Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

хуурамч айдас хүйдсийг давж хар.

Нэг л өглөө тоталитари фашист

тогтолцоонд сэрэхээсээ өмнө

үүнийг илчилж гаргаж тавь.

5. Тэд үнэнийг гуйвуулж, үйл

баримтыг үгүйсгэж, ил тодоор

худлаа ярих болно. Тэд баримт

факт юу байсныг мартуулж,

үнэнийг олж мэдэх хэрэгцээг тань

унтраахыг хичээнэ. Тэд “үнэний

дараах”, “хувилбарт үйл баримт”-

аар тэжээж, мэдлэг болон логикийг

сэтгэл хөдлөл болон зохиомол үйл

явдлаар солих болно.

Үргэлж

шүүмжлэлтэйгээр

тунгаан бодож, үйл баримтыг

шалган, үнэнд анхаарлаа хандуул.

Үл мэдэхүйг илчил.

6.

Тэд

хуурамч,

зохиомол

“дуулиант асуудлыг”-ийг өдөөн

турхирч, олон нийтэд тараана.

Тэд сөрөг хүчиндээ ялимгүй

жижиг бурууг нялзаан, хэтрүүлэн

дэвэргэж галыг улам өдөөнө. Энэ

нь зөвхөн тэдний тоталитари

дэглэмд хүрэхээр авч хэрэгжүүлэх

алхмуудад хууль ёсны харагдуулах

баг юм.

Олон

нийтийн

мэдээллийн

хэрэгслээр

тархаж

байгаа

зохиомол сэдэвт бүү хуурт. (3-г

харна уу) Тэдний хийж байгаа гол

зүйлд анхаарлаа төвлөрүүл.

7. Тэд таны уур бухимдлыг

дэвэргэх

зорилгоор

зориуд

цочирдом хуулиудыг санаачилна.

Та тэр хуулиудтай аль байдгаараа

тэмцэж, бүрэн төвлөрөх үед

санаатайгаар хойш сууж, танд

ялалтын хуурамч мэдрэмжийг бий

болгоно. Ингэх зуураа тэд арай

бага “нүдэнд өртөх” ч ардчиллыг

аажмаар

бусниулах

хууль

тогтоомжийг хүлээн зөвшөөрүүлнэ.

(4 болон 6-г харна уу)

Хамгийн

чухал

зүйлдээ

л

анхаарлаа хандуул.

8. Тэд ардчилал бол цөөнхийг огт

хүндэтгэдэггүй зөвхөн олонхын л

засаглал мэтээр аашилдаг. Иймээс

тэд эмэгтэйчүүд, нийгмийн цөөнх

гэх мэт хамгийн өр өвтгөм бүлгийг

ашиглан таны зөв бурууг цэгнэх

мэдрэмжид халдана.

Тэд нийгэмд гадаадын иргэд

болон цагаачид бол “бодит аюул

занал” гэсэн ойлголт төрүүлнэ. Арьс

өнгө, шашин, хүйсийн болон бусад

цөөнхүүдийг тэдний бүтээхээр

зорьж байгаа дүрэм журам болон

аюулгүй байдлын дайсан гэж үзнэ.

Эмэгтэйчүүдийн нийгмийн байр

суурийг үгүйсгэж, хүйсийн тэгш

байдлыг улам дордуулан, нөхөн

үржихүйн эрхэд халдана (7-г

харна уу). Энэ нь тэд өөрсдийнх

нь дэглэмд эмэгтэйчүүд, нийгмийн

цөөнхийн зүгээх учруулж болох

аюулыг бүрэн дүүрэн мэдэж байгаа

гэсэн үг юм.

Эмэгтэйчүүд, нийгмийн цөөнх

бүлгүүд жинхэнэ ардчилал гэж юу

болохыг олон нийтэд сануулахад

бэлэн байх ёстой. Энэ бол амаргүй

тулаан бөгөөд та ч хамтдаа

тэмцэх ёстой

.

9. Тэд шүүх эрх мэдлийг

хяналтдаа авахыг оролдоно. Тэд

танай хамгийн дээд түвшний

шүүхэд халдана. Тэд Үндсэн

хуульд харш хууль тогтоомжийг

хүлээн зөвшөөрүүлэхийн тулд

Хяналт-тэнцлийн зарчмыг устгана.

Шүүх эрх мэдлийг хяналтандаа

оруулснаар тэд хэвлэл мэдээллийн

хэрэгсэл зэрэг тэднийг мөрдөн

шалгах гэсэн хэн бүхнийг сүрдүүлэх

боломжтой болно.

Бүхий л хүчээрээ шүүхээ хараат

бус,

бие

даасан

байлгахаар

тэмц. Шүүх бол таны аюулгүй

байдлын баталгаа болох хууль

дээдлэх, ардчилсан тогтолцооны

хамгаалагч юм

.

10. Тэд “таны аюулгүй байдлын

үүднээс” гэх нэрийдлээр эвлэлдэн

нэгдэх эрх чөлөөг хязгаарлахыг

оролдоно. Тэд төрийн аливаа

арга хэмжээг давуу үзсэн, эсвэл

тодорхой төрөл, үзэл баримтлалыг

чухалчилсан хууль тогтоомжуудыг

батална. Тэд хэнийг хууль ёсны

дагуу жагсаал цуглаан хийхийг

шийдэж чадаж байна гэдэг нь

үлдсэн хэсгийг хүчээр тарааж,

мөрдөн

мөшгөх

хууль

зүйн

үндэслэлийг олж авна гэсэн үг.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг

хязгаарлахыг

оролдсон

хууль

тогтоомжийн эсрэг бүх арга

замаар эсэргүүцэн зогс!

11. Тэд хэлийг гуйвуулж, шинэ

үг хэллэг, нэршлийг зохион,

цочирдом үг хэллэгийг энгийн зүйл

гэж хүлээн авах, ухамсаргүйгээр

хэрэглэх хүртэл дахин давтана.

Хулгайч, худалч, урвагч гэсэн үгнүүд

шууд л өрсөлдөгчдийг нэрлэх

үгс болж, харин Эх оронч эсвэл

жинхэнэ Америк хүн гэсэн үгнүүд

нь тэдний дагагчдыг илэрхийлнэ

(2-г харна уу). Тэдний этгээд үгс

нь өөрсдийнхөө дэмжигчдэд хүч

өгөх болон өрсөлдөгчдийнхөө уур

бухимдлыг аажмаар нэмэгдүүлэх

хоёрдмол зорилготой байна.

Олон нийтийн дунд өрнөж

байгаа хэл ярианы өөрчлөлтийн

эсрэг тэмц. Үгсийн жинхэнэ утгыг

санаж, хэвээр авч үлд!

12. Тэд таны үндэсний бэлгэ

тэмдгүүдийг

өөриймшүүлж,

өөрсдийнхөө дэглэмд хамаатуулж

эрх мэдлийнхээ нэг хэсэг болгож

харагдуулна. Тэд туг далбаа,

төрийн дуулал, бэлгэ тэмдгүүд

танд, хүн бүрт, бүх ард түмэнд тэгш

хамаардгийг мартуулахыг хүснэ.

Үнэт зүйлсээ битгий булаалга.

Тэдний адил өөрсдийнхөө тэмцэлд

бэлгэ тэмдгээ ил тод ашигла.

Бахархалтайгаар үндэсний бэлгэ

тэмдгээ үзүүл. Өөрсдийн давуу

талаа болго. Улс оронд тань

тогтож буй дарангуй дэглэмтэй

бэлгэ тэмдгээ бүү хутгуул.

13. Тэд өөрсдийнхөө хэрэгцээнд

нийцэж, тохирохуйц түүхийг дахин

зохиохыг оролдож, эл зорилгодоо

боловсролынтогтолцоогашиглана.

Тэднийг

үйл

ажиллагаатай

нийцэхээргүй түүхийг бичиж, эсвэл

одоо амьдарч байгаа хүмүүсийг

гутаан доромжилж, нэр хүндийг

нь гуйвуулна. Тэд сургуульд

зааж буй түүхийн хичээлийн

агуулгад анхаарал хандуулж, түүх

философийн “зөвхөн цор ганц үнэн

хувилбар”-аар залуу ухаан бодлыг

усална. Тэд түүх болон хорвоог

үзэх үзлийн гуйвуулсан тайлбар,

ойлголтоор цэнэглэгдсэн, тэдний

үзэл баримтлалыг дэмжих сонгогч-

шинэ залуу үеийг өсгөнө.

Хүүхдийнхээ

боловсролыг

хамгаал, тэдэнд шүүн тунгаах

сэтгэлгээг зааж сурга. Нээлттэй

үзэл бодолтой нэгэн болгож,

бодит түүх, өв соёлоо хамгаал.

14. Тэд гадаадын холбоотон,

хамтрагчдыг “танд хэрэггүй” гэж

ятгах замаар тусгаарлана. “Улсаа

дахин хүчирхэг болгоно” гэдэгт