22
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
ECAFE
6
-ийн зарим улс орнуудын хүн амын
гэрлэлтийн хэв маягийн шинжилгээндээ 10
насны бүлгээр илэрхийлэгдсэн синтетик
үелрэлийг ашигласан бол Садык Пакистан
улсын хүн амын гэрлэлтийн хэв маягийн
өөрчлөлтийн шинжилгээндээ 5 насны
бүлгээр илэрхийлэгдсэн синтетик үелрэлийг
ашигласан байдаг (Mabel, 1985; Sadiq,
1965). Синтетик үелрэлийн арга нь хүн амын
гэрлэлтийн шинжилгээнд тооллого хоорондын
өөрчлөлтийг тусгах гэж оролдсоноороо давуу
талтай. Гэвч тооллого хоорондын хугацаанд
илэрсэн темпо өөрчлөлтийг тооцдоггүйг
дурдвал зохино. Уг аргаар тооцсон анхны
гэрлэлтийн дундаж нас тооллого хоорондын
интервал хугацааны үзүүлэлтийг илэрхийлдэг
тул тухайн хугацааны үзүүлэлтийг тооцдог
бусад аргын үр дүнтэй шууд харьцуулах
боломжгүй. Мөн насны мэдээллийн алдааг
тооцдоггүй.
Дээр дурдсан Хажналын АГДН ба үүнийг
засварласан синтетик үелрэлийн арга
техникүүд нь хүн ам зүйчдийн боловсруулсан
анхны
гэрлэлтийн
дундаж
хугацааг
тооллогын хүснэгтэн мэдээлэлд үндэслэн
хялбар тооцдог, практик хэрэглээ өндөртэй
аргууд юм. Хэрэв насны мэдээллийн дутуу
бүртгэлтэй холбоотой алдаа тооллогын
мэдээллийн чанарт нөлөөлөхүйц түвшинд
байвал анхны гэрлэлтийн дундаж насны
тооцоолол зөрүүтэй гарах магадлалтай.
Тиймд Ван де Уолле (1968) насны мэдээллийн
алдааг залруулах боломжийг судалж
үзсэнээр тогтвортой хүн амын загварын
бүтцийг ашиглан Хажналын АГДН ба синтетик
үелрэлийн аргуудыг тооцоолох боловсронгуй
аргыг санал болгосон юм. Ван де Уоллийн
аргачлалын дагуу насны үнэлгээг хувь хүнээр
хийх шаардлагагүй тул тооцоолол нь насны
дутуу мэдээллээс үүдэлтэй зөрүүтэй байдлыг
арилгадаг. Харамсалтай нь Ван де Уоллийн
аргачлалд мэдэгдэхгүй зүйлс их байгаа бөгөөд
олон хүн ам зүйчид уг аргын талаар нэлээд
маргаантай байдаг. Тодруулбал, Ван де
Уоллийн аргачлал нэг үелрэл дэх гэрлэлтийн
дундаж нас
7
ыг тооцдог; тогтвортой хүн амын
хувьд гэрлэлтийн дундаж нас
8
ыг тооцдог;
анхны гэрлэлтийн дундаж насыг тооцдог
6
ECAFE
нь 1947 онд байгуулагдахдаа
United Nations
Economic Commission for Asia and the Far East нэртэй байсан
бол
1974 онд нэрээ сольж
Economic and Social Commission for
Asia and the Pacific (ESCAP) болжээ.
7
Анхны гэрлэлтийн дундаж наснаас ялгаатай. Англиар
mean age of marriage.
8
Анхны гэрлэлтийн дундаж наснаас ялгаатай. Англиар
mean age of marriage.
гэх зэргээр нэг байр сууринд нэгддэггүй
(Trussell, 1976). Трусселл (1976) хүн ам
зүйчдийн дунд маргаантай байсан Ван де
Уоллийн аргачлалыг судалсан байдаг. Тэрээр
судалгаандаа Ван де Уолле анхны гэрлэлтийн
шинжилгээний нэлээд тогтвортой шинж чанар
бүхий аргыг дэвшүүлсэн гэж тэмдэглэсэн
бөгөөд регрессийн шинжилгээнд суурилан уг
аргыг өргөтгөх оролдлого хийжээ. Ингэхдээ
анхны гэрлэлтийн дундаж насыг тооцдог
гурван арга (Хажналын АГДН, Синтетик
үелрэл ба Тогтвортой хүн амын арга)-ыг
харьцуулсан бөгөөд Ван де Уоллийн арга нь
Хажналын аргаас харьцангуй давуу талтай,
мөн регрессийн шинжилгээтэй хослуулбал
дангаар ашигласнаас илүү дээр гэж дүгнэжээ
(Mabel, 1985; Trussell, 1976).
Малакер (1978), Кумар (1967) зэрэг
эрдэмтдийн
тэмдэглэснээр
гэрлэлтийн
хүснэгт нь цаг хугацаа ба хэв маягийн
шинжилгээнд ашиглагдаж ирсэн хамгийн
эртний бөгөөд хамгийн боловсронгуй арга
техник юм. Гэрлэлтийн хүснэгтийг насжилтын
хүснэгтийн аргачлалаар зохиодог. Хэрэв
насны бүлэг нэмэгдэх тусам ганц бие
хүмүүсийн тоо хасагдах үйл явц зөвхөн
гэрлэлтээс хамаарна гэсэн төсөөллөөр
хүснэгт зохиовол Гэрлэлтийн ерөнхий хүснэгт
гэж нэрлэнэ. Харин Цэвэр-гэрлэлтийн хүснэгт
нь нас баралтыг ганц бие хүмүүсийн насаар
шилжин хасагдах үйл явцад нөлөөлөгч хүчин
зүйлийн нэг гэж давхар тооцоолол хийдгээрээ
гэрлэлтийн ерөнхий хүснэгтээс ялгаатай.
Малакерийн
тэмдэглэснээр
гэрлэлтийн
хүснэгтийн нэр томьёоллын түүхэн хөгжлийг
эргэн сөхвөл Кучицкийн 1938 оны бүтээлийг
авч үзэх хэрэгтэй ажээ. Түүнээс хойш Грабилл
(1945), Мертенс (1965), Кумар (1967), Афзал
болон бусад (1974), Лаинг болон бусад (1977),
Малакер (1978) зэрэг хэд хэдэн эрдэмтдийн
бүтээлүүдэд гэрлэлтийн хүснэгтийг арга
техникийн талаас боловсронгуй болгосон
байдаг (Mabel, 1985). Гэрлэлтийн хүснэгтийн
давуу талнь гэрлэлтийндундажнасныталаарх
мэдээллээс гадна аль ч насны бүлэгт буй хүн
амын хувьд гэрлэлтийн түвшин ба гэрлэх
магадлалын талаарх нэмэлт мэдээллүүдийг
авах боломжоор тодорхойлогдоно. Харин
6
ECAFE
нь 1947 онд байгуулагдахдаа
United Nations Economic Commission for Asia and the Far East нэртэй байсан бол
1974 онд нэрээ сольж
Economic and Social Commission for Asia and the Pacific (ESCAP) болжээ.
7
Анхны гэрлэлтийн дундаж наснаас ялгаатай. Англиар mean age of marriage.
8
Анхны гэрлэлтийн дундаж наснаас ялгаатай. Англиар mean age of marriage.