Table of Contents Table of Contents
Previous Page  17 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 17 / 56 Next Page
Page Background

17

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

шинжилгээнүүдээс жин нэмэгдэж байгаатай

уялдуулж цусанд сахарын шинжилгээ өгсөн

байсан нь давамгайлж байлаа. Гэсэн ч

судалгаанд оролцогчид цусанд өөх тос,

бамбайн үйл ажиллагаа, хөхний зураг, ясны

сийрэгжилтийн шинжилгээний ач холбогдлын

талаар мэдээлэлгүй байсан.

Дунд насны эрэгтэйчүүдийн эрүүл

мэндийн эрсдэлт хүчин зүйл

Дунд насны эрэгтэйчүүдийн архаг өвчлөл

үүсэх эрсдэл, насны хамааралтай бэлгийн үйл

ажиллагаанд нөлөөлж буй түрүү булчирхайн

хоргүй томрол болон шодойн хөвчрөлийн

сулралын тохиолдол Монгол Улсад өндөр

байна.

Мөн хавсарсан архаг өвчлөлүүд болох

зүрх судасны өвчин, хоол боловсруулах

тогтолцооны өвчин, бодисын солилцооны

эмгэгүүд 3 эрэгтэй тутмын 1-т илэрч, чихрийн

шижин болон таргалалт 4 эрэгтэй тутмын 1-т,

шээс ялгаруулах өвчин 10.1 хувь эзэлж байгаа

нь дунд насанд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн

урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтворжуулж,

өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлийн талаар

боловсрол олгох нь чухал гэдгийг харуулж

байна.

Нийгэмэдийн засгийн, амьдралын хэвмаягийн

болон хавсарсан архаг өвчлөлийн хүчин

зүйлтэй хавсарч насжилтийн хамааралтай

түрүү булчирхайн хоргүй томролын хөнгөн

хэлбэрийн шинж тэмдэг болон шодойн

хөвчрөл сулралыншинж тэмдгүүд давамгайлж

байсан бөгөөд судалгаанд оролцогчдын

4 хүн тутмын 3-т түрүү булчирхайн хөнгөн

хэлбэрийн шинж тэмдэг, шодойн хөвчрөл

сулралын шинж тэмдэг илэрч байгаагийн

зэрэгцээ хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд нь

56 ба түүнээс насны бүлэгт давамгайлж илэрч

байгааг харуулж байна.

Тиймээс дунд насны эрэгтэйчүүдийн эрүүл

мэндийн тусламж үйлчилгээг дэмжих

зорилгоор уг бүлэгт зориулсан зорилтот

эрүүл мэндийн хөтөлбөрийг нэн даруй

боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг

харуулж байна. Дунд насны эрэгтэйчүүдийн

эрүүл мэндийг хөгжүүлэх хөтөлбөрт эрүүл

мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн

зайлшгүй шаардлагатай илрүүлэг шинжилгээг

зорилтот бүлэгт чиглүүлж, өөрчилж болох

эрсдэлт хүчин зүйлст нөлөөлж өвчлөл болон

нас баралтын шалтгааныг зохистой хувиар

багасгах боломжтой болно.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Монгол хэл дээр

Ч. Батсүрэн, Н. Оюунчимэг, Г. Чойжамц.

2015. Цэвэршилтийн дараах насны

эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн онцлог, Эх

барих эмэгтэйчүүдийн сэтгүүл 2015,

Улаанбаатар

Б. Жав. 2013. Ач арвижихуйн үндэс,

Улаанбаатар

Л. Үнэнцацрал, Б. Жав, Д. Сүхээ, Б. Цэдмаа.

2008. Монгол эмэгтэйн цэвэршилтийн үе,

нөлөөлөх хүчин зүйлс. Монголын анагаах

ухаан сэтгүүл, 2008, 2(144), Улаанбаатар

Эрүүл Мэнд Спортын Яам, Монголын

Менопауз Андропауз зохицуулалтын

нийгэмлэг. 2016. Нөхөн үржихүйн дараах

насны эрүүл мэнд, тусламж үйлчилгээний

заавар, цэвэршилтийн даавар нөхөх

эмчилгээний

(ДНЭ)

удирдамж,

Улаанбаатар

Англи хэл дээр

Bolormaa N

,

Narantuya L

,

De Courten M

,

Enkhtuya P

,

Tsegmed S.

2008. Dietary and

Lifestyle Risk Factors for Noncommunicable

Disease Among the Mongolian Population

.

Nutrition Research Centre, National Public

Health Institute of Mongolia,

Asia Pac J Public Health.

2008 Oct; 20

Cairy Li, Wilawan K, Samsoe G, Lidfeldt J,

Agardh CD, Nebrand C. Health Profile of

Middle-Aged Women: The Women’s Health in

The Lund Area (Whila) Study. Department of

Obstericsand Gynaecology, Lund University

Hospital, Sweden

C. J. Haines and E. Farrell. 2010. Menopause

Management: A Cardiovascular Risk-Based

Approach, 328-339Menopausemanagement:

a cardiovascular risk-based approach,

Climacteric, 2010:4, 13

Elizabeth Selvin

,

Arthur L. Burnett,

MD,

Elizabeth A. Platz

, ScD. 2007. Prevalence and Risk

Factors for Erectile Dysfunction in the Us.

American Journal of Medicine, Volume 120