Previous Page  3 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 13 Next Page
Page Background

3

Эдгээр пост-совет улсууд түүх, соёл, шашин,

төрийн байгууламж, Орос, Хятадаас эдүгээ

улам бүр хамааралтай болж байгаа зэрэг олон

талаараа адил төстэй, бараг л “нэг гарын таван

хуруу” ч гэж болохоор ажээ. Эрт дээр цагт эдгээр

улсуудын газар нутгаар дайрч байсан торгоны

замууд Монголын эзэнт гүрэн худалдаачдын

аюулгүй байдлыг батлан хамгаалж байсан тул

ази европын соёл иргэншил уулзах гүүр болсон

гэж Jack Weatherford “Genghis Khan and the

Making of the Modern World” номондоо бичжээ.

Эдгээр станы таван орон саяхан болтол хил

хязгаараа нарийвчлан тохиролцож чадахгүй,

маргалдан зөрчилдөж, зарим нь хилийн

зурвасаараа дэлбэрэх бөмбөг булж байсан гэж

Евразийн интеграцийн тухай дугуй ширээний

уулзалт дээр нэгэн оролцогч хэллээ.

Улс орнуудын интеграци бол худалдаа,

үйлдвэрлэл,

нийлүүлэлт,

санхүү,

хөдөлмөрийн нэгдсэн зах зээлтэй болохыг

хэлдэг. Одоогийн байдлаар станы таван

орон энэ тухай дөнгөж ярилцаж эхэлж

байна. Хүн ам нь нийлээд 70-аад саяд хүрч,

Германтай дүйцэхүйц том зах зээл болжээ.

Мэдээлэл, харилцаа холбооны хувьсгалын

эрин үед энэ зах зээл дээр хамтран ажиллах

боломж улам олширч байна.

ЕВРАЗИЙН ИНТЕГРАЦИЙН ЗАМД

НИЙТЛЭЛ

ДеФакто

Казахстанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь төрийн, эсвэл цөөхөн олигархын эрх мэдэлд байдаг

ажээ. Төр засгийн бодлогыг шүүмжилвэл дарамталж, эсвэл хаадаг учраас хэвлэлийн эрх чөлөө бага.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын 2019 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр

Казахстан 180 орноос 158-р байранд оров.

Казахстаны эдийн засгийн суурь, төр засгийн өндөр зардлыг нь хааж байгаа ганц аврал

нь газрын тос. Газрын тосныхоо ачаар сайн дэд бүтэц барьж байгуулсаар ирсэн. 2018 онд

экспортын 70 хувийг эзэлсэн газрын тосоороо 42.7 тэрбум доллар олжээ.

Энэ улс хүн төрөлхтний амжилт бүтээлээс сургамж авч чадаж байна. Нийслэлээ олон улсын 52

шилдэг компанийн саналыг авч, Японы архитектор К.Куракава, Английн Н.Фостер нарын төслийг

сонгон шалгаруулж орчим үеийн өвөрмөц шийдлээр барьсан.

Хүн ам

(Сая/2019 он)

Газар нутаг

(км2/2018 он)

Нэг хүнд ногдох

дотоодын нийт

бүтээгдэхүүн

(Доллар/2017он)

Хэвлэлийн эрх

чөлөө (2019 он)

Ерөнхийлөгчий

н тоо (1990

оноос одоог

хүртэл)

worldometers.info data.worldbank.org tradingeconomics.com rsf.org worldatlas.com

1 Узбекистан

32.8

425,400

2031

165 / 180

2

2 Казахстан

18.6

2,699,700

10857

158 / 180

1

3 Тажикистан

9.3

138,790

1015

149 / 180

3

4 Кыргызстан

6.2

191,800

1070

98 / 180

5

5 Түркменистан

5.9

469,930

7317

178 / 180

2

1 Монгол

3.2

1,553,560

4071

71 / 180

5

ДУНДАД АЗИ

ТӨВ АЗИ

Улс

Евразид европ, ази тивийн бүх улсыг хамруулдаг боловч Дундад Азийн орнууд Казахстан,

Түркменистан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан нарын хувьд орших орон зайг нь нэгтгэсэн,

хамтран ажиллах тухайгаа ярилцах талбар нь болоод байна.