Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

буцаагаад тавьж буйтай адилхан. Муу

хууль нь энэ зүйлд хүргэж байгаа юм.

Д.Ж:

Энэ хуулиас болоод 400 гаруй

хэрэг шийдэгдэхгүй замхран алга

болох гээд байна. Одоо УИХ дээр

үүнийг үргэлжлүүлэх үү, яах вэ гээд

хэлэлцэж байгаа ч ямар нэгэн үр дүнг

бид хараахан хараагүй л байна.

Т.К:

Энэ чинь Индонезийн жишээтэй

ижил төстэй гэж болох зүйл болж

байна. Улс төрийн хүсэл зориг буй

эсэхийг хэмждэг гурав дахь арга нь

улс төрийн хөндлөнгийн оролцоо.

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд

улс төрийн хөндлөнгийн оролцоо их

байна уу гэдгийг хэмжиж болно. Хэрэв

АТГ нь улс төрчдөөс, олон нийтээс их

гомдол хүлээн авдаг, улс төрчдийн

хөндлөнгийн оролцоо ихтэй бол

хэргийг мөрдөн шалгаж чадахгүй.

Хэрэв Хонконгт хэн нэгэн этгээд

хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол

шоронд орно. Өөрөөр хэлбэл хуулийн

байгууллагын

үйл

ажиллагаанд

саад учруулсан гэдэг үндэслэлээр.

Саяхан 2 жилийн өмнө болсон

тохиолдол байгаа л даа. Маш өндөр

түвшний улс төрч, өөрөөр хэлбэл Бүх

Хятадын АИХ-ын гишүүн хүн байсан.

Энэхүү Хятадын хууль тогтоох дээд

байгууллагад ойролцоогоор 30 орчим

Хонконгын төлөөлөгч сонгогддог.

Эдний нэг нь Хонконгт өөрийн

компанитай, АТГ нь тэрхүү компани

дээр мөрдөн байцаалт явуулж байсан.

Тэрээр Хонконгын Ерөнхий захирагч

руу цахим шуудан илгээж, өөрийнх нь

компанийг мөрдөн шалгаж болохгүй,

ажлаа зогсоо гэж шаардсан байна.

Тэгээд яасан гэхээр Хонконгын

захирагч түүний явуулсан цахим

шууданг АТГ-т хүргүүлээд, дараа өдөр

нь АТГ-ын ажилтан тэрхүү БХАИХ-ын

гишүүнийг баривчлан саатуулсан.

Улмаар түүнийг хууль хэрэгжүүлэх

үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн

үндэслэлээр ялласан. 2 жил хоригдох

ялаар шийтгэгдсэн. Энэ бол их чухал

зүйл. Бид хараат бус байдал гээд яриад

байдаг, улс төрийн хөндлөнгийн

оролцоо гээд яриад л байдаг ч хараат

бус байдал хангагдаагүй байдгаас

үүдэж байгаа юм. Хараат бус байдал

гэдэг нь маш чухал. Энэ нь үндсэндээ

баталгаа юм шүү дээ.

Д.Ж:

Монголд болохоор хэн нэгэн

нөлөө бүхий этгээд шүүгч рүү ч юм уу,

АТГ-ын ажилтантай уулзаад л нөлөөлж

байдаг.

Т.К:

Хонконгт ч гэсэн энэ явдал

тохиолддог байх нь.

Д.Ж:

Танайд бол утсаар ярих л юм

бол гэмт хэрэгт тооцох нь ээ?

Т.К:

Тийм, гэмт хэрэг.

Д.Ж:

Тэр этгээд тэгээд 20 хоног

баривчлагдсан байна, тийм үү?

Т.К:

20 хоног биш, 2 жил. Үндсэндээ

бол энэ төрлийн гэмт хэрэгт оноох

ялын дээд хэмжээ гэж байхгүй.

Нийтийн

эрх

зүйн

хуультай

тогтолцоонд шударга ёс тогтооход

саад учруулах нь гэмт хэрэг гэж

тооцогдож, тэр ч байтугай бүх насаар

нь хорих ял ч өгөх боломжтой. Танд

ярьсан жишээний хувьд бол 2 жилийн

хорих ял авсан. Зөвхөн цахим шуудан

явуулсан хэргээр шүү дээ. Цахим

шуудан явуулаад мөрдөн байцаалтыг

зогсоох хүсэлт гаргаад 2 жил хорих ял.

Тэгэхээр Монгол улсад хууль

сахиулах үйл ажиллагаанд саад тотгор

учруулах гэсэн үндэслэлийг багтаасан

хууль гаргах хэрэгтэй. Үүнийг ч

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн

хүрээнд зөвлөмж болгодог. Учир нь

НҮБ-ын Конвенц энэ болон бусад

асуудлуудын талаар сайн мэдэж

байгаа учраас тэр. Тэгэхээр улс төрийн

хөндлөнгийн оролцоог хязгаарласан

хууль байх ёстой.

Д.Ж:

Та мэдэж байгаа байх. Энэ бүх

авлигын хэргүүд нь хөгжлийг зогсоож,

хэн ч шийтгэл хүлээхгүйн улмаас

хүмүүсийн төрийн тогтолцоонд итгэх

итгэл үнэмшлийг сөнөөж байна.

Үүнээс үүдээд хүмүүс маргаашдаа

итгэлгүй ийм л байдалд амьдарч

байна. Хүмүүс энэ улсаас зугтаж, ямар

нэгэн аргаар өөр улс оронд очиж

ажиллахаар явцгаах болоод байна.

Солонгос, Швед, Европ гээд л ямар

ч хамаагүй аргаар тийшээ зүглэх

болоод байна.

Т.К:

Би нэг маш чухал зүйлийг

хэлэхийг хүсч байна. Хонконгын АТГ-

ын тухай ярихаар Хонконг баян газар

болохоор тэр хэмжээний зардлыг

даах чадвартай гэж боддог. Би танд

үнэнийг хэлэх гэж байна. Хонконгын

АТГ-ын нийт төсөв нь буюу авлигатай

тэмцэх төсөв нь Хонконгын нийт

төсвийн 0.18 хувьтай тэнцүү байдаг.

Энэ маш чухал. 0.18 хувь. Эдийн засагч

хүний хувьд та үүнийг ойлгож байгаа

байх. Авлигаас үүдэн Засгийн газар

хэр хэмжээний мөнгийг алдаж болох

вэ? Жишээ нь нийт төсвийн 10 хувь нь

авлигаас үүдэн алга болж байна. Бүр

10-аас ч илүү хувийг алдаж болно.

Тэгэхээр эдийн засгийн үүднээс авч

үзвэл Засгийн газар өөрийн төсвийн

0.18 хувийг авлигатай тэмцэхэд

зарцуулвал нийт төсвийн 10 хувийг

хэмнэх боломжтой.

Д.Ж:

Маш логиктой сонсогдож

байна.

Т.К:

Магадгүй та надад шалгаад

өгч болох юм. Монголын АТГ-ын

төсөв, магадгүй бусад олон тооны

авлигажсан

улс

оронтой

ижил

байгаа байх. Магадгүй 0.01 хувь

байх. Та шалгаад үзээрэй. Энэ нь их

сонирхолтой үзүүлэлт гэсэн үг л дээ.

Авлигатай тэмцэхийг хүсч байна гэсэн

удирдагчтай байгаа ч төсвийнхөө 0.01

хувийг л үүнд зарцуулахад бэлэн,

харин өөрийнхөө аюулгүй байдал,

хамгаалалтад нийт төсвийн 5, эсвэл 10

хувь зарцуулдаг байвал яах вэ?

Д.Ж:

Хонконгын АТГ-ын даргыг хэн

нэр дэвшүүлэн томилдог вэ? Ямар

хугацаагаар?

Т.К:

Энэ их сонирхолтой. Хонконгын

жишээг бүү дага, учир нь энэ бол

Сингапурын

жишээнээс

авсан

тогтолцоо. Сингапур нь хамгийн

анх АТГ байгуулсан улс л даа. Дараа

нь Малайз, Хонконг байгуулсан. Тэр

үед Хонконг нь Сингапурын жишээг

дагасан ч энэ нь хамгийн сайн жишээ

биш. Учирнь бид хараат бус гэжбайгаа

ч АТГ нь Хонконгын захирагчид шууд

захирагддаг. Тэгэхээр Засгийн газар

энэ байгууллагын тэргүүнийг томилж,

чөлөөлдөг гэсэн үг. Энэ бол хамгийн

сайн систем биш. Хэрвээ Захирагч нь

сайн байвал бүх зүйл болно гэсэн үг.

Гэтэл хэрэв Ерөнхий сайд маань өөрөө

сайн бус бол, жишээ нь би энд шууд

хэлье. Малайз улс байна. Ерөнхий

сайд нь өөрөө тийм ч сайн хүн бус,

тэгэхээр АТГ-ынх нь үйл ажиллагаа

сайнгүй л байгаа. Тэгэхээр Хонконгын

жишээг бүү дагаарай. Гэхдээ л бид

хараат бус байдлыг харьцангуй

сайн хангаж буй нь захирагч нь

сайн хүн байгаатай л холбоотой. Энэ

тохиолдолд систем хэвийн ажиллаж

болно. Гэхдээ сайжруулах хэрэгцээ

байгаа.

Д.Ж:

Манайд тулгараад буй асуудал

гэвэл АТГ-ын даргыг Ерөнхийлөгч

санал болгон нэр дэвшүүлдэгт байгаа

юм. Бид энэ системийг өөрчлөхийг

хүсч буй ч хараахан амжаагүй л

байна. Энэ нь бас л Ерөнхийлөгчөөс

шалтгаална. Хэр шударга хүн бэ

гэдгээс. Заримдаа Ерөнхийлөгч ард

иргэдийн тухай бус, өөрийн сайн

сайхны тухай бодоод байдаг мэт

санагддаг. Энэ нөхцөлд хийж буй

бүхий л ажил нь ердөө л шоуны

хэлбэртэй байгаа юм. Гэхдээ нөгөө

талаар шударга ёсыг тогтоохыг

үнэхээр хүсч буй хүмүүс байна. Гэхдээ

энэ систем нь нэг л сайн болж өгөхгүй

байна, та ч бас энэ талаар дурдсанд

баяртай байна.

Т.К:

Дараагийн нэг чухал зүйл нь

АТГ-ын даргын ажиллах хугацаа нь

баталгаатай байх явдал юм. Хэрэв

дарга баталгаагүй л байх юм бол

түүнийг хэн ч ажлаас нь өөрчлөх

боломжтой гэсэн үг.

Д.Ж:

Манайд яг ийм зүйл болж

байна.

Т.К:

Хэрэв хараат бус байдал

байхгүй бол АТГ-ын дарга нь

хөндлөнгийн нөлөөнд өртөмтгий

байна гэсэн үг. Та нарт үүнээс л

зайлсхийх систем хэрэгтэй. Миний

үзэж мэдсэнээр хамгийн сайн систем

бол Ерөнхийлөгчийн зүгээс сонгон

шалгаруулах хороо байгуулж зөв нэр

дэвшигчийг сонгох, улмаар сонгосон

нэр

дэвшигчийг

Ерөнхийлөгч

зөвшөөрөөд Парламентдаа өргөн

мэдүүлж сонгодог байх хэрэгтэй. Мөн

Парламент хориг арга хэмжээ авах,

татгалзах боломжтой байж даргыг

3-5 жил гэдэг ч юм уу тодорхой заасан

хугацаагаар томилдог байх нь зөв.

Харин энэ 3-5 жилийн хугацаанд

түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж

болохгүй. Зөвхөн импичмент маягийн

ЯРИЛЦЛАГА

ДеФакто