Previous Page  6 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 13 Next Page
Page Background

6

онцлог агаад Чи ч намын лидер, Би ч намын

лидер хоёулаа сонгогдох зарчим буюу

“хүчтэнгүүд”-ийн хийх үйл юм. “Жижиг” намуудын

хувьд “манайх хүнээ дэвшүүлнэ тэгэхдээ таныг,

танай намын нэр дэвшигчийг дэмжиж ажиллана,

өрсөлдөгчийн чинь саналыг хуваана, харин та

ялахаараа манийгаа битгий мартаарай” гэсэн

болзолтойгоор энэ тоглолтонд оролцоно.

“Том” “жижиг” намууд эвсэл үүсгэн оролцохдоо

тойргоо мөн тохирох бөгөөд энд “АХ” эвсэл, “Эх

орон ардчилал эвсэл”, “МАХН-МҮАН-ын шударга

ёс эвсэл” зэрэг эвслийн жишээг дурдаж болно.

Харин “том” намуудад “тоогдоогүй” жижиг намууд

“Иргэний эвсэл”, “Эх орончдын эвсэл”, “Гурав

дахь хүчин эвсэл”, “Тусгаар тогтнол-эв нэгдэл

эвсэл” зэрэг эвслүүдэд нэгдэж УИХ-ын сонгуульд

оролцож байсан боловч нэг их амжилтанд

хүрээгүй, харин “ах” намуудаа шууд болон шууд

бусаар дэмжсэн байлаа.

АСУУЛТ2.СОНГУУЛЬД“НҮДЭЭОЛСОН”ЗӨВХҮНЭЭДЭВШҮҮЛДЭГ

ҮҮ? МӨН СОНГОГЧИД ҮҮНД ОРОЛЦОЖ ЧАДДАГ УУ?

Бие

даагчдыг

төдийлөн

таалдаггүй

Монголчуудын хувьд аль намаас хэнийг

дэвшүүлж байна, түүнийг нь сонгоход хүрдэг

бөгөөд нэр дэвшүүлэх үйл явц гагцхүү улс төрийн

намын үйл хэрэг болж, иргэдийн оролцоо

үндсэндээ тэг хувилбарт шилжжээ.

Уг нь сонгуулийн тойрогт аль чадалтай, олонд

хүндтэй нэгнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн

эрмэлзэл намуудад байсан, түүнээ хэрэгжүүлэх

гэж үзсэн ч “их санасан газраа есөн шөнө хоосон

хононо” гэдгийн адил амжилтанд хүрээгүй.

Тухайлбал, МАХН (хуучнаар)-ын судалгааны

Прогноз ( хуучнаар) төвөөс УИХ-ын сонгуулийн

өмнө тойрог бүрд сонгогчдын дунд санал асуулга

явуулж нэр дэвшигчээ тодруулах гэсэн авч

санал асуулгын дүнг засах, чинийх арван хувь,

минийх аравхан хувь гэх мэтээр самарснаас

бөөн будилаан гарч “бид одоохондоо ийм

түвшинд хүрээгүй байна, дарга нар шийдэх нь

зүйтэй амой” гээд орхисон байна. Мөн АН ч ийм

оролдлого хийж ерөнхийлөгчийн сонгуульд зөв

хүнийг дэвшүүлэх сунгааг Америкийн праймериз

(presidential primaries) жишгээр хийсэн ч

мөн бүтэлгүйтсэн. Одоо ч гэсэн

МАН

бол 369

гишүүнтэй бага хурлаасаа,

АН

анхан шатны

намын байгууллагаас шаталсан зарчмаар УИХ

болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж

байгаа боловч бодит сонголт намын эрх

баригчдын хүрээнд шийдэгдсэн хэвээр байна.

Тойрог хуваах дараагийн үйл явц нам дотроо

үргэлжлэн өрнөнө. Эхлээд намаасаа нэр дэвших

эрхийн төлөө тэмцэлдэх бөгөөд хэн намын

удирдлага, нөлөө бүхий фракцид ойр байна,

хэн мөнгөтэй түүнээ зөв хүнд, зөв цагт нь өгч

чадсан тэр нөхөр нэр дэвших эрхээ олж авах

бөгөөд улмаар аль тойргоос вэ? гэдэг дараагийн

тэмцэлд ханцуй шамлан орно. Мэдээж намуудын

удирдлагын

түвшинд

хийсэн

тойргийн

хуваарилалтын дагуу “үхлийн ” гэсэн тодотголтой

тойрогт хэн ч очихыг хүсэхгүй боловч аанай л

“хоншоор нь дутсан хэн нэгэн товариш золиос

болон тийш шидэгдэж нам ялбал албан тушаал

бат гэсэн “амлалт” өвөрлөн одно.

Тойрог хуваахад “тойргоо усалсан эсэх” чухал

бөгөөд энэ нь улс орны хэмжээнд сэтгэж, бүтээж

ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүдийг “жалга

довын депутат” болгож, сонгогч олны үнэлгээг

ч жижгэрүүлж төрийн хөрөнгөөр барьсан

сагсан бөмбөгийн талбай зэргээр гишүүнээ

үнэлдэг явдлыг архагшуулан гааруулдаг ноцтой үр

дагавар дагуулна. Үүнээс үүдээд бараг л аятайхан

“жорлон” барьчих юм бол их хурлын гишүүд гүйж

очин нээлт хийн тууз хайчилж зогсдог уламжлал

бий болсон нь бас нэг үнэн.

Тойргоо ийн усалж чадсан нь тойрогтоо үлдэх,

чадаагүй нь дараагийн “шанстай” тойргийг

сонгох гэж дайны хажуугаар дажин өрнүүлнэ.

Уул шугамандаа нэр дэвшихийн төлөө ил

тод, шударга өрсөлдөөн өрнөх нь ардчилсан

либераль нийгмийн ердийн хэм хэмжээ.

Харамсалтай нь Монголд нам хоорондын

хуйвалдаан, нам доторх хор найруулалт, “өөрийн

хүнийг” дэвшүүлэх бүлэг фракц хоорондын далд

нуугдмал, эрх мэдэл, мөнгөний өрсөлдөөн

болсон нь Монголчуудын сонгох, сонгогдох

эрхийн бас нэгэн хулгай болжээ.

САЙН ЗАСАГЛАЛ