20
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
гэрлэлтийн дундаж нас
5
юм.
Гэрлэлтийн дундаж нас (
mean age of marriage
)-
ыг насны бүлгээр өгөгдсөн гэрлэлтийн тоонд
үндэслэн шууд аргаар тооцдог. Гэхдээ анхны
гэрлэлтэд онцгойлон анхаарах тохиолдолд
анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоонд
ашигладаг. Гэрлэлтийн талаарх судалгаа,
шинжилгээнүүдэд дараах шалтгаануудын
улмаас гэрлэлтийн дундаж насны оронд
шууд бус аргаар тооцдог анхны гэрлэлтийн
дундаж нас (
singulate mean age at marriage
)
гэсэн хэмжүүрийг түгээмэл ашиглаж байна.
Нэгдүгээрт, гэрлэлтийн дундаж нас нь
жигнэсэн дундаж үзүүлэлт (ХАЗССТ, 1993)
тул гэрлэлтийн насны тархалтын нөлөөнд
өртдөг. Өөрөөр хэлбэл, ахимаг насны хүн
амын цөөн тооны гэрлэлтийн мэдээлэл
гэрлэлтийн бодит насыг ихэсгэхэд хүргэдэг
(Hussein, 2002). Хоёрдугаарт, гэрлэлтийн
судалгаанд тулгардаг нэг гол бэрхшээл бол
мэдээллийн бэлэн бус, хангалтгүй байдал
юм. Гэрлэлтийн бүртгэлээс эхлээд үйл явцыг
бүхэлд нь илэрхийлсэн нарийн мэдээлэл тэр
бүр хангалттай байдаггүй (Mertens, 1965).
Шууд бус аргаар анхны гэрлэлтийн дундаж
насыг тооцоолдог хэд хэдэн арга бий. Тэдгээр
аргууд гэрлэлтийн талаарх мэдээллийн
олдоц, нарийвчлалаас хамаараад харилцан
ялгаатай мэдээллүүдийг ашигладгаас гадна
тус тусын онцлог, сул ба давуу талуудтай.
Зарим улс оронд бүртгэл мэдээллийн
систем сайн хөгжсөн, гэрлэлтийг хэмжих
үзүүлэлтүүдийг тооцох мэдээллийн олдоц,
нарийвчлал, чанар хангалттай сайн байхад
гэрлэлтийн мэдээллээ насаар задалж
гаргадаггүй улс орнууд ч байсаар байна.
Гэрлэлтийн мэдээллээ насаар задалж
гаргадаггүй улс орнуудын хувьд анхны
гэрлэлтийн дундаж насыг Хажналын аргаар
тооцоолох боломжтой. Харин нарийвчлал
сайтай мэдээлэлтэй улс орнуудад сонголт
бий. Гэрлэлтийн дундаж насны талаарх
хамгийн бодитой, үнэнд ойр мэдээллийг
өгч чадахуйц аргачлалуудаас аль аргыг
сонгох нь гэрлэлтийн шинжилгээ хийж буй
судлаачийн судалгааны зорилго, хамрах
хүрээ ба судалгааны ач холбогдлоо хэрхэн
тодорхойлохоос хамаарна.
5
Гэрлэлтийн дундаж нас нь тухайн улсын хүн ам төрснөөсөө
хойш дунджаар хэдэн жилийн дараа гэр бүл болж байгааг
илэрхийлдэг (ХАССТ, 2006).
Монгол улсад хүн амын мэдээллийн үндсэн
гурван эх үүсвэрийн аль алинаас гэрлэлтийн
мэдээллийг авах боломжтой.
Иргэний бүртгэлийн байгууллагад жил
бүр бүртгэгдсэн насны бүлэг, хүйсээр
задлан харуулсан гэрлэлтийн мэдээллийг
статистикийн эмхтгэлүүдээс авах боломжтой
бол 10 жил тутамд хийгддэг хүн ам, орон
сууцны тооллогоос нийт хүн амын гэрлэлтийн
шинжбайдлынталаарилүүнарийнмэдээллийг
авч болно. Түүнчлэн үндэсний хэмжээнд
хийгддэг томоохон түүвэр судалгаануудаас
гэрлэлтийн шинж байдлын мэдээллийг авч
ашиглах боломж бүрдсэн. Хэдий тийм боловч
анхны гэрлэлтийн дундаж насны тооцооллыг
зөвхөн тооллогын мэдээлэлд үндэслэсэн
сэдэвчилсэн судалгаануудад (Б. Батмөнх нар,
2011; ҮСГ, 2002) Хажналын аргаар тооцож
дүгнэлт хийсэн байдаг. Гэрлэлтийн талаарх
бусад судалгаа, шинжилгээний ажилд хүн
амын гэрлэх насны талаарх мэдээллийг
тооцож ашиглах нь ховор байна.
Гэрлэх үйл явц нь үндэсний уламжлалтай
холбоотой байдгаас түүхийн богино хугацаанд
эрс өөрчлөлт ордоггүй боловч аливаа улс
орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн
үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор
зарим онцлог өөрчлөлтүүд гарсаар байдаг
(ҮСГ, 2003). Анхны гэрлэлтийн насны хэв маяг
хугацаагаар болон үелрэлээр өөрчлөгдөж
байвал Хажналын арга өрөөсгөл болох юм
(Sardon, 1994).
Гэрлэлт эрт эсвэл орой байх, албан ёсны
эсвэл баталгаагүй байх шийдвэрүүд, гэрлэх
үйл явц, гэрлэлтийн тогтвортой байдал зэрэгт
гарч буй өөрчлөлтүүд нь хүн ам зүйн хоёр дахь
шилжилтийн чухал тайлбар болж байна гэхэд
хилсдэхгүй. Түүнчлэн хүн ам зүйн салбараас
гадна социологи, антропологи, эдийн засаг,
сэтгэл судлал, газарзүй, түүх зэрэг бусад
салбаруудын судалгаашинжилгээнд хүн амын
гэрлэх насны талаарх мэдээлэл ашиглагддаг.
Иймд гэрлэлтийн мэдээлэл харьцангуй
боломжтой манай улсын хувьд Хажналын
аргаас өөр аргачлалаар анхны гэрлэлтийн
дундаж насыг тооцоолох боломжийг судалж,
гарч буй үр дүнг харьцуулах, бусад аргуудын
онцлог, давуу ба сул талуудыг тодорхойлох
онол, практикийн хэрэгцээ байна.