйтэй. Түүнчлэн гэрлэлтийн хүснэгтээс
тооцсон АГДН тухайн хугацааны үзүүлэлтийг
илэрхийлдэг тул Хажналын АГДН-ны аргатай
харьцуулан судлах боломжтой.
3. СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ, АРГА ЗҮЙ
Дүн шинжилгээний хүрээ
Хүн амын гэрлэлтийн тоо мэдээлэл насаар
дэлгэрэнгүй бүртгэгдэж буй тохиолдолд
гэрлэлтийн дундаж насыг шууд аргаар
тооцон гэрлэх хандлага (эрт гэрлэх, гэрлэлтээ
хойшлуулах, орой гэрлэх г.м)–ыг судлах
боломжтой. Ингэхдээ гэрлэлтийн дарааллын
хувьд анхны гэрлэлтийг тусгайлан авч
үзснээр гэрлэлтийн хандлага илүү тодорхой
харагдана. Судлаачид Монгол улсад
бүртгэгдсэн нийт гэрлэлтийн тоог нас, хүйсээр
ангилсан байдлаар албан ёсны статистикийн
эх сурвалж
10
аас олж авах боломж нээлттэй
байдаг. Гэвч энэ нь анхны гэрлэлтээс
гадна дахин гэрлэсэн гэрлэлтийг нийтэд нь
мэдээллэдэг учир гэрлэлтийн хандлагын
шинжилгээнд шууд ашиглахад тохиромжгүй.
Гэрлэлтийн мэдээллийг авч болох өөр нэгэн эх
үүсвэр бол тооллого юм. Тооллогоор нийт хүн
амынгэрлэлтийнбайдлынталаархмэдээллийг
цуглуулдаг. Тооллогын мэдээллийг ашиглан
анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоолж
тухайн улсын хүн амын гэрлэлтийн төлөв
байдал, хандлагын талаар дүгнэлт өгдөг хэд
хэдэн арга байдаг талаар өмнөх 2 дахь хэсэгт
дурдсан билээ.
Энэхүү судалгаанд мэдээллийн олдоц ба
аргачлалын боловсронгуй байдал, үр дүнг
харьцуулах боломжийг харгалзан үзэж
Хажналын арга болон гэрлэлтийн хүснэгтийн
загварыг харьцуулахаар сонгов.
9
Ихэвчлэн төрөлтийн түвшний талаарх судалгаа
шинжилгээнүүд
10
Жил тутмын статистикийн эмхтгэлүүд, мөн (Монгол
Улсын Үндэсний статистикийн хороо 2020)
www.1212.mnМэдээллийн эх үүсвэр
Хүн амын гэрлэлтийн байдлын тархалтын
мэдээллийг 1979, 1989, 2000, 2010 оны
тооллогоос авч ашигласан. Харин хүн амын
нас баралтын хандлагыг тодорхойлохдоо
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)–ны
статистикмэдээллийгашигласан.Тодруулбал,
1989-2010 оны мэдээллийг цахим мэдээллийн
сан
(www.1212.mn)-аас, 1980-1988 оны
мэдээллийг хэвлэмэл эмхтгэлүүд болон
задгай мэдээллээс цуглуулав.
Дүн шинжилгээний хязгаарлагдмал
байдал
Ганц бие хүн амын насаар шилжин хасагдах
үйл явцад нас баралтын нөлөөг тооцож үзсэн.
Үүнд насны бүлэг дэх нас баралтын тархалтын
дундаж хандлагыг тодорхойлохшаардлагатай
болсон. Цэвэр гэрлэлтийн хүснэгтийн 1989
оны тооцоололд 1980-1988 оны
11
хоорондох
нас баралтын тархалтын дунджийг, 2000 оны
тооцоололд 1989-1999 оны нас баралтын
тархалтын дунджийг, 2010 оны тооцоололд
2000-2009 оны нас баралтын тархалтын
дунджийг тус тус тооцож ашигласан.
Харин 1979 оны тооцоололд шаардлагатай
онуудын нас баралтын мэдээлэл хангалттай
хугацаагаар байгаагүй тул цэвэр-гэрлэлтийн
хүснэгтийг 1979 оны мэдээллээр зохиогоогүй
болно.
Арга
тус
бүр
харилцан
ялгаатай
төсөөллүүдтэй. Зарим аргын хувьд нас
баралт, шилжих хөдөлгөөн зэрэг хүн ам зүйн
үзэгдлүүдийг бараг илрэхгүй, “0”-тэй тэнцүү
гэж төсөөлөөд тооцоолол хийсэн. Түүнчлэн
гэрлэлтийн насны бүлгийн интервал доторх
тархалтыг жигд гэж үзэж буй тул эцсийн дүн
бодит байдлаас ялимгүй зөрүүтэй гардаг.
11
1987 оны нас бара
лтын мэдээллийг насны бүлэг,
хүйсээр олж авч чадаагүй тул тооцоололд оруулаагүй
9
Ихэвчлэн төрөлтийн түвшний талаарх судалгаа шинжилгээнүүд
0
Жил тутмын статистикийн эмхтгэлүүд, мөн (Монгол Улсын Үндэсний статистикийн хороо 2020)
www.1212.mn11
1987 оны нас баралтын мэдээллийг нас
ны бүлэг, хүйсээр олж авч чадаагүй тул тооцоололд оруулаагүй