Previous Page  2 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 13 Next Page
Page Background

2

№409 483

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

2019

оны 5-р сарын 22-24-ний

өдрүүдэд

Казахстаны

Алма-Аты

хотноо

“Евразийн хэвлэл мэдээллийн форум” олон

улсын чуулган хуралдав. 16 дахь жилдээ болсон

энэ үйл ажиллагаанд Ази Европын 40-өөд орны

600-аад төлөөлөгчид оролцож Итгэлийн хямрал

буюу олон улсын хүчний тэнцвэр, Хиймэл оюун

ухааны эрин үе буюу хүн төрөлхтний сэргэн

мандалт, Де-глобалчлал буюу хөгжлийн шинэ

загварыг хайж буй дэлхий зэрэг сэдвээр ярилцав.

Мөн Мобайл, байгаль орчны, гэрэл зургийн

сэтгүүл зүй зэрэг сэдвээр сургалт явуулав. Энэ үйл

ажиллагаанд Д.Трампын сонгуулийн менежер

Стив Баннон, Их Британийн парламентын

гишүүн асан, сэтгүүлч Жорж Галавей, Европын

Холбооны комиссар Бенита Ферреро-Валднер,

Украйны сэтгүүлч Дмитри Гордон, Оросын

сэтгүүлчМихайлШевченко зэрэг нэрцуутайолон

хүмүүс үг хэлэв. Еврази, ялангуяа Казахстаны

улс төр, эдийн засаг, иргэний нийгмийн байдал,

ямар өөрчлөлт явагдаж буйг ажиглах, төрийн

болон хэвлэл мэдээллийн онцлог хүмүүсийг

сонсож, уулзаж ярилцах сайхан боломж тохиов.

Энд нэг хүний засаглалын эрин шувтарч

байна. 50-аад хоногийн өмнө 30 жил төрийн

эрх барьсан, 80 нас шүргэж яваа Н.Назарбаев

ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийн хагасыг 65

настай Касым Жомарт Токаевт шилжүүлжээ.

К.Токаев тангараг өргөх ёслол дээрээ нийслэл

Астанаг Нурсалтан гэж нэрлэх санал гаргав. 6-р

сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит бус

сонгуульд 7 хүн өрсөлдөнө гэнэ. Энэ сонгууль нь,

Орост найман хүн өрсөлдөөд нэг нь 77 хувийн

санал авсантай тун төсөөтэй болох юм.

Казахстан сүүлийн 20-оод жилд Евразийн орон

зайн гол төв нь болох төрийн бодлого явуулж

ирлээ. Сүүлийн 12 жил тутам “Астанагийн эдийн

засгийн форум” зохион байгуулав. 74 орны улс

төр, бизнес, судлаачдын төлөөлөл оролцсон

2019 оны форумыг “Деловой Казахстан” сонин

нь “Азийн Давос” боллоо гэжээ. Өөр нэг жишээ

нь долоо хоногийн дараа Алма Аты-д болсон

дээрх Медиа форум юм. Эдгээр томоохон үйл

ажиллагаанд олон улсын байгууллагууд, АНУ,

Европын Холбоо, Хятад, Орос зэрэг улс орноос

улс төр, бизнесийн томчууд ирж оролцдог

уламжлал тогтож байна.

Евразийн хэвлэл мэдээллийн форум дээр

“Хүний эрхийг зөрчдөг, сэтгүүлчдийг

үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд

хорьдог, оройн цагаар интернетийн хурдыг

сааруулдаг, үг хэлэх эрх чөлөөгүй энэ улсад

яагаад энэ чухал хурлыг зохион байгуулж

байгаа юм бэ? гэсэн асуулт оролцогчдоос

тавихад “Тийм учраас байдлыг өөрчлөх гэж

энд хуралдаж байгаа” гэж хариулав.

КАЗАХСТАНЫ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ

Евразийн алсын

ИНТЕГРАЦИ