Previous Page  10 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 13 Next Page
Page Background

Учир нь дам тамхидалтад өртсөн хүн тамхи

татагчийн адил өвчин тусах эрсдэл өндөртэй.

Хамгийн аймшигтай тоо болМонгол хүүхдүүдийн

42,4 хувь нь гэртээ дам тамхидалтад өртдөг

байна.

Монгол Улс Дэлхийн Тамхины хяналтын суурь

конвенцид нэгдэн орсон улсын хувьд тамхины

татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүргийг олон

улсын өмнө хүлээсэн байдаг. Үүний дагуу 2012

оны 9-р сард тамхины онцгой албан татварын

хэмжээг дотоодын тамхины хувьд хайрцаг

тутамд 0.12-оос 0.48 ам. доллар, харин импортын

тамхины хувьд 0.24-0.48 ам.доллар хүртэл

нэмэгдүүлсэн. Тамхины татварыг нэмэгдүүлсний

үр дүнд хэрэглээ 17.5 хувиар буурч, улсын төсөв

2012-2013 онд 57.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

байдаг.

Харин 2015 оны 1-р сарын 1-ээс эхлэн тамхины

татварын хэмжээг төгрөгөөр буюу 1 хайрцаг

тутам 696 төгрөгөөр тооцох болсноос үүдэн

тамхины татварын орлого 2014 онд 134.8 тэрбум

байснаас 2015 онд 104.3 тэрбум төгрөг болж

буурсан. Хэдий тамхины импортын татвар,

тамхины онцгой албан татвар 2018-2019 онуудад

бага зэрэг нэмэгдсэн ч тамхины үнэ хямдхан

хэвээрээ л байна.

ТА ӨӨРӨӨ ТАМХИ ТАТДАГГҮЙ БОЛ

ТАНД ЭРСДЭЛ БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Иймд бид дэлхий нийтийн өмнө тавьсан

зорилтдоо хүрэхийн тулд 2025 он гэхэд

хайрцаг тамхины үнийг 9945 төгрөг

хүргэх буюу тамхины татварыг 9

дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн

тооцоолол байдаг.

Монгол улсын хувьд нас баралтын зонхилон

тохиолдох шалтгаан нь зүрх судасны өвчлөл

болон хавдар. Эдгээрийн 20 хувь нь тамхитай

холбоотой буюу өөрөөр хэлбэл урьдчилан

сэргийлж болохуйц нас баралт байна гэсэн

үг. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх

судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин

нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь

зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт

хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон

үзүүлэлт гарсан.

Манай улс тамхины хэрэглээ хамгийн

өндөр орнуудын тоонд ордог бөгөөд

насанд хүрсэн 2 эрэгтэй хүн тутмын

нэг нь тамхи татдаг. Бид 2017 онд 2.9

тэрбум ширхэг тамхи импортолсон нь

2003 оноос 4 дахин өссөн үзүүлэлт байна.

2017 онд 141 тэрбум төгрөгийг зөвхөн

тамхи импортлоход зарцуулжээ.

ЭРҮҮЛ МЭНД

10