Previous Page  9 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 13 Next Page
Page Background

9

Х

эрэглэгчдийнхээ тал хувийн аминд

хүрдэг, хорт хавдрын гол шалтгааны нэг

бол тамхи. Дэлхий дээр жил бүр 7 сая хүн

тамхины улмаас амь насаа алдаж байна. Энэ нь

ДОХ, сүрьеэ, халуун хумхаа зэрэг өвчнүүдийн

улмаас нийт нас барж байгаа хүмүүсээс олон

хүн гэсэн үг. Нас баралтын 80 хувь нь хөгжиж

буй ядуу буурай орнуудад тохиолдож байгаа ба

энэ орнуудад дэлхийн хэмжээнд тамхи татдаг

хүмүүсийн 80 хувь нь амьдарч байна.

Ийм учраас дэлхий даяар жил бүрийн 5-р

сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхигүй

өдөр болгон, тамхины аюул, хор нөлөө, дам

тамхидалтын хор уршгийн асуудалд олон

нийтийн анхаарлыг хандуулдаг. Дэлхийн Эрүүл

Мэндийн Байгууллагын Тамхины хяналтын

суурь конвенц 2005 онд батлагдсанаас хойш 179

орон конвенцид нэгдэн дэлхий дахинд тамхины

хяналтын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч

байна. Өндөр хөгжилтэй орнуудад тамхины

хяналт сайжирч хэрэглээ буурсан бол, эсрэгээрээ

тамхины хяналт сул байгаа бага болон дунд

орлоготой орнууд руу тамхины асар том зах зээл

шилжсэн.

Дэлхий дахинд тамхины хэрэглээг хязгаарлах

хамгийн үр дүнтэй арга бол тамхины татварыг

нэмэгдүүлэн, хүртээмжийг хязгаарлах бодлого

гэж тооцдог. Тамхины татварыг нэмэгдүүлж,

үнийг өсгөх нь хүмүүсийг тамхинаас гаргаж,

ялангуяа залуучуудыг тамхи татаж эхлэхээс

хамгаалдаг. Түүнчлэн, эрүүл мэндийн салбарын

ачааллыг бууруулахаас гадна эдийн засагт эерэг

нөлөөтэй. Тамхины үнийг 10 хувь нэмэгдүүлэхэд

хэрэглээ 2-8 хувь буурдаг олон орны жишээ

байна. 2025 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувь

бууруулах Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын

зорилтод хүрэхийн тулд тамхины татварыг 7

дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг.

Б.ЦЭЦЭГСАЙХАН

Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын гүйцэтгэх

захирал, анагаах ухааны доктор

НИЙТЛЭЛ

ТАМХИ БОЛ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ТАЛААС ИЛҮҮГ НЬ

БҮТЭЭГДЭХҮҮН

ҮХҮҮЛДЭГ

ЭРҮҮЛ МЭНД