Previous Page  13 / 13
Information
Show Menu
Previous Page 13 / 13
Page Background

13

ТОЙМ

ДеФакто

Дүгнэлт тайлбар:

Манайд батлагдаж байгаа хуулиуд судалгаагүй,

хувь хүмүүсийн үзэмжид тулгуурласан, нэг

сонгуулийн хугацаагаар харсан богино настай

байдаг. НӨАТ, боловсролын хууль, уул уурхай

ашигт малтмалын хуулийг 16 жилд 300 удаа

өөрчилсөн нь ажлаа хийж мэдэхгүй байгаагийн

тод жишээ. Хуулиа гаргаж чадахгүй, гаргасан

хуулиа хэрэгжүүлж чадахгүй, зөрчсөн хүнээ

шийтгэж чадахгүй төртэй улс. Ерөнхийлөгч,

улсын их хурал 2 институтынхаа хувьд бэхжиж

чадаагүй байна гэсэн үг.

Мөн өнгөрсөн 7 хоногт Засгийн газрыг

огцруулах машинтай жагсаал болсон. Махны

үнэ, шатахууны үнийг барьж чадсангүй гэж.

Энэ бол Засгийн газар нь мах, шатахууны үнийг

өөрөө тогтоодог гээд итгэчихсэн, ард түмэндээ

итгүүлчихсэн байгаагийн илрэл. Одоо хүртэл

Засгийн газар гэдэг институт үнэ тогтоодог газар

биш гэдгээ ойлгоогүй байгаа байхгүй юу.

Гэхдээ ардчилсан нийгэмд жагсаж байж л

өөрсдийгөө илэрхийлдэг.

ЕВРАЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ФОРУМ 2019

Үйл явдлын товч:

Казахстан Улсад жил бүр дэлхийн 60 орны 600

гаруй төлөөлөгч оролцдог “Евразийн хэвлэл

мэдээллийн форум” болдог. Энэ жилийн форум

5-р сарын 22-24-ний өдрүүдэд Алмата хотод

боллоо.

Дүгнэлт тайлбар:

Казахстан улс Евразийн энэ орон зайд

өөрсдийгөө төв болгохоор ажиллаад их олонжил

болж байгаа. Нэг удирдагчтай 30 жил байж, энэ

удирдагчньөөрийншилжилтийнүйлажиллагааг

явуулаад эхэлсэн. Ази Европыг холбосон олон

бизнесийн санхүүгийн төв байгуулчихсан байна.

Астанагийн эдийн засгийн форум гээд сая 12

дахь жилдээ зохион байгуулчихлаа. Алматад энэ

хэвлэл мэдээллийн форум 16 дахь жилдээ зохион

байгуулагдаж байна. Энэ бүхэн бол Казахстан

гэдэг улс энэ орон зайдаа хамгийн том нь, төв нь

гэсэн ойлголтоор явж байгаагийн нэг илрэл.

Форумын үеэр баруунынэг сэтгүүлч “яагаад бид

энэ форумыг хүний эрхийг зөрчдөг, сэтгүүлчдийг

өөр үзэл бодол илэрхийлэхийг нь хорьдог, оройн

цагаар интернетийн хурдыг удаашруулдаг ийм

оронд хийж байгаа юм бэ” гэж асуухад “харин

тийм учраас л энд хийж байгаа шүү дээ” гэж хэлж

байна лээ.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE