Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

үзвэл АТГ-ын хувьд ийм төрлийн том

хэрэг дээр мөрдөн байцаалтыг нэг

сарын хугацаанд багтаан хийх нь

практикийн хувьд бараг боломжгүй

юм. Энэ тохиолдолд эдгээр хүмүүсийг

суллаж байгаа нь мөрдөн байцаалтын

үйл ажиллагаа зогссон гэсэн үг биш.

Харин мөрдөн байцаалт үргэлжилж

явагдахгүй бол АТГ нь олон нийтэд

тайлбарлаж байх ёстой.

АТГ энэ талаар тайлбар хийгээгүй

ч тухайн хэргийн мөрдөн байцаалт

үргэлжлэн явагдаж байж болох ба

мөрдөн байцаалт ямар шалтгааны

улмаас,

хэрхэн

хийж

байгааг

мэдээлэх нь зөв бус арга зам гэж үзэж

байж болно. Миний зүгээс тэр бүр

таамаглал дээр үндэслэж болохгүй

гэдгийг хэлмээр байна.

Прокурорын

хувьд

авлигатай

тэмцэхэд

маш

чухал

үүргийг

гүйцэтгэдэг. Хэрэв сайн, өндөр ур

чадвартай

прокурортой

байвал

авлигатай тэмцэх магадлал илүү

нэмэгдэнэ. Харин нөгөө талаар ур

чадваргүй, чадамжгүй, бүр авлигад

автсан прокурор байгаа бол энэ нь

авлигатай тэмцэх хамаг боломжийг

хаасан хаалт тотгор болно. Би

Индонезийн жишээг хуваалцъя.

Одоо

Индонезид

оюутнуудын

эсэргүүцлийн

хөдөлгөөн

газар

авч буйг мэдээгээр гаргаж байгаа.

Өргөн

хэмжээний

эсэргүүцлийн

арга хэмжээ. Эсэргүүцэл газар авч

буйн шалтгаан нь Парламентаас

батлан гаргасан АТГ-ын эрх мэдэл,

хараат бус байдлыг бууруулсан шинэ

хуулийг эсэргүүцэж байгаа явдал. Тус

байгууллагын нэрийг англиар КРК

гэж товчлон нэрлэж байгаа. КРК нь

бусад орнуудын авлигатай тэмцэх

газруудтай харьцуулбал харьцангуй

амжилттай үйл ажиллагаа явуулж буй

газар. Индонези маш их авлигатай

газар байсан гэдгийг бид бүгд мэднэ.

2002 онд олон нийт дарамт шахалт

үзүүлсний дүнд энэхүү хараат бус

АТГ-ыг байгуулан ажиллуулж эхэлсэн.

Улмаар энэ байгууллагад өргөн

хүрээний эрх мэдлийг, жишээ нь

утасны яриа нууцаар сонсох гэх мэт

эрхүүдийг олгосон. АТГ нь ч ажлаа

сайн хийсэн. Улмаар ажил үүргээ

гүйцэтгэх явцдаа ажилд нь хамгийн

гол саад тотгор учруулж буй бөглөө

нь прокурорын байгууллага байна

гэж АТГ нь үзсэн. АТГ нь ажлаа сайн

хийгээд, авлигын хэргийг илрүүлээд,

баримт

нотолгоог

цуглуулаад

прокурорт

хүргүүлэхээр

тэнд

саатчихдаг. Тэгэхээр ямар арга хэмжээ

авсан гэхээр хуульдаа өөрчлөлт

хийж, АТГ-т өөрт нь прокурорын эрх

мэдлийг өгсөн. АТГ нь чадамж бүхий

эрүүгийн эрх зүйчийг зөвлөхөөр

болон прокуророор авч ажиллуулах

эрхтэй болсон. Тэгэхээр АТГ нь

мөрдөн байцаалтын үйл ажиллагааг

явуулж, тэнд ажиллаж буй хуульчид

нь прокурорын байр сууринаас

хандаж, ялладаг, хяналт тавьдаг

болсон. Дараа нь дахиад л асуудал

гарч ирсэн. Авлигажсан шүүгч нартай

холбоотой асуудлууд босож ирсэн.

Ахиад л шилжүүлсэн хэрэг шүүх дээр

саатдаг, ялласан хэргийн тоо хэмжээ ч

маш бага байдаг болсон.

Д.Ж:

Монголд ч бас ийм асуудал

болоод байна даа.

Т.К:

Энэ тохиолдолд ямар арга

хэмжээ авсан бэ гэвэл тус улсад

Авлигын хэргийг дагнан шүүдэг

тусгай шүүх байгуулсан. Шүүгч нарын

дундаас хамгийн тохирсон шүүгчийг

сонгож аваад шударга байдлын

тестэд хамруулаад авч ажиллуулсан.

Мөн гадны эрүүгийн хуульчдыг мөн

шүүгчээр бэлтгэн ажиллуулсан. Тэгээд

энэхүү тусгайшүүх нь бүхий л авлигын

хэргийг хэлэлцэн шийдэх болсон.

Тэгээд юу болсон гэж бодож байна?

Шүүхэд шилжиж ирсэн хэргийн 90

гаруй хувь нь шийдэгддэг болсон.

Өмнө нь ойролцоогоор 50 хувь

байсан бол дээрх арга хэмжээнүүдийн

үр дүнд 90 хувь хүрч өссөн түүхтэй.

Энэ бол Монгол улсын хувьд судлан

үзэх ёстой кэйс гэж үзэж байна.

Дараа нь ямар асуудал гарсан бэ

гэхээр АТГ нь ажлаа маш сайн хийж,

олон тооны том загас болох улс

төрчид, Парламентын гишүүдийг

баривчлан, улс төрийн намуудыг

авлигын хэргээр буруутгаж эхэлсэн.

Энэ нь нөгөө талынхаа дургүйцлийг

хүргэж, тэгээдшинэ хариу арга хэмжээ

авч эхэлсэн түүхтэй. Засгийн эрхэнд

байгаа олонхын суудалтай улс төрийн

нам нь шинэ хууль батлан гаргаж, АТГ-

ын эрх мэдлийг багасгасан. Эхлээд

яаж багасгасан бэ гэхээр Хяналтын

зөвлөл гэж байгуулсан. Ерөнхийлөгч

нь 5 гишүүнтэй хяналтын зөвлөлийг

томилох эрхтэй болгосон. Энэхүү

зөвлөл нь АТГ-ын үйл ажиллагааг

хянах болсон нь тухайн байгууллагын

хараат бус байдлыг бууруулсан хэрэг

болсон. Учир нь тэнд Ерөнхийлөгчийн

ч хүмүүс томилогдоно. Ерөнхийлөгч

нь өөрөө улс төрийн намаас гарсан

байгаа. Тэр 5 хүн бүхий л байгууллагыг

хянаж байх тэр нөхцөлд энэ хууль

хөтлөн хүргэсэн. Хуульд оруулсан

хоёр дахь өөрчлөлт нь хэрвээ өмнө нь

АТГ нь бусдын утасны яриаг нууцаар

чагнах хэрэгтэй бол Газрын дарга

зөвшөөрөл өгдөг байсан бол одоо энэ

шинэ хуулийн өөрчлөлтөөр энэхүү 5

гишүүнтэй зөвлөлөөс зөвшөөрөл авч

байж утасны яриа чагнах эрхтэй болж

байгаа юм.

Д.Ж:

Утасны яриа чагнахаас өмнө?

Т.К:

Мэдээж, энэ байгууллагын

эрх мэдлийг бууруулж буй хэрэг

болсон. Мөн энэ нь мөрдөж буй

хэргийн нууцлалтай ч хамааралтай.

Гуравдугаарт, монголтой маш ижил

төстэй байдал үүссэн нь хуулийн

нэмэлт,

өөрчлөлтөөр

мөрдөн

байцаалтад буй бүх хэргийн мөрдөн

байцаалтыг зогсоох тухай хууль

гаргасан. Тухайн хуулиар хоёр жилээс

дээш хугацаагаар мөрдөн байцаалтад

буй бүх хэргийг хэрэгсэхгүй болгох

шаардлага тавьсан. Монголд үүсээд

буй

хөөн

хэлэлцэх

хугацаатай

холбоотой асуудалтай маш ижил

төстэй байгаа биз. Үүнтэй яг л ижил

зүйл болсон. Тэгээд яасан гэхээр

их сургуулийн оюутнууд үүнийг

эсэргүүцэж жагсаал хийж эхэлсэн.

Улмаар

Ерөнхийлөгчийн

зүгээс

өөрийн хуулийг буцаан татна гэж

амласан.

Д.Ж:

Тэгэхээр тухайн хуулийн

хэрэгжилтээ зогсооно гэсэн үг үү?

Т.К:

Түр хугацаанд. Энэ бол

үнэхээр сайн жишээ байж болно.

Энэ жишээнээс Монгол улсын хувьд

хүндрэлтэй ямар асуудлууд байна

гэдгийг бусад улсаас ч харж болох юм.

Тухайн асуудлуудын талаар би тантай

хуваалцаж

ярилцана.

Нэгдүгээр

асуудал нь үнэхээр улс төрийн дээд

түвшний хүсэл зориг байна уу гэсэн

асуудал байдаг. Мэдээж бидэнд

авлигатай тэмцэх улс төрийн хүсэл

зориг байгаа гэж тэд надад хэлнэ.

Гэхдээ жинхэнэ улс төрийн хүсэл зориг

байна уу? Улс төрийн дээд шатанд

авлигатай тэмцэх хүсэл зориг байгаа

эсэхийг хэмжих гурван арга зам

байгааг би тайлбарлая. Нэгдүгээрт,

АТГ-таа хангалттай хэмжээний нөөц,

төсөв, санхүүжилт олгож байна уу?

Хонконгтой харьцуулаад үзье. Яагаад

авлигатай тэмцэх чиглэлээр амжилт

олоод байна вэ? Хонконг дахь манай

АТГ-т 1400 ажилтан ажилладаг. 1400

ажилтан шүү дээ. Хонконгын хүн ам 7

сая. Монголд бол 170 ажилтан байна.

Монгол улс 3 сая хүн амтай, тийм үү?

Тэгэхээр Хонконгын жишээ нь сайн

томьёо гэж үзвэл монголын АТГ-т 170

биш харин 700 ажилтан байх ёстой.

Хонконгын АТГ-ын 1400 ажилтны

1000 нь мөрдөн байцаагч нар.

Тэгэхээр Хонконг авлигын хэргийг

1000 мөрдөгч шалгаж байна гэсэн

үг. Мэдээж манайд төр, бизнесийн

байгууллагын,

банкны

болон

сонгуулийн үеийн авлигыг ч мөрдөн

шалгадаг. Гэхдээ л манайд 1000

мөрдөгч ажиллаж байна. Монголын

АТГ хэдэн мөрдөгч ажиллаж байгаа

вэ? Та мэдэх үү?

Д.Ж:

Үгүй ээ. Мэдэхгүй.

Т.К:

Би танаас илүү мэдэх юм шиг

байна. АТГ-т 30 мөрдөгч ажиллаж

байгаа. Яаж 30-хан мөрдөгч Монгол

улсад үйлдэгдэж буй бүх авлигын

хэргийг мөрдөн шалгаж чадах билээ?

Д.Ж:

Тэгэхээр нэгдүгээрт хангалттай

нөөц,

санхүүжилт

байх

нь.

Хоёрдугаарт?

Т.К:

Хоёрдугаарт эрх зүйн орчин

байна уу? Энэ нь хангалттай хууль

тогтоомжтой байж, хууль ёсны эрх

мэдэл хэрэгтэй гэсэн үг. Би үүгээр юу

хэлээд байгааг та мэдэж байгаа байх.

Хууль тогтоомжид дүн шинжилгээ

хийгээд үзэхээр жишээ нь хөөн

хэлэлцэх

хугацаатай

холбоотой

асуудал байгаад байна. Энэ нь хууль

тогтоомж нь муу гэсэн үг. Бид нуур,

цөөрмөөс том загас бариад, тэгээд