Previous Page  8 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 13 Next Page
Page Background

8

АСУУЛТ 4. ЭНЭ БҮХ ХУЛГАЙГ НЭР ДЭВШИГЧ ЗОХИОН БАЙГУУЛДАГ УУ?

АСУУЛТ 5. ХҮН БҮР СОНГОХ ЭРХЭЭ ХУДАЛДДАГ ГЭЖ ҮҮ?

АСУУЛТ 6. СОНГОХ СОНГОГДОХ ЭРХИЙН ХУЛГАЙГААС ЗАЙЛСХИЙХ АРГА ЗАМ БАЙНА УУ?

түүнийг бас л хэн нэгэнд өртэй болгож, аяганы хариу

өдөртөө агтны хариу жилдээ гэгчээр хэзээ нэгэн цагт

албан тушаал, хууль бус давуу байдал гэх мэт зүйлээр

өрөө төлөхөд хүргэж, барьцаална.

2016 оны УИХ-ын сонгуульд нийт 12 нам, 3 эвсэл,

498 нэр дэвшигч оролцсон аж. ҮАГ-аас гаргасан

аудитын дүнд дурдсанаар сонгуульд оролцсон 11 нам,

2 эвсэл нийт 8,363.9 сая төгрөг төвлөрүүлснээс 8,349.3

саяыг нь зарцуулжээ. Харин 498 нэр дэвшигчээс 386

нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны

дагуу холбогдох төрийн байгууллагуудад ирүүлсэн нь

нийтдээ 26,010,9 сая төгрөг болжээ.

Эндээс харахад

нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын нийлбэр дүн 34

тэрбум 360.2 сая төгрөг болж байна.

Дээр дурдсан бүхэн мөрийн хөтөлбөрөө уралдуулж,

мэдлэг ур чадвар, туршлага, ёс зүйгээ сойж сонгогчийн

санал авах зорилготой сонгуулийн сурталчилгааг

орвонгоор нь эргүүлж, сонгох эрх гээчийг ул болгон,

мөнгө төгрөг, эрх мэдлийг зул болгон залснаар

сонгох, сонгогдох эрхийн хулгайн бас нэг хэлбэр болж

хувирна.

Тийм бас үгүй. Анх энэ бүхнийг улс төрчид, намууд

оруулж ирсэн бөгөөд “ариун газар хоосон байдаггүй”-н

үлгэрээр бүр бие даасан тогтолцоо систем болон

хувирсан гэдэг утгаараа ТИЙМ. Нөгөө талаас эрэлт

байгаа газар нийлүүлэлт бий болох зах зээлийн

зарчмаар сонгуулийг мөнгө олох хэрэгсэл болгон

хувиргадаг нийгмийн бүхэл бүтэн бүлэг давхраа бий

болсон бөгөөд тэд нэр дэвшигчдэд “татгалзах аргагүй

санал дэвшүүлж” мөнгө сааж, ашиг олдог болсон нь

үнэн. Энэ утгаараа нэр дэвшигчид бас “хохирогч”

болох нь олон.

Сонгуулийн үеэр ашиг олдог энэ бүлэглэлүүд улам

зохион байгуулалттай, хууран мэхлэх, залилах, айлган

сүрдүүлэх хэлбэрт шилжсэн бөгөөд хууль хяналтын

байгууллагаас энэ мэтийн “бизнес эрхлэгчидтэй” ямар

ч тооцоо боддоггүй учир бүр даамжирсаар, сонгох

сонгогдох эрхийн хулгай гаарчихсан.

Мэдээж үгүй. Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол,

таалах эс таалах зан үйлдээ захирагдан саналаа өгдөг

хүмүүс дийлэнх байгаа ч эдний тоо улам цөөрсөөр

байна. Тэд саналаа худалдахгүй ч санал хураах

байранд ирэхээс сайн дураар татгалзах болсноор

“санал худалдагч, худалдан авагч” олонх болох аюул

бодитой боллоо. Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд

92.7 хувьтай оролцож байсан сонгогчдын тоо

буурсаар 1997 онд 85.6 хувь, 2001 онд 83 хувь болж

2017 онд 60.6 хувь болж унав. УИХ-ын сонгуулийн ирц

ч мөн адил. Орон нутгийн хурлын сонгуулийн ирц

арай ядаж 50+1 болж, зарим газар ирц хүрэхгүй дахиж

байна.

Үүний шалтгаан нь намуудын дэвшүүлж байгаа

нэр дэвшигч сонгогчийн сонголтонд нийцэхээ больж,

“өвсөнд ороовч үхэр үл идэх” болж хувирсантай шууд

холбоотой. Нэгэнт таалахгүй хүнээ хүчээр сонгохгүйн

тулд саналаа өгөхөөс татгалзах болж улмаар саналаа

өгсөн ч тэмдэглэл хийхгүй цагаан хуудас уншуулж

байна. Энэ байдал даамжрах аваас бид удахгүй

сонгуулиа явуулж чадахаа болих магадлалтай.

Үндсэн хуульд заасан язгуур эрхээ шударгаар,

сэтгэл ханамжтайгаар эдлэх боломжийг бүрдүүлэх

олон арга зам байдаг талаар судлаачид, улс төрчид,

мэргэжилтнүүд хэлдэг, ярьдаг.

Үүнийг бичигчийн хувьд бол сонгуулийн саналын

хуудсанд нэр дэвшигчдээс гадна БҮГДИЙН ЭСРЭГ

гэсэн сонголтыг оруулж өгөх хэрэгтэй санагдана.

Зарим хүмүүс хэрэв ингэвэл сонгууль нурна, дахин

сонгууль зохион байгуулах гэж төсвийн асар их

хөрөнгө мөнгийг зарах шаардлага гарна гэж “санаа

зовдог”. Үнэхээр сонгуульд бид төсвийн багагүй

мөнгийг зардаг ч чадамжгүй, шударга бус, сонирхлын

зөрчилд идэгдсэн хууль тогтоох байгууллагын өр

төлөөсийг хэмжих аргагүй бөгөөд үндэсний аюулгүй

байдал, тусгаар тогтнолоороо дэнчин тавихад

хүрснээс дахиад хэдэн тэрбумыг зарахад яахав. Нэр

дэвшигчдийг нь сонгогчид хүлээж авахгүй байх аваас

намууд ч гэсэн “нүдээ олсон” хүнийг дэвшүүлэхийг

хичээнэ, сонгогч ч хариуцлагатай сонголт хийж,

хулгайг даран Сонгох сонгогдох эрхээ жинхэнэ утгаар

эдлэх буй заа.

2019 оны 5-р сар

САЙН ЗАСАГЛАЛ