Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

ТАНЫ НАЙЗ НӨХӨД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ТАНЬ ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙГ

ДЭМЖДЭГ БОЛ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

Дүрэм 1

Хэдий та тэдний хэлж байгаа зүйлүүд нь ямар ч баримт нотолгоогүйг мэдэж байгаа, эсвэл үнэнийг гутаасан

гэж бодож байлаа ч битгий дорд үз. Бүү үл хүндэтгэж харьц. Битгий зааж сурга, харин асуулт асуу. Тэдэнд ямар

бэрхшээл тулгарсан, яагаад түүнийг нь авторитари дэглэм шийднэ гэж буйг ойлгохыг хичээ. Хүн ёсоор ижил

тэнцүү харьц. Тэд хэлж ярьж байгаа зүйлээ үнэн гэж итгэж байгаа бөгөөд тодорхой учир шалтгаан байж магад.

Дүрэм 2

Сэтгэл хөдлөлөөр бүү ханд, хэтэрхий хурц, халуун маргаан бүү болго. Эсрэг талынхаа сэтгэл хөдлөлтэй тайван,

логиктой байдлаар тэмц. Тэд уурлаж бухимдах тусам та илүү тайван байх хэрэгтэй. Эцэстээ тэд ч гэсэн тайвширна.

Дүрэм 3

Нийтлэг талууддаа анхаарлаа төвлөрүүл. Та нэг хороололд амьдардаг уу? Нэг компани, нэг салбарт ажилладаг

уу? Хамт олон чинь жижиг байх тусам амар. “Бид хамтдаа өөрсдийнхөө төлөө үүнийг хийх ёстой, хэрвээ бид

хамтрахгүй л бол бидний хэн нь ч хожихгүй” зэрэг жишээнүүдийг хэл.

Дүрэм 4

Тэдний хэлийг ашигла, таниас доогуур түвшний, юм мэддэггүй мэтээр бүү дорд үз (1-г харна уу). Тэд харааж

зүхвэл та ч гэсэн харааж зүх. Хэрэв тантай хошигнож харьцвал битгий уурлаж бухимд, хошигносон байдлаар

хариул. Та үнэндээ тэднээс тийм ч өөр биш гэдгээ харуул (3-г харна уу). Хоёр өөр үелзлэлээс харилцвал хэзээ ч

ойлголцохгүй.

Дүрэм 5

Тэдний мэдээллийн эх сурвалжийг өөртөө битгий бүрэн хаа, тэдний удирдагчид, эрх мэдэлтнүүдээс нь огт бүү

нүүр буруул. Тэдний ертөнцийг үзэх үзэл, тактикт нэвтрэх боломж гэж үз. Тэдний үндэслэлд бэлтгэлтэй байх давуу

тал гэж үз. Санал нийлэхгүй зүйл гарах, эсвэл худал хуурмагийг олж илрүүлэх бүртээ тайвнаар хүлээн авч, баримт

нотолгоотой үндэслэлүүдээр илчилж гарга.

Дүрэм 6

Тэдэнд шууд нөлөөлөх, сөрөг, бодит хор хөнөөлийг зааж үзүүл. Буруу бодлогууд тэдэнд, тэдний гэр бүл, хүүхэд,

найз нөхдөд хэрхэн нөлөөлж байгаа, тэдгээр нь хамт олонд яаж сөргөөр нөлөөлж байгаа талаарх жишээг ол.

Дүрэм 7

Хэрэв дээрх бүгд бүтэлгүйтвэл битгий бууж өг, найз нөхөд, гэр бүлээ битгий орхи, хөршүүдээсээ битгий зугт.

Дарангуйлагчид биднийг хяналтандаа байлгахын тулд үргэлж хагаралдуулахыг хүсдэг гэдгийг сана. Мах шарж

идэхдээ тэднийг дууд, пиво уухаар цугла, хэн мэдлээ, тэд магадгүй таныг өөр биш гэдгийг эцэст нь ойлгоно.

Хайрт Зүүн Европын найзуудаас нь

Дүрэм 4

Жинхэнэ Америкчууд, эх оронч хүмүүс, урвагчид, төрийн дайсан гэж иргэдийг ялгаж АНГИЛАХЫГ тэдэнд бүү

зөвшөөр. Та бүхэн итгэл үнэмшил, үзэл бодлыг ялгаагаа үл харгалзан БҮГД иргэд, НЭГ улс. Олон янз байдлаа

өөрсдийнхөө ДАВУУ ТАЛ болго. Нийтлэг зорилгынхоо төлөө-Эх орныхоо оршин тогтнол, эрх чөлөө болон

ардчиллынхаа төлөө ХАМТДАА зогс.

Дүрэм 5

Битгий бууж өг, битгий ядарч цуц, битгий дуусахыг нь хүлээ. Өнгөрөн одно гэж битгий найд. ТЭГЭХГҮЙ. Тэд

өөрсдийнхөө төлөө ард түмнийг мэхлэн, олон нийтийн бодлыг эргүүлэхийн тулд хэвлэл мэдээллийг хяналтандаа

байлган, сонгуулийн тогтолцоог өөрчилнө.

Дүрэм 6

Хэрэв та тэднийг ухрааж, эсвэл зогсоож чадаагүй бол, дараагийн сонгууль болох үед ардчилал хэвээр байна

гэж үзэж байгаа бол дахин тийм этгээдүүдэд ХЭН Ч санал өгөхгүй гэдэгт итгэлтэй болтлоо үзэлцэх хэрэгтэй.

Хайрт Зүүн Европын найзуудаас нь