Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

процессын хүрээнд л хугацаанаас

нь өмнө чөлөөлөх боломжтой байх

нь зөв. Зөвхөн Парламент гуравны

хоёрын саналаар АТГ-ын даргад

импичмент тооцох боломжтой байх

нь зөв. Энэ тохиолдолд АТГ-ын дарга

нь хэн нэгний талаар санаа зовох

огт шаардлагагүй болно. Хэрэв дарга

нь гэмт хэрэг үйлдэх ч юм уу, ийм

тохиолдолд Парламент нь импичмент

тооцох боломжтой байна. Ингэх юм

бол хамгийн тохиромжтой систем

болно.

Д.Ж:

Манайд эсрэгээрээ л болоод

байна. Та сая монголд сонгон

шалгаруулах

хороо

байгуулах

хэрэгтэй гэж хэллээ. Тэгэхгүй бол

нөгөө шийдвэр гаргагч маань хэн

нэгнийг сонгож аваад л яагаад

сонгосон болохоо тайлбарлаад л

болчихож байгаа юм. Энэ их сайхан

санаа байна.

Т.К:

Сонголт нь мөн ил тод хийгдэх

ёстой. Жишээ нь Филиппинд сонгон

шалгаруулах хороо болон бүхий

л үйл явц нь ил тод хийгддэг. 5

нэр дэвшигч байлаа гэхэд бүх нэр

дэвшигчийн

тухай

мэдээллийг

нийтлүүлнэ. Улмаар олон нийт эдгээр

нэр дэвшигчээс татгалзаж, дэмжихгүй

гэдгээ илэрхийлж болно. Жишээ

нь олон нийтийн төлөөлөл энэ хүн

чинь асуудалтай гэх мэтээр саналаа

илэрхийлэх боломжтой.

Хороо нь эдгээр гарч буй бүхий

л эсэргүүцлийг шалгах, судлах

үүрэгтэй байдаг. Дараа нь яг АНУ-д

болдог шиг сонсголын арга хэмжээг

явуулна. Нэр дэвшигч нар сонсголд

оролцож, гарсан асуултуудад хариулт

өгөх байдлаар явагдана. Яг ийм

байдлаар гаргах ба ямартай ч олон

нийтийн санаа бодлыг энд харгалздаг.

Энэ бүх зүйл энгийн, ил тод байх

шаардлагатай. Хариуцлагатай байх

ёстой.

Д.Ж:

Би ярьж байгаа сэдвээс

бага зэрэг хазайсан өөр нэг асуулт

асуумаар

байна.

Зарим

улсад

омбудсманы систем гэж байдаг. Хувь

хүн ч омбудсман байж болдог. Энэ

талаар та юу хэлэх вэ?

Т.К:

Омбудсман бол сайн л систем.

Энэ нь төрийн шударга байдлыг

баталгаажуулахад тусалдаг нэмэлт

систем гэж үзэж болно. Хонконгт бас

омбудсман байгаа. Омбудсман нь

хоёр тусдаа чиг үүргийг гүйцэтгэдэг.

Нэгдүгээрт омбудсман нь захиргааны

даган мөрдөлтийг хянах үүрэг байна.

Нөгөө нь захиргааны асуудлыг

шийддэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр

төрийн албан хаагч үйлчилгээ

үзүүлэхдээ хойрго, үл тоомсорлосон,

татгалзсан, эсвэл төрийн мөнгийг

буруу зарцуулах зэрэг захиргааны

хэргийг омбудсман шийднэ. Өөрөөр

хэлбэл гэмт хэрэг гэж үзэхгүй

захиргааныасуудлыг хариуцна. Харин

авлига, залилан гэх мэт эрүүгийн

хариуцлага хүлээлгэх үйлдэл дээр АТГ

нь ажиллана. Эдгээрийн хоорондын

чиг үүргийн зааг ялгаа нь маш

тодорхой. Мэдээж мөн аудитын хороо

ч бас ажилладаг.

Д.Ж:

Монгол

улсын

хувьд

омбудсман болон эрүүгийн гэмт

хэрэг хооронд ажиллах ялгааг сайн

гаргах шаардлагатай байна. Хэрэв

эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй

бол сахилгын арга хэмжээ авдаг

боломжтой байх шаардлагатай байна.

Т.К:

Энэ хооронд маш тодорхой зааг

ялгаа байх ёстой.

Д.Ж:

Монголд энэ зүйл дутагдаад

байна.

Т.К:

Магадгүй Монгол улсад ийм

төрлийн институц л цаашид хэрэгтэй

байх.

Д.Ж:

Тэгэлгүй яах вэ. Цаг бага,

ярилцлага богинохон болохоор би

асуултуудаа асуух хэрэгтэй байна.

Одоо би таны оролцож байсан

ажиллагааны талаар асуумаар байна.

Танай баг тухайн үедээ хамгийн том

гэж хэлж болох томоохон залилангийн

хэргийг илрүүлж байсан. Хонконг

дахь арилжааны банк оролцсон хэрэг

гээд. Ер нь Хонконг бол тухайн үедээ

хамийн их авлигажсан газрын нэг

байсан бол өнөөдөр авлигагүйгээр

тэргүүлэх улсын нэг болоод байна.

Үүний нууц нь юу байна?

Т.К:

Тэгэхээр би та бүхэнд хүргэх

гол мессежээ хүргэе. Үүнийг Монгол

улсад зориулж хэлж буй бөгөөд та

бүхэн хийж гүйцэтгэх боломжтой

зүйлс юм. 1970-аад оны үед Хонконг

бол хамгийн их авлигажсан газар

байсан. Бид тэр үед “Авлига биднээс

эхийн хэвлийгээс эхлээд авсанд

ортол салахгүй” гэж ярьдаг байлаа.

Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд

үхэх хүртлээ авлига өгөх хэрэгтэй

гэсэн үг. Одоо бол өөрчлөгдсөн.

Тэгэхээр үндсэндээ танайд эрх бүхий,

чадвартай АТГ байх хэрэгтэй. Төсөв,

нөөц гээд бүх зүйлээр дэмжиж өгөх улс

төрийн хүсэл зориг хэрэгтэй. Улмаар

та бүхэн маш сайн стратегитай байх

ёстой. Манайд баримталдаг стратеги

байгаа. Бид хамгийн анх гурван

чиглэлт стратегийг хэрэгжүүлсэн улс

л даа. Тэгэхээр авлигатай тэмцэхийн

тулд хууль сахиулах арга хэмжээ

нэгдүгээрт орно. Маш чухал. Үүний

нэгэн адил урьдчилан сэргийлэх нь

мөн л чухал. Үүний тулд систем бий

болгох хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн

олон нийтийн боловсрол. Мөн л чухал

стратеги. Энэ нь хүмүүсийн сэтгэлгээг

өөрчилж, авлига авах хүсэлгүй

болгодог. Та бүхэнд авлигатай тэмцэх

иж бүрэн гурван чиглэлт стратеги

хандлага шаардлагатай. Өөр нэг маш

чухал зүйл нь бүх талууд үүнд оролцох

шаардлагатай.

Үүнийг дангаараа хийж чадахгүй

тул бүх талууд оролцох ёстой. Миний

энд байх үеийн хамгийн том амжилт

бол Ерөнхий сайдад Засгийн газрын

семинар зохион байгуулах талаар

ярилцан, итгүүлсэн явдал байх. Энэ

нь бүр яам, газруудыг өөрийн гэсэн

авлигын эсрэг үйл ажиллагааны

төлөвлөгөөтэй болгох үйл ажиллагаа

гэж үзэж болно. Энэ төлөвлөгөөг жил

тутам судлан үзэж байх ёстой. Энэ

нь яам, газруудын сайд, дарга нарт

өөрийн гэр орноо цэвэршүүл гэсэн

хариуцлага үүрүүлж байна гэсэн

үг юм. Гэхдээ одоо энэ чилэлээр юу

хийгдэж байгааг би сайн мэдэхгүй

байна. Хэрэв ийм үйл ажиллагаа

явагдаж байгаа бол энэ нь тодорхой

үе шаттайгаар сайжраад явж байх

ёстой гэж хүлээж байна.

Д.Ж:

Олон Засгийн газар төлөвлөгөө

гаргачихаад л үүнийгээ мартчихдаг л

даа. Манай Засгийн газрууд дандаа

л ирээдүйн тухай яриад байгаа.

Одоогийн тухай биш, өнгөрсний

тухай ч биш. Таны очиж байсан бусад

улсуудтай харьцуулвал Монгол улсын

нөхцөл байдал ямар байна гэж үзэж

байна вэ?

Т.К:

Миний бодлоор Монгол улс

мэдээж хамгийн муугийн тоонд

орохгүй. Хэрэв та бүхэн авлигын

талаарх санал бодлын индексийг

үзвэл улс орнуудын 70 гаруй хувь нь

дунджаас доогуур байгаа, олон улс

өөрсдийгөө цэвэрхэн гэж үздэггүй.

Ямартай ч Монгол улс хамгийн муу нь

биш. Гэхдээ миний хэлэх гээд байгаа

зүйл гэвэл Монгол улсад улс төрийн

зөв хүсэл зориг байвал хүмүүс үүнийг

дэмжих болно гэж хэлмээр байна.

Д.Ж:

Сүүлийн асуулт. Яагаад бид

авлигатай бүхий л арга замаар тэмцэх

ёстой вэ?

Т.К:

Үүнд та надаас илүү хариулах

байх. Мэдээж авлига манай хуулийн

засаглалыг гажуудуулж, ардчилсан

системийг доголдуулж, эдийн засгийг

доройтуулж, шударга бус байдлыг

бий болгодог гээд тодорхой. Миний

бодлоор эдгээр нь тийм ч чухал бус.

Хүн бүхэн авлига бол муу зүйл гэдгийг

мэднэ. Харин үүнийг хэрхэн засан

залруулах вэ гэдэг нь асуудал болоод

байна. Бид үүн дээр л төвлөрөх ёстой.

Д.Ж:

Бидний ярилцлагыг хэрэв зөв

ойлгоод зөв ашиглавал авлигатай

тэмцэхэд их хувь нэмэр болно гэж

бодож байна. Энэ бүх ажлыг хийж

гүйцэтгэж, Монгол улсын АТГ-т олон

жилийн туршид зөвлөж байгаад

талархлаа илэрхийлье. Танд маш их

баярлалаа.

Т.К:

Баярлалаа.

2019.10.26

Ярилцлагыг

www.jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

ЯРИЛЦЛАГА

ДеФакто