Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

“Дарангуй дэглэмийг сөрж гарах гарын авлага” гэж нэрлэгдсэн энэхүү бичвэр нь 2017 оны нэгдүгээр сараас анх

твиттер сүлжээнд тархаж эхэлсэн “Хайрт Зүүн Европын найзуудаас нь” гэсэн гарын үсэг ба #LearnFromEurope

гэсэн хаштагтай олон мянган жиргээнүүдээс санаа авч бичигдсэн юм. Ийм таних тэмдэгтэй жиргээнүүд нь

нэг сарын дотор гурван сая хандалт авсан байдаг.

Гарын авлага нь АНУ болон бусад олон улсад асар хурдан тархаж, Турк, Филиппин гэх мэтээр олон хэл рүү

орчуулагджээ. Эш татсан жижиг хэсэг, товчлолууд нь манай сошиал мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн

байдаг ч бүрэн эхээр нь нийтэлж байгаа нь анхны удаа юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд тохиолдож буй ардчиллаас ухрах үзэгдэл хоорондоо маш төстэй

үйл явцаар өрнөж буй нь олон судлаач, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарлыг татаж байна.

Энэхүү гарын авлагад дурдсан алхмууд манай Монгол улсад ч тодорхой ажиглагдаж байна.

Гарын авлагын төгсгөл хэсэгт хэрвээ таны эргэн тойронд Дарангуй дэглэмийг дэмжигч найз нөхөд, хамт

олон, гэр бүлийнхэн байгаа бол тэдэнтэйгээ хэрхэн харилцах арга замыг заасан нь олзуурхууштай хэсэг.

Ямар үйл явдал тохиолдох вэ?

1.

Тэд

хүмүүсийн

айдаст

суурилсан кампанит ажил зохион

байгуулж, түгшүүрт автуулам цуу

яриаг нийгэмд тараан, үнэнийг

гуйвуулах замаар эрх мэдэлд

хүрнэ. Энэхүү ялалтдаа ардчилсан

сонгуулийн замаар хүрнэ. Энэ нь

тэдний үйлдэл, үйл ажиллагааг

шүүмжлэх бүрт хэлэх хариу тайлбар

болох учир болгоомжлоорой. Тэд

тогтолцоог өөрчлөхийг “Ард түмэн

хүссэн” хэмээн хэлэх болно.

Ардчилсан тогтолцооны дагуу

эрх мэдлийг олж авах нь тэдэнд

хууль ёсны хэмжээ хязгаарыг

давж, ардчиллыг уландаа гишгэх

зөвшөөрөл

болохгүй

гэдгийг

санаарай.

2.

Тэд

нийгмийг

хувааж,

хагаралдуулах замаар захирдаг.

Тэднийхүччадалньнэгдмэлбайдал,

нэг дуу хоолой, үзэл баримтлал мөн

бол чинийх ч тийм байх хэрэгтэй.

Тэд өөрсдийнхөө дэмжигчдийг

“жинхэнэ

Америкчууд”,

“Эх

орончид” гэж нэрлэдэг. Та бүхнийг

харин урван тэрслэгчид, төрийн

дайсан, эх оронч бус, худалдагдсан

элитүүд, эрх мэдлийг дахин олж

авахын төлөө тэмцэж байгаа

хуучин дэглэмийнхэн гэж ялгана.

Тэдний дэмжигчид нь удирдагчдаа

сонгосон “Бүрэн эрхт Ард түмэн”

байна.

Та бүхнийг бүлэглэн хуваахыг

тэдэнд битгий зөвшөөр. Та

бүхэн нэгдмэл нэг ашиг сонирхол

бүхий нэг Үндэстэн гэдгээ ямагт

санаарай.

3. Тэд төрийн хэвлэл мэдээллийн

хэрэгслийг

эрхэндээ

байлгаж,

тэдгээрийг ухуулга сурталчилгааны

суваг болгон ашиглана. Тэгээд,

хэцүү төвөгтэй хуулиуд болон

заналхийллүүдээр

дамжуулан

бүхий л олон нийтийн хэвлэл

мэдээллийн

хэрэгслүүдийг

хяналтандаа байлгаж, хэвлэлийн

эрх

чөлөөг

хязгаарлахыг

оролдоно.

Тэд

шүүмжлэгч

мэдээллийн хэрэгслийг хориглож,

тэднийг “худалч”, “хуурамч мэдээ

тараагчид” гэж дуудна. Тэд тэдгээр

хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг

“Ард түмний” эсрэг ажиллаж байгаа

“эх оронч бус” гэж цоллоно. (2-г

харна уу.)

Төрийн дайсан” гэж цоллуулж

үйл ажиллагаагаа хориглуулсан,

хянуулсан, ажлаасаа халагдсан

сэтгүүлч бүрийн төлөө тэмц:

Хэвлэлийн эрх чөлөө байхгүй газар

эрх чөлөөний итгэл найдвар үгүй.

4. Тэд эмх замбараагүй байдал

үүсгэж, үргэлжийн зөрчилдөөн,

аюултай байдлын мэдрэмжийг

олон нийтэд төрүүлнэ. Үүнийгээ

таны эрх чөлөө болон иргэний

чөлөөт байдлыг хязгаарлах шинэ

захиргаадалтын хууль тогтоомжийг

батлах гол тайлбар болгох болно.

Тэд өөрсдийгөө “Ард түмний” сайн

сайхны төлөө, таныг хамгаалахын

төлөө байгаа мэтээр баг зүүнэ.

Эмх

замбараагүй

байдал,

Дарангуй дэглэмийг сөрж гарах

ГАРЫН АВЛАГА

Орчуулсан:

Х.Номингэрэл

Эх сурвалж:

Mycielski, Martin: The Authoritarian Regime Survival Guide, VerfBlog,

2018/3/26,

https://verfassungsblog.de/the-authoritarian-regime-survival-guide/

ЭХНИЙ ЖИЛ: ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙН ДОР