Previous Page  5 / 13 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 13 Next Page
Page Background

5

САЙН ЗАСАГЛАЛ

сонгох, сонгогдох эрх буюу

Монголын сонгууль

Хулгай

лаг

дсан

2017

оны

ерөнхийлөгчийн

ээлжит

сонгуулийн

хоёр

дахь санал хураалтын

дүнгээр нийт санал өгсөн 1 сая 207 мянга 787

иргэний 99 мянга 494 иргэн буюу 8.23 хувь

нь санал огт тэмдэглээгүй “цагаан” хуудас

тоолуулсан онцлог үйл явдал гарав. Тухайн үед

үүнийг анхан шатны сонгуульд бүдэрсэн нэг нэр

дэвшигч, нэг улс төрийн намын “өшөө хорсол”

мэтээр тайлбарлаад өнгөрсөн авч чухамдаа

Монгол дахь сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт

хямралд идэгдсэний ноцтой дохио энэ байлаа.

Монгол улсын Үндсэн хуулийн 16.9-д,

Сонгуулийн тухай

хуулийн

2.11-д заасан сонгох

сонгогдох эрхээ бид УИХ, Ерөнхийлөгч, Орон

нутгийн хурал зэрэг 3 сонгуульд 4 жилдээ нэг

удаа эдэлдэг.

s

Харин бодит байдал дээр энэ эрх маань

ямаршуухан байдалтай байна вэ?

s

Бид хүссэн хүнээ эсвэл өөрийгөө нэр

дэвшүүлж, түүнийхээ төлөө саналаа өгөх

эрхтэй байна уу үгүй юу?

s

“Дургүй бандийг дарж байж сахил хүртээв”

гэдгийн адил хэн нэгний урьдчилан

найруулсан сонгууль жүжигт оролцож, “лам

олдохгүй бол буцахдаа таныг зална” гэсэн

үлгэрээр хуудсанд бичсэн нэгнийг дугуйлсан

болоод өнгөрч байна уу?

s

Сонгогдсон гишүүн нь элдвээр аяглаж,

эрүүл галзуу нь мэдэгдэхгүй аашилж, идэж

уухыг үзүүлээд өгөхөөр “үгүй энэ нөхөр чинь

хаанаас яагаад гараад ирэв ээ” гэж нэгнээсээ

асуун гайхах сонгогч. Энэ мэт олон асуулт

байна аа.

Чухамдаа “жирийн үхэх заяатан” бидний

сонгох, сонгогдох эрхийг хулгайлах нүдэнд үл

үзэгдэж, чихэнд үл сонсдох их ажил далд өрнөдөг

бөгөөд түүний схемийг нэг харъя.

1992 онд УИХ-ын анхны сонгуульдаа санал

өгөх эрхтэй иргэдийн 95.6 хувь оролцож,

Монгол даяараа итгэн найдаж асан тэр үед энэ

ойлголт байсангүй. Харин дараа дараагийн

УИХ-ын сонгуулийн үед намууд хүчирхэгжиж,

эрх мэдлийн амт авч, “түрийвчээрээ” нэгдэх

болсон үеэс УИХ-ын сонгууль улмаар иргэдийн

төлөөлөгчдийн хурлын сонгуульд тойрог хуваах

гэсэн энэ ойлголт гарч ирэв. Тойрог жижгэрч 76

болсон нь үүнд мөн ташуур өгчээ.

Улс төрийн намуудын удирдлагын түвшинд

сонгуулийн тодорхой тойрогт нэг нам нь

найдвартай гаргах гэсэн хүнээ дэвшүүлэх бусад

нь дүр эсгэсэн өрсөлдөөн харуулах үүднээс нэр

дэвшүүлэхгүй хаях эс бөгөөс сул, олондтанигдаагүй

хүнээ дэвшүүлсэн болох тохироог ийнхүү нэрлэх

аж.

Энэ тохиролцоо бол ихэвчлэн төр барилцдаг

намын удирдлагад байгаа нөхдийг хамардгаараа

АСУУЛТ 1. УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТОЙРОГ ХУВААХ ТОХИРОЛЦООН ГЭЖЮУ БОЛОХ

НИЙТЛЭЛ

О.МӨНХБАТ

Доктор, МУИС-ийн Профессор

НИЙТЛЭЛ