16
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
Шодойн хөвчрөлийн сулралын (ШХС)
шинж тэмдэг нийт оролцогчдын 79.2 хувьд
ажиглагдсан ба энэ асуудал хамгийн их
асуудал тулгарч байгаа нь 51-55 насныхан
байна. Тэдгээрийн 47.6 хувьд нь ШХС хөнгөн
хэлбэрээр, 19.0 хувьд нь дунд ба хүнд зэргийн
хэлбэрээр илэрсэн байна. Харин шодойн
хөвчрөлийн сулрал хүнд зэргийн хэлбэр нь 56
ба түүнээс дээш насныханд илүү илэрч байна
(10.0%)
(
Хүснэгт
8).
Хүснэгт 8. Түрүү булчирхайн эрүүл мэнд ба шодойн хөвчрөлийн индекс эрэгтэйчүүдийн
насны бүлгээр, хувиар
Сонгосон үзүүлэлтүүд
Нийт
(n=313)
40-45 46-50 51-55 56+
p-утга
Түрүү булчирхайн шинж тэмдгийн олон
улсын үнэлгээ (IPSS)
a) Хөнгөн хэлбэрээр
b) Дунд зэргийн хэлбэрээр
c) Хүнд зэргийн хэлбэрээр
76.4
18.3
5.3
84.4
12.5
3.1
74.4
20.5
5.1
72.5
23.5
3.9
72.2
18.5
9.3 0.521
Шодойн хөвчрөлийн сулралын олон
улсын индекс (IIEF-5)
a) Байхгүй
b) Хөнгөн хэлбэрийн
c) Хөнгөн ба дунд зэргийн
d) Дунд зэргийн
e) Хүнд зэргий
н
20.8
43.2
19.7
12.9
3.4
34.9
43.4
14.5
4.8
2.4
19.0
46.6
17.2
15.5
1.7
15.9
47.6
19.0
17.5
0.0
8.3
35.0
30.0
16.7
10.0
0.000
4. ХЭЛЦЭМЖ, ДҮГНЭЛТ
Монгол улсад анх удаагаа 40-65 насны
Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл
мэнд, амьдралын хэв маяг, нийгмийн болон
эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг
цэвэршилтийн үе шатаар илрүүлж, дүн
шинжилгээ хийснээрээ энэхүү судалгааны ач
холбогдол оршино.
Цэвэршилтийн явцад олон бэлгийн дааврын
түвшин өөрчлөгдөх өвөрмөц байдлын хамт
амьдралын хэв маягийн хэвшил өөрчлөгдөж,
энергийн зарцуулалт багасдгийн улмаас
хэвлийн хөндийн эрхтэн орчмын өөхлөлт
ихсэх, биеийн жин нэмэгдэх, цусанд өөх
тосны түвшин ихсэх, холестеролын солилцоо
өөрчлөгдөж, элэгний фиброз үүсэх эрсдэл
нэмэгдэн эцсийн үр дүнд цэвэршилтийн
насанд дааврын буурлын үүдэлтэй бодисын
солилцооны хамшинжийн эх үүсвэр болдгийг
нотолсон олон улсын судалгааны үр
дүнгүүдтэй энэхүү судалгааны үр дүн нийцэж
байна.
Амьдралынзөвхэвмаягийгхэвшүүлжхалдварт
бус өвчлөлийн эрсдлийг багасгаснаар
цэвэршилтийн
насны
эмэгтэйчүүдийн
өвчлөлөөс урьдчилан сэргийлж, амьдралын
чанарт эергээр нөлөөлөх боломж байгааг уг
судалгаа харуулж байна.
Дунд насны эмэгтэйчүүдийн эрүүл
мэндийн эрсдэлт хүчин зүйл
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дунд
таргалалт ба хэт таргалалт давамгайлж,
бүслэхий өгзөгний харьцаанаас бодисын
солилцооны хамшинжийн өндөр эрсдэлтэй
байгаа нь дааврын буурлаас гадна
хөдөлгөөний идэвхгүй амьдралын хэв шинж,
эдгээрээс үүдэлтэй халдварт бус өвчлөлийн
суурь болж байгааг судалгаа харууллаа.
Бэлгийн дааврын буурал нь хавсарсан архаг
өвчний явц, зүрх судасны өвчин, чихрийн
шижин зэрэг дотоод шүүрлийн эмгэг, бамбайн
булчирхайн идэвхжил сулрах, яс сийрэгжих,
цөсний үрэвсэл, элэгний өвчин зэрэг халдварт
бус өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг сөрөг
тал хавсарч байгааг харуулсан бөгөөд
эдгээрээс бодисын солилцооны хамшинжийн
илрэл болох цусны даралт ихсэх, хэвлий
орчмын таргалалтын үзүүлэлтүүд давамгай
байдлаар илэрч байна.
Архаг өвчлөлийн эрсдлүүдийн эрүүл мэндийн
үзлэг, илрүүлэг шинжилгээнд хамрагдсан
байдлыг судлахад оролцогчдын дийлэнх
нь умайн хүзүүний хавдрын шинжилгээнд
хамрагдсан байсан нь зорилтот бүлгийн
илрүүлэг шинжилгээний төсөл (Мянганы
Сорилын Эрүүл мэндийн төсөл) үр дүнтэй
байсантай холбоотой байх магадлалтай.
Оролцогсод
урьдчилан
сэргийлэх