Previous Page  12 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 12 / 13 Next Page
Page Background

12

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.05.26-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН ЭРДЭНЭТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Үйл явдлын товч:

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хэд

хэдэн төрийн өмчит аж ахуйн нэгжид хийсэн

хяналт, шалгалтын талаар олон нийтэд мэдээлэл

өгсөн. Тухайлбал, Хөгжлийн банкинд хийсэн

шалгалтын дүнг ажлын хэсгийн ахлагч ЗГХЭГ-ын

дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж шалгалтаар

илэрсэн зөрчлүүдийн талаарх материалуудыг

холбогдох хууль хяналтын байгууллага, АТГ-т

шилжүүлж байгаагаа мэдэгдсэн.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэт

үйлдвэрт хийсэн хяналт, шалгалтын дүнг

танилцуулж ашиг сонирхлын зөрчилтэй байж

болзошгүй гэх материалуудыг холбогдох

хуулийн байгууллагуудад мөн адил хүргүүлж

байгааг мэдэгдсэн. Мөн ажлын хэсгийн ахлагч

Монголросцветметкомпанидхийсэншалгалтаар

санхүүгийн хүндрэлтэй байгааг тогтоосон талаар

дурдсан.

Дүгнэлт тайлбар:

Их хурлын даргыг өөрчилсөн “чимээгүй”

өөрчлөлт их том явлаа шүү дээ. Үүнийхээ үр дүнг

гаргах зам эхэлж байгаа нь энэ гэж харж байна.

Дээрх хоёр том хэргийн талаар өнөөг хүртэл

ярьж байсан ч АТГ-руу шилжүүлж чадахгүй

байсан. АТГ-ын даргыг сольсон, шинэ дарга нь

эдгээр хэргүүдийг шийднэ гэж амалсан. Бидний

гол анхаарах зүйл бол дээрх хэргүүдийг хийсэн

хүмүүст яг хариуцлага хүлээлгэх үү? Үгүй юу

гэдэг. Хариуцлага хүлээлгэж байж л өнөөг хүртэл

ярьж ирснээс ялгарна, чадахгүй бол урьдын адил

хоосон шуугиан болж үлдэнэ. Ямар ч ялгаагүй.

Өмнө нь хэн нэгнийг бариад л, хориод л, айлгаад

л чимээгүй болж мартагддаг байсан шүү дээ.

Хариуцлага хүлээлгэнэ гэсэн хүлээлт нийгэмд

байгаа ч хариуцлагыг 2 янзаар ойлгож байна.

Иргэд бол алдсан мөнгөө буцаагаад авна гэж

ойлгож байгаа, харин төр засаг хуулийн дүгнэлт

гэх мэтийг тараагаад, баривчилж айлгаад

болдог гэж ойлгоод байгаа юм. Гол зүйл бол

бид алдсан хөрөнгө мөнгөө олж авах. Тэр мөнгө

зээлийн мөнгө байсан шүү дээ, үүнийг одоо

иргэд татвараараа төлж байгаа. Таны 10 зүсэм

талхны 2-ыг нь төр авчихаад, түүгээрээ эдгээр

хариуцлагагүй хүмүүсийн зээлсэн зээлийг төлөөд

байгаа юм.

Хөгжлийн банкны зээл бол МУ-ыг хөгжүүлэх

урт хугацааны том төсөлд хариуцлагатайгаар,

зээл зарчмаар хөрөнгө оруулах ёстой. Түүнээс

арилжааны банкуудын өгчих зээлийг өгөх ёсгүй.

Гэвч үүний хариуцлагын тогтолцоог нь хянаж

чадаагүй учраас ийм байдалд хүрчихсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАРИУ ЦОХИЛТ

Үйл явдлын товч:

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Пүрэв

гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож

УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах саналыг 2 дахь

удаагаа гаргалаа. Үүний өмнө тэрээр өнгөрсөн

оны 10-р сард УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх

боломжгүй болсон учир өөрөө тарахыг санал

болгож байсан. УИХ-ын үйл ажиллагаа тухайн

үеэс сайжирсангүй гэж үзэн дахин санал гаргасан

гэв.

Мөн УИХ-ын баталсан татварын багц хуульд

өнгөрсөн 7 хоногт хориг тавиад байсан.

Гэтэл Сангийн сайд Ерөнхийлөгч хүчингүй

болчихсон хуульд хориг тавьсан. Тийм

учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах

боломжгүй гэж мэдэгдсэн. Улмаар УИХ-ын

харьяалах хороодууд уг хоригийг хүлээн авах

боломжгүй гэж үзээд байна.