Previous Page  12 / 12
Information
Show Menu
Previous Page 12 / 12
Page Background

12

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН САН

“Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын

төв” ТББ санаачилж Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм

форум, Бодлогод залуусын хяналт ТББ зэрэг байгууллагуудын

дэмжлэгтэйгээр бүтсэн төрийн таван байгууллагын нээлттэй

мэдээллийг

нэгтгэсэн

http://opendatalab.mn/

хайлтын

системийг танилцууллаа. Энэ хайлтын системд

s

хөрөнгө, орлогын мэдүүлэг

s

худалдан авах ажиллагаа

s

улсын бүртгэл

s

уул уурхайн лиценз

s

сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага,

489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны

хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16

визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг нэгтгэж олон

нийт хэрэглэхэд хялбар болгожээ.

Мэдээллийн технологийг ашиглан ийм нэгдсэн том портал

гаргаж байгаа нь дэвшил мөн. Скандиновын орнуудад бол

мэдээлэл маш нээлттэй байдаг ба үүгээрээ Засгийн газар

болон иргэдийн хоорондын харилцаа маш зөв түвшинд

байдаг. Иргэдийн итгэлцэл нэмэгдэж, хүлээлт нэг түвшинд

хүрдэг.

Төслийг санаачлагч Г.Батдорж “Нэгэн жишээ дурдахад бид

хөрөнгө оруулгын мэдээлэлд бүртгэлтэй бүх төрийн албан

хаагчдын хадгаламжийг албан тушаалаар нь ангилж үзсэн.

Ингээд үзэхэд нийт хадгаламжийн 50 хувийг УИХ-ын болон

иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд эзлэж байна. Энэ нь

Монгол улсын нийт хадгаламжийн 9 хувь гэсэн үг.”

АТГ-ын ажилтан Д.Цэнд-Аюуш “Өнгөрсөн оны УИХ-ын

гишүүдийн хөрөнгө орлогын мэдээлэлд нийтдээ 39 орчим

тэрбум төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн. Үүнийг нэг

гишүүнд хуваавал сардаа 44 сая төгрөг ногдож байна.”

Монгол улс анх Авлигын эсрэг конвенцийг соёрхон

баталснаар АТГ байгуулах шаардлагатай болж 2007 онд

байгуулсан. 2019 оны эхний хагаст Авлигатай тэмцэх газар

хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой,

834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа

явуулсан. Гэмт хэргийнулмаас 11.9ихнаяд төгрөгийнхохирол

учирсан. 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад

байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 36.9 хувийг

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харьяаллын дагуу

шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Ерөнхийдөө

мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт

53.7 хувьтай байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдсан

этгээдийн 10.2 хувийг төрийн улс төрийн, 16.3 хувийг төрийн

захиргааны, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн

үйлчилгээний, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн

өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ. Үндсэндээ

авлигын хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 72.8 хувийг

төрийн албан тушаалтан эзлэж байна. АТГ хоёр жилийн өмнө

400 гаруй хэргийг шалган, прокурорт шилжүүлсэн ч ихэнхийг

нь яллахаас татгалзсан. Зөвхөн 20 орчим нь шүүхийн шатанд

хүрсэн ч хэн ч шийтгэл хүлээгээгүй.

АТГ-аас өгч байгаа мэдээллээр, энэ оны эхний хагаст

авлигын гэмт хэргийн улмаас учирсан 11.9 их наяд төгрөгийн

хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 саяыг

нь нөхөн төлүүлсэн байна. Харин 129.8 тэрбум төгрөгөөр

үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин, тоног

төхөөрөмж болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан

байна. Энэ нь 11.9 их наяд төгрөгийн хохирлоос ердөө 130

тэрбум буюу 1.3 ч хүрэхгүй хувийг нь эргэн төлүүлсэн гэсэн үг.

Битүүмжилсэн хөрөнгийг яг төлсөн гэж тооцохгүй бол эргэн

төлүүлсэн мөнгө 0.1 хувьд ч хүрэхгүй гэсэн үг юм. 2018 онд

авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өссөн.

Түүнээс гадна, 11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад

учирсан 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлын 75 хувийг 2018

оны хохирол эзлэж байна. Үндсэндээ 2018, 2019 онд авлигын

гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наяд төгрөгт хүрчихсэн

байна. Энэ бол зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед л

гарч ирсэн тоо юм. Тэгэхээр хэргүүд шийдвэрлэгдэхэд 11.9 их

наяд төгрөг хэд ч болж буурах боломжтой.

Энэ вебсайтад шийдвэрлэж байгаа авлигын хэргийн

статистик мэдээллийг нэмж оруулах хэрэгтэй санагдаж байна.

Шүүх засаглалыг сайжруулна гэж яриад байгаагийн эхлэл

энэ. Авлигын хэргүүдийг хаанахын хэн гэдэг прокурор хэрхэн

яллаж, шүүгч яаж шийдсэн эсвэл шийдээгүй баримтууд байх

ёстой. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө

орлогын мэдээллээс гадна түүний зарлагын мэдээлэл байх

хэрэгтэй.

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.11.10-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто