1 / 12 Next Page
Information
Show Menu
1 / 12 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Пүрэв, 2019.11.14, №7 (123)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

ТОНИ КВОК

OЛОН УЛСЫН АВЛИГЫН

ЭСРЭГ ЗӨВЛӨХ

IV НҮҮРТ

XII НҮҮРТ

Финтек (Fintech=Financial technology) нь харилцаа холбооны

технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн шинэ төрлийн үйлчилгээ

нэвтрүүлж байгаа үйлчилгээний шинэ, эрлийз (hybrid) салбар. Финтек

нь хүний хөрөнгө, мөнгөтэй холбоотой учраас үүсч болох аливаа

эрсдлийг нь удирдах шаардлагатай.

МонголдЛэндмн, Ард кредит, Hi-pay зэрэг финтекийнолон компаниуд

үйл ажиллагаа явуулж, зарим нь гадаадад үйлчилгээгээ нэвтрүүлж

эхэлжээ. Финтекийн гарааны Мобифинанс компани өдөрт 200 мянган

удаа, нийт 4 тэрбум төгрөгийн кэнди-цахим мөнгөний гүйлгээ хийж

1.5 сая харилцагчиддаа үйлчилж байна. GSMA гэдэг олон улсын үүрэн

утасны 750 операторын холбооноос нэг хүнд ногдох ДНБ нь доогуур,

мөн хүн амын нягтрал өндөр орнуудад финтекийн үйлчилгээ илүү

хурдан нэвтэрч байгааг тогтоожээ.

Технологийн хувьсгал нь юуны түрүүнд мөнгөний хуримтлал,

хөрөнгө оруулалтын хооронд зуучлах замаар эдийн засгийн өсөлтийг

хангадаг санхүүгийн салбарт илүү хурдан нөлөөлж, бараа үйлчилгээний

эргэлтийг огцом өсгөж иржээ.

Финтек 1.0 эрин үе 1876 онд А.Белл телефоны патентаа бүртгүүлснээс

хойш эхлэж, санхүүгийн технологийн шинэ дэд бүтэц тавигджээ.

100 жилийн дараа интернеттэй цуг финтек 2.0 эхлэж, санхүүгийн

үйлчилгээний хүртээмж, хэрэглээ огцом өслөө. 2008 оноос ухаалаг

гар утас, хөдөлгөөнт интернетийн хамт финтек 3.0 эхэлсэн гэж үздэг.

Санхүүгийн үйлчилгээ хялбар, хямд, хурдан (3X) болсноор хүн бүрт

хүрч, дэлхий даяар ядуурлыг бууруулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж

байна. Финтек 3.0 нь санхүүгийн төлбөр, тооцоо, хадгаламж, зээл,

даатгалын үйлчилгээнд шинэ хэлбэрийг нэвтрүүлснээр хөдөлмөрийн

бүтээмжийг нэмэгдүүлж бидний амьдралын хэмнэлд нөлөөлж байна.

САНХҮҮГИЙН ТЕХНОЛОГИ

ТОЙМ

ДеФакто

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН САН

VIII НҮҮРТ

ФИНТЕК

ХОНКОНГИЙН АТГ-ЫН

1400 АЖИЛТНЫ 1000

НЬ МӨРДӨГЧ

Дарангуй дэглэмийг сөрж гарах

ГАРЫН АВЛАГА

№504