Table of Contents Table of Contents
Previous Page  19 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 19 / 56 Next Page
Page Background

19

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

АНХНЫ ГЭРЛЭЛТИЙН ДУНДАЖ НАСЫГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛЫН

ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ

Баатарын Наранчимэг

(докторант), Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны

Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш

Хураангуй

Энэхүү судалгаагаар анхны гэрлэлтийн дундаж насыг тооцдог шууд бус аргуудын давуу ба

сул талуудыг судлах, харьцуулагдахуйц ялгаатай аргачлалаар тооцсон анхны гэрлэлтийн

дундаж насны үзүүлэлтүүдэд насны хэв маягийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тайлбарлах

зорилго дэвшүүлсэн. Анхны гэрлэлтийн дундаж нас (АГДН)-ны тооцоололд Монгол улсын хүн

ам орон сууцны (1979, 1989, 2000, 2010) тооллогуудын мэдээллийг ашигласан. Мэдээллийн

бэлэн байдал, олдоц, аргачлалын боловсронгуй байдал, үр дүнг харьцуулах боломжийг

харгалзан үзэж Хажналын (Hajnal) арга болон гэрлэлтийн хүснэгтийн загваруудын арга

зүй, үр дүнг харьцуулан тайлбарлав. Тооцооллын арга, тооцоо хийхэд шаардагдах суурь

мэдээлэл, ашигласан төсөөлөл, гарсан үр дүнгийн ялгааг харьцуулж судлаачид өөрсдийн

судалгаанд аль аргаар тооцогдсон АГДН хамгийн тохиромжтой болохыг зөв тодорхойлж,

ашиглах нь зүйтэй.

Түлхүүр үгс:

Анхны гэрлэлтийн дундаж нас, гэрлэлтийн харьцуулсаншинжилгээ, гэрлэлтийн

хүснэгт, Хажналын арга, шууд бус аргууд

Abstract

The main purpose of the study is to compare methodologies and outcomes from different ways of

calculating the Singulate mean age at marriage (SMAM), which measures the timing of marriage.

For estimations of the SMAM, the data of Population and Housing Census (1979, 1989, 2000 and

2010) of Mongolia was used. Taking into account the availability of information, the sophistication

of the methodology, and the possibility of comparing the results, the methodology and results of

the Hajnal method and the nuptiality table models are compared. By comparing the methods of

calculation, the baseline data required for estimation, the assumptions used in the methods, and

the differentials of the outcomes, researchers should correctly identify and use SMAM- which

method of marriage analysis is most appropriate for their research.

Keywords:

Singulate mean age at marriage, comparative analysis of nuptiality, nuptiality table,

Hajnal’s method, and indirect techniques

1. УДИРТГАЛ

Гэрлэлт бол аливаа улс орны хүн

амын шинж байдлыг илэрхийлэх үндсэн

үзүүлэлтүүдийн нэг юм (ХАССТ, 2006).

Гэрлэлтийг судлах нь нийгэм, нийгмийн

үзэгдлүүдийг цаг хугацааны явцад хэрхэн

өөрчлөгдөж, хөгжиж байгааг ойлгоход чухал

ач холбогдолтой (NISR, 2014). Хүн ам зүйн

шинжлэх ухаанд гэрлэлтийн шинжилгээ нь

ихэвчлэн төрөлтийн түвшин, чиг хандлагыг

судлахтай шууд холбогддог бөгөөд харин

нас баралт, шилжих хөдөлгөөн, хүн амын

өсөлт, өөрчлөлтийн судалгааны нэг чиглэлийг

тодорхойлдог.

Аливаа улс орны хүн амын гэрлэлтийн байдал

ямар байгааг тодорхойлоход гэрлэлтийн

үндсэн ангиллуудад

2

багтаж байгаа хүн амын

хувь, гэрлэлт ба цуцлалтын коэффициентүүд,

3

мөн гэрлэлтийн дундаж нас, гэрлэлтийн

параметрүүд

4

(ХАССТ, 2006) зэрэг хэд хэдэн

үзүүлэлтүүдийг тооцож, харьцуулан судалдаг.

Эдгээрээс тухайн улсын хүн амын гэрлэх

сонирхол, хандлага, шийдвэрт гарч буй

өөрчлөлтийг илэрхийлдэг чухал үзүүлэлт бол

2

Огт гэрлээгүй буюу ганц бие, ер нь гэрлэж байсан

(үүнд: гэрлэсэн, хамт амьдардаг, тусгаарласан, салсан,

бэлбэсэн г.м)

3

Гэрлэлт/цуцлалтын ерөнхий коэффициент, гэрлэлт/

цуцлалтын тусгай коэффициент, насны бүлэг дэх гэрлэлт/

цуцлалтын коэффициент, гэрлэлтийн нийлбэр коэффициент

гэх мэт.

4

Коал (1971)-ийн тодорхойлсон анхны гэрлэлтийн

настай холбоотой 3 параметр: , k, C

2

Огт гэрлээгүй буюу ганц бие, ер нь гэрлэж байсан (үүнд: гэрлэсэн, хамт амьдардаг, тусгаарласан, салсан, бэлбэсэн г.м)

3

Гэрлэлт/цуцлалтын ерөнхий коэффициент, гэрлэлт/цуцлалтын тусгай коэффициент, насны бүлэг дэх гэрлэлт/

цуцлалтын коэффициент, гэрлэлтийн нийлбэр коэффициент гэх мэт.

4

Коал (1971)-ийн тодорхойлсон анхны гэрлэлтийн настай холбоотой 3 параметр: , k, C