Previous Page  7 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 13 Next Page
Page Background

7

АСУУЛТ 3. НЭР ДЭВШИГЧДИЙН ТУХАЙ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ

АВЧ, ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ ХИЙЖ ЧАДДАГ УУ?

Нэр дэвшигч, түүний мөрийн хөтөлбөрийн тухай

хүртээмжтэй, үнэн зөв мэдээлэл авах нь Сонгох

эрхийн хэрэгжилтийн нэг чухал нөхцөл. Нэр дэвшигч

ч шударга, ёс зүйтэй байж, сонгогчдын ухамсартай,

эрүүл сонголт хийх нөхцлийг хангах ёстой. Иймээс ч

сонгуулийн тухай хууль тогтоомжид “хуурч мэхлэх”,

“эд мөнгөөр татах” болон “сонгогчдын санал худалдан

авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа

явуулах”-г хориглосон нь бий.

Бодит амьдрал дээр байдал огт өөр. Нэр дэвшигчийн

сурталчилгааны үйл ажиллагаа 1.Хууль журмын дагуух

ил хувилбар болон 2. “Ирлэсэн тонгорог шиг байж,

элдвийг хийнэ” гэх нууц хувилбараар явна. Анхдугаар

хувилбар бол мөрийн хөтөлбөр, захидал, нэрийн

хуудас, сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл материал тарааж,

уулзалт зохиож, зураг хөргөө зөвшөөрсөн газар

мандуулж, хэвлэл мэдээлэл, цахимаар сурталчлах зэрэг

хуульд заасан зүйлсийг хийхийг хэлнэ. Энэ үеэр хийдэг

зүйлс бүх нэр дэвшигчдийн хувьд ойролцоо ч “түрийвч

болон бэлчээрийн хэмжээ”-ээс сурталчилгааны цар

хүрээ, “нүнжиг” хамаарна. Энэ бол мөсөн уулын зөвхөн

харагдах хэсэг нь.

Нөгөө “Ирлэсэн хутга мэт” гол нууц хувилбар

нэр дэвшигчийн дийлэнх цаг хугацаа, хөрөнгө

мөнгө, хүн хүчийг сорно. Тус хувилбарын эхний

шатанд нэр дэвшигч тухайн тойрог дахь өөрийн

намын гишүүн, идэвхтнүүдээ тойглох ажлыг

хийнэ. Ингэхдээ ялахын өмнө буюу цалин нэрээр

өгөх мөнгө, бусад “халамжийн зүйлс” болон ялсны

дараа “ажил албан тушаал амлах”, “гадаадад

амралт зугаалгаар явуулах”, эрх мэдлийн бусад буян

хишгээ хуваалцах зэрэг амлалт өгч хэрэгжүүлэхээс

эхэлнэ

.

Тэдний ажлын зохион байгуулалт нь дор дороо

хариуцан санал өгүүлэх “тавт” “аравт”-ын системээр

явах, мөн хамгийн нэр нөлөөтэй, идэвхтэй хэсэг нь

нэр дэвшигчийг тухайн тойргийн “найдвартай” хүмүүс,

төрийн бус байгууллагуудтай холбох ажлыг хариуцна.

Энэ хувилбарын гол тулгуур багана, зарчим нь бүх нэр

дэвшигчдийн хувьд нийтлэг байдлаар явдаг. Үүнийг

тоймлон харъя:

s

ТАВТ, АРАВТЫН СИСТЕМ:

Нэр дэвшигчийг дэмжигч

бүр доороо таваас арван хүн хариуцаж санал өгүүлэх

бөгөөд тэднийг тойглох, бусдад алдахгүй байх бүх

ажлыг нэр дэвшигчийн штабын өмнө хариуцахыг

хэлнэ. Энэ схем нь сүлжээний бизнестэй ижил загвараар

явах бөгөөд аалзны тор мэт тойргийн бүх сонгогчийг

хамрах зорилго агуулна.

s

“ЗОРИЛТОТ БҮЛГҮҮДТЭЙ” АЖИЛЛАХ:

Тухайн тойрогт

байгаа нэг нутаг усныхан, ах дүү хамаатан садан,

нийгмийн эмзэг бүлгийнхэн, залуучуудын байгууллага,

ахмадын холбоо, СӨХ, нутгийн зөвлөл зэрэг төрийн

бус байгууллагууд тэр бүү хэл архаг архичдын бүлгийг

анхааралдаа авч, тэдэнд таарч тохирсон амлалт, гар

цайруулах мөнгө төгрөгөөр тордох ажлыг зохицуулна.

Энэ үеэр сийрэгхэн зарим нэг нь өөрийн бүлгийн

гишүүдийн иргэний үнэмлэхийг цуглуулаад барьчихсан,

ийм мөнгө, тийм юм бүтээж өгвөл саналаа танд өгнө

гэчихсэн ил тод явах нь бий.

s

БҮХ ХҮНТЭЙ ТУЛЖ АЖИЛЛАХ:

Нийгэм цахимжсан нь

уг схемийг улам ач холбогдолтой болгож байна. Нэр

дэвшигч бүр өөрийн тойргийн сонгуулийн насны

бүх хүний дэлгэрэнгүй бүртгэлийг улсын бүртгэлийн

албадаас олж авна. Уг нь хуулиар хориотой боловч

“болно, болохгүй юм байхгүй” зарчимтай нийгэмд бол

хамаагүй. Дээр нь СӨХ, Ахмад, залуучуудын байгууллага

гэх мэт ТББ өөрсдийн мэдлийн бүртгэлийг мөн нэр

дэвшигчид “гардуулна”, гэхдээ төлбөртэй. Сүүлийн

жилүүдэд банк, санхүүгийн байгууллагуудын өрийн

данс хүртэл “гүйлгээнд” орчихсон цохиж явдаг болж.

Мэдээж, таны талаарх бүх мэдээлэл байгаа хойно гар

утас руу чинь залгаад “эмзэг асуудлыг” тань шийдэж

өгөх амлалт өгч тодорхой нэр дэвшигчийн төлөө

саналаа өгөхийг уриална. Үүний тулд бүхэл бүтэн

утасны компани шиг бүтэц ажиллана. Татгалзаж

боломгүй санал авсан хүн яах билээ дээ, саналаа өгч л

таарна.

s

САНАЛ ХУДАЛДАГДАХААС СЭРГИЙЛЖ ХУДАЛДАН

АВАХУЙ:

Нэр дэвшигч бүр “хэлэмгий хүн сурамгай”

гэдгийн адил өрсөлдөгчөө хууль бус юм хийж байгаа

гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Энэ итгэлийг нь

түүнийг тойрон хүрээлж байгаа штаб, намын

идэвхтэн, сонгуульт ажилтан, “сайныг хүсэгч” бүр

бэхжүүлнэ. Тэд янз янзын кейс жишээ татах бөгөөд

өөрийн дэмжлэгээ санал болгож буй гадны нөхдүүд ч

хэрэв та зөвшөөрөхгүй бол таны өрсөлдөгч дээр очно

доо, тэр намайг бүр гуйгаад байгаа гэх зэргээр сүрдүүлэн

“айлгана”. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт

болсон нэр дэвшигч маань саналаа өрсөлдөгчдөө

алдахгүйн тулд урьдчилан сэргийлэх зарчмаар алгаа

тэнийлгэнэ. “Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван

тамтай” гэдгийн үлгэрээр нэр дэвшигч цуглуулсан

хэдээ алдчихгүйн тулд сонгууль дуусан дуустал

аргадан тойглох болно. Энэ бүхэн мөнгө, асар их мөнгө

шаардана. Үүнийг нэр дэвшигч хувийн данснаасаа

түүнчлэн ивээн тэтгэгч нараасаа гаргуулна. Энэ нь

САЙН ЗАСАГЛАЛ