Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙН ДОТОР ТЭСЧ ҮЛДЭХ 6 ДҮРЭМ

Дүрэм 1

Битгий хэнэггүй бай. Энэ бүхэн эцэстээ таныг оролдох л болно. Таны гэр бүл, найз нөхдийг оролдох болно.

НЭН ДАРУЙ эсэргүүцлээ илэрхийл. Анхаарал хандуулж байгаагаа тэдэнд үзүүл. ТЭМЦ.

Дүрэм 2

Тэд АЙДАС БОЛОН ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ байдалд баярладаг. Айдас хүйдсийг зориуд тарааж байгааг нь

илрүүл. Тэдний үндэслэлүүдийн алдаа дутагдлыг харуул. Мэдлэгээ нэмэгдүүл. Эргэн тойронд байгаа хүмүүсээ

БОЛОВСРУУЛ. Тэд ҮЙЛ БАРИМТЫГ гуйвуулж, түүхийг дахин бичихийг оролдоно. ТЭДЭНД ҮҮНИЙГ БҮҮ ЗӨВШӨӨР.

Дүрэм 3

Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг зохион байгуул, иргэний нийгмийг дайчил. Тэд нарийн зохион байгуулагдсан

тул та ч гэсэн тийм бай. ГУДАМЖУУДЫГ ХҮНЭЭР ДҮҮРГЭ. Тэд олны хүчийг хараад ухарна.

л анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн үлдсэн хэсгийг хайхрахгүй үлдээнэ. Өөрсдийнхөө популист амлалтуудаа

биелүүлэхийн тулд эдийн засгийг нурааж, хөгжил дэвшил бол хамтын ажиллагаа, хуваалцал, худалдаанд

тулгуурладаг илүү том дэлхийн нэг хэсэг гэдэг бодит байдлыг үгүйсгэнэ.

Аюулгүй байдлаар халхавчилсан ханыг өрж, чинээлэг байдалд хүргэх гүүрийг боомилохыг бүү зөвшөөр.

15. Тэд эцэст нь сонгуулийн тогтолцоог зальдах аргаа олно. Тэд үүнийгээ алдаа дутагдлыг засах, илүү шударга

болгох, дэлхийн жишигт нийцүүлэх эсвэл илүү сайжруулахын тулд хэмээн тайлбарлах болно. Үүнд битгий итгэ.

Ашигтай болоод л сонгуулиар оролдож таарна.

Дарангуй дэглэмийг батлахыг хүсч байгаа сонгуулийн хууль тогтоомжид оруулах аливаа өөрчлөлтийг

эсэргүүц. Энэ нь зөвхөн тэдэнд эрх мэдлээ илүү удаан хугацаагаар хадгалахад л туслах болно.

16. Хамгийн чухал нь хүчтэй, тэвчээртэй бай, тэмц. Түүхийн зөв талд нь зогсож байгаа гэдгээ сана. Ард түмний

ачаар түүхэн дэх авторитари, тоталитари, фашист дэглэм бүхэн эцсийн дүндээ нуран унасан юм шүү.

Хайрт Зүүн Европын найзуудаас нь

ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙГ ШАЛГАХ ЖАГСААЛТ

1. Айдас болон популист амлалтуудад үндэслэн сонгуульд ялах

2. “Ард түмний төлөө элитүүдээс эрх мэдлийг булаан авах”

3. Төрийн гол байгууллагуудын чухал албан тушаалуудыг хүчээр булаан авах

4. Чадварыг үл харгалзан эрх мэдэл бүхий албан тушаалуудад дотны хүмүүсээ тавих

5. Шүүмжлэлт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “худалч, худалдагдсан, Ард түмний эсрэг” зэргээр олон

нийтийн тархийг угаах

6. Ард түмэнд шулуухан худлаа ярих

7. Хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхгүй байх, эсвэл тэднийг мэдээлийн эх сурвалжид нэвтрэх эрхийг сонгож

хязгаарлах

8. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтийн мэдээллийн сувгийг сэмхэн хяналтандаа авах

9. Сөрөг хүчин, эсэргүүцэгчдийг урвагчид, эрх мэдлийг булаан авахыг оролдож байгаа элитүүд хэмээн

цоллох

10. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах

11. “Ард түмний төлөө’ л төлөө бол Үндсэн хуулийг тойрч гарах боломжтой байдлаар дээд шатны шүүхийг

өөрчлөх.

12. Цөөнхийн болон эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах

13. Өөрсдийн популист амлалтуудыг богино хугацааны дотор биелүүлэхийн тулд эдийн засгийг золиослох

14. Улсаа дахин хүчирхэгжүүлэх гэдэг шалтгаанаар олон улсын холбоотнууд, хамтрагчдыг холдуулах

15. Илүү сайжруулах гэсэн хуурамч зорилгоор сонгуулийн хууль тогтоомжийг чимээгүй өөрчлөх

Хайрт Зүүн европын найзуудаас нь