Previous Page  4 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 13 Next Page
Page Background

4

Аливаа хамтын ажиллагаа эхлэхээс өмнө

талууд харилцан ярилцах, бүрэн ойлголцох,

итгэлцэл бий болох ёстой. Энэ таван орны хувьд

бол харилцан ярилцах үйлдэл нь төр засгийн

хэмжээнд дөнгөж өрнөж байна. Нэр томьёоны

ойлголтоо нэг болгох, алсын хараагаа хуваалцаж,

нэгдсэн зорилготой болтол удирдагчдаас нь

ихээхэн тэвчээр, уужуу сэтгэл шаардах бололтой.

Энэ бүс нутаг нь дэлхийн гол үйл явдлаас

алслагдсан, Орос Хятадаас бүрэн хамааралтай

учир Монголтой төсөөтэй. Армян, Беларус, Орос,

Казахстан, Кыргыз улсуудыг нэгтгэсэн Евразийн

эдийн засгийн холбоонд хоёр нь нэгдсэнийг

эс тооцвол, тэдний хамтарсан өөр холбоо алга

байна. Тэгээд ч энэ холбоонд орсон жижиг орны

үйлдвэрлэгчид том орны гаалийн татваргүй

бараанд цохигдон дампуурч байгаа гэж бид

замдаа саатсан Бишкекд ярьж байлаа.

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ямар

ч

гэсэн

харилцан

ярилцахыг

(communication) төр засгийн түвшинд эхлүүлж

байгаа нь сайшаалтай. Европын орнууд II

дайны дараа нүүрс, гангийн үйлдвэрлэлээ

зохицуулах тухай ярилцаж эхэлснээр өнөөгийн

Европын холбооны суурийг тавьсан. Түүнтэй

адил евразийн таван орон жишээлбэл усыг

тойруулан ийм ярилцлага өрнүүлэх боломжтой.

Тажикистан нь бусад дөрвөн улсынхаа ундны

усны хэрэгцээний 70 хувийг хангадаг ч, саяхан

болтол маргаан гарсаар байлаа.

Улс орны хооронд ойлголцохын тулд

иргэд, иргэний нийгэм нь харилцан ярилцах

шаардлагатай. Зөвхөн энгийн иргэд, жижиг

дунд бизнесийн харилцан ойлголцол нь эдийн

засгийн хамтын ажиллагааг “чирж” явдаг.

Одоо бол “ачаа нь мориныхоо урд” байна.

Иргэд харилцан ярилцаж, ойлголцохын

тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой.

Гэвч тийм боломж Кыргызстанаас бусад орны

иргэдэд нь хязгаарлагдмал байна. Хязгаарласан

хэмжээгээр нь иргэний нийгэм буюу мэдээлэлтэй

иргэдийн дуу хоолой сонсогдохгүй байна гэсэн

үг. Хятадын зам ба бүс санаачилга энэ бүс

нутагт эрчимтэй хэрэгжиж, зарим улс нь “залгиж

чадахгүй” том төслүүд “үмхэж” байгаа нь улс төр,

эдийн засгийн эрсдэл дагуулж байна.

Монголын хувьд дундад азийн улсуудтай

харьцуулахад хүний аюулгүй байдал, эрх, эрх

чөлөө, хөрөнгийг хамгаалах талаар томоохон

амжилтад хүрчээ. Хэдийгээр авлигатай ч,

Монголын иргэд ганц нэг хүнээс хамаардаггүй,

төр засаг нь иргэдийн дуу хоолойг сонсохгүйгээр

ямар ч шийдвэр гаргах боломжгүй юм.

2019.05.29