Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

Монгол, англи, орос хэл дээрх ярицлага,

http://jargaldefacto.com/category/8

ТОНИ КВОК

OЛОН УЛСЫН АВЛИГЫН

ЭСРЭГ ЗӨВЛӨ

Х

ХОНКОНГИЙН АТГ-ЫН 1400

АЖИЛТНЫ 1000 НЬ МӨРДӨГЧ

Д.Жаргалсайхан:

Та монголд хэд дэх

удаагаа ирж байна вэ?

Тони Квок:

Монгол улсад би 2007

онд анх ирж байсан. Тэр үед намайг

Монгол улсад АТГ-ыг байгуулахад

тусламж үзүүлээч гэж урин ирүүлсэн

юм. Тэр цагаас хойш үндсэндээ нийт 14

удаа ирээд байна. Хамгийн сүүлд 2010

онд ирж байсан юм байна. Тэгэхээр би

сүүлийн 9 жилд ирэлгүй байж байгаад

энэ удаад дахин ирж байна.

Д.Ж:

Монгол улс анх Авлигын эсрэг

конвенцийг соёрхон баталснаар АТГ

байгуулах шаардлагатай болсон.

Үүнээс хойш хэдийн 12-13 жил

өнгөрсөн байна. Тэгэхээр та өнгөрсөн

хугацаанд энэ байгууллагын гаргасан

амжилт, үр дүнг хэрхэн харж байгаа

вэ?

Т.К:

Миний хувьд хамгийн анх АТГ-

ыг байгуулж байсан эхний гурван

жил буюу анх байгуулагдсан 2007

оноос 2010 он хүртэлх хугацааг л сайн

мэдэх юм. Өөрөөр хэлбэл, тэр үед би

тус байгууллагад хөл дээрээ босоход

нь туслаж байлаа. Миний санаж

байгаагаар 2007 онд сонирхолтой нэг

статистик мэдээлэл байсан.

Тэр үед хийсэн олон нийтийн

санал бодлыг тандах судалгааны үр

дүнгээр нийт хүн амын 74 хувь нь

авлигын нөхцөл байдал монголд

маш ноцтой байна гэж үзэж байсан.

Улмаар би ажлаа дуусгаад 2010 онд

явах үед энэ үзүүлэлт 64 хувь болсон

байсан. Тэгэхээр тэр үеийг хүртэл

нөхцөл байдал эрс сайжраагүй ч энэ

үзүүлэлтийг 10 хувь бууруулж чадсан

байсан. Гэхдээ тэр үеэс хойш нөхцөл

байдал ямар болж буйг би тэр бүр

мэдэхгүй байсан. Гэхдээ энэ удаа

боломж гарсан дээр нь би монголд

цөөн хэд хоног байх боломж олдоод

байна. Энэ үеэрээ олон хүмүүстэй

уулзаж ярилцсаны үндсэн дээр

ерөнхийдөө миний бодож буйгаар

АТГ нь олон нийтийн хүлээж буй

тэр хэмжээнд хүртэл сайн ажиллаж

чадаагүй мэт харагдаж байна.

Гэхдээ АТГ нь мэдээж ихээхэн

чухал ач холбогдол бүхий чиг

үүргийг гүйцэтгэсээр байна. Надад

хэлж буйгаар бол авлигын хэмжээ

багахан ч гэсэн буурсан, ялангуяа

бага хэмжээний авлига буурч буй нь

олон нийтийн санаа бодлын тандан

судалгаагаар харагдаж буй ч авлига

нь ноцтой хэмжээнд байгаа гэж үзсэн

хэвээр байна. Энэ бол зөвхөн миний

таамаг, та магадгүй энэ талаар надаас

илүү мэдэж байгаа байх.

Д.Ж:

Хэрвээ та бодоод үзвэл, анх

2007, дараа нь 2010 онд ирж байж,

одоо удахгүй 2020 он болох гэж байна.

Миний бодлоор авлига өндөр гэж

үзэж буй хувь хэмжээ илүү ч өндөр

байгаа. Магадгүй нийт хүн амын 80

хувь нь байх. Бага хэмжээний авлига

буурсан ч нөгөө талаар улс төрийн

намын санхүүжилттэй холбоотой

авлига өссөн гэж үзэж байна. Үүгээр

дамжуулан

улс

төрийн

намууд

эрх мэдлийг худалдан авч байна.

Мөнгөтэй хүмүүс биднийг хуурдаг

ийм л нөхцөл үүссэн байна гэж бодож

байна.

Т.К:

Мэдээж би энэ талаар судлан

үзнэ. Яагаад гэвэл энэ удаад АХБ-

ны ажлын хүрээнд би Монгол улсад

ирээд байгаа. Миний ирсэн зорилго

нь авлигын эсрэг хууль тогтоомжийг

хэрэгжүүлэх ажлын үр дүнтэй байдлыг

тодорхойлох зорилготой. Энэ нь

АТГ хэр үр дүнтэй ажиллаж байна,

прокурорын байгууллага хэр үр

дүнтэй ажиллаж байна, мөн шүүх гээд

бүхий л талууд авлигын гэмт хэргийг

таслан зогсоох чиглэлээр амжилт

гаргаж байна уу гэдгийг судлан

тогтоох зорилготой юм. Тэгэхээр би

танд 6 сарын дараа энэ тал дээр илүү

сайн, бодитой хариулт өгч чадах байх.

Д.Ж:

Тэгэхээр та үргэлжлүүлэн

судалгаа хийгээд 6 сарын дараа

тайлангаа гаргана гэсэн үг үү?

Т.К:

Яг тийм. Би энэ ажлынхаа

хүрээнд тулгараад буй ямар асуудлууд

байна гэдгийг тодорхойлж, тайландаа

тусган, улмаар тухайн асуудлыг

хэрхэн шийдэх, сайжруулах тухай

зөвлөмжүүдийг гаргана.

Д.Ж:

Би сүүлийн 10 жилийн турш

авлигын асуудлаар нийтлэл бичиж

байна. Бүх томоохон хэргүүдийг

судлан энэ талаар бичиж байгаа.

Монголд гэхэд хуучин Ерөнхий

сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг,

мөн хуучин Сангийн сайд, төрийн

өмчит компаниудын удирдлагуудыг

авлигын

хэргээр

баривчлан

саатуулсан. Харамсалтай нь тэднийг

нэг сар ч юм уу саатуулан шалгасны

дараа зүгээр л суллаад явуулж байна.

Хүмүүст ямар ч тайлбар өгөхгүй. Анх

саатуулахдаа зарим нэг үндэслэл

хэлдэг ч дараа нь юу болсныг

бид огт мэдэхгүй үлдэж байна. Та

хууль хэрэгжүүлэх ажлын талаар

ярилаа, энэ нь мэдээж маш чухал ач

холбогдолтой. Өнөөдрийн монголд

явагдаж буй авлигын эсрэг тэмцлийн

хамгийн сул цэг нь миний бодлоор

хууль сахиулах хэсэг нь байх. Хууль

сахиулах байгууллагууд нь энэ бүх

зүйлтэй холбоотой байгаад байгаа

нь хамгийн муу мэдээ болж байна.

Ийм л анхдагч дүгнэлт хийгээд байна.

Тэгэхээр АТГ-ын үйл ажиллагаан дахь

прокурорын үүрэг ролийн талаар

яриач. Миний ийнхүү асуууж буй

шалтгаан нь гэвэл АТГ хоёр жилийн

өмнө 400 гаруй хэргийг шалган,

прокурорт шилжүүлсэн ч ихэнхийг

нь яллахаас татгалзсан. Зөвхөн 20

орчим нь шүүхийн шатанд хүрсэн

ч хэн ч шийтгэл хүлээгээгүй. Яаж

ингэж болж байна вэ? Энэ тохиолдолд

прокурорын байгууллагын үүрэг роль

ямар байх вэ?

Т.К:

Энэ сэдэв бол миний хувьд

бас л судлан үзэх ёстой сэдэв.

Гэхдээ юуны өмнө сая таны хэлсэн

том загастай холбоотой хэргүүд

дээрх өөрийн ажигласан зүйлсээс

хуваалцъя. Анх албадан саатууллаа

гэж мэдээлээд хоёр сарын чимээгүй

суллаад, цаашаа ямар ч мэдээлэл

байхгүй болдог. Хонконг дахь миний

өөрийн

туршлагаас

мөн

бусад

гадаад улс орнуудын туршлагаас

Тони Квок Хонконгийн их сургуулийн профессор, авлигатай тэмцэх салбарт нийт 44 жил ажиллаж, дэлхийн 26 оронд

ажиллаж байжээ. Тэрээр Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны дэд даргаар болон Азийн хөгжлийн банкны

засаглалын нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөхөөр ажиллаж байсан. Тони Квок “Монгол улсын авлигатай тэмцэх

чадавхыг сайжруулах техникийн туслалцааны төсөл”-ийн гүйцэтгэгч багийн зөвлөх ахлагчаар ажиллаж байна.