12
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Зураг 1, Зураг 2, Зураг 3-с дүгнэхэд 15-
24 насанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй
харьцуулахад
эрт
гэрлэж
байгаагаас
ганц бие амьдрах хүлээгдэж буй хугацаа
эрэгтэйчүүдийнхээс бага байна. Түүнчлэн
эрэгтэй, эмэгтэй хүн амын хувьд гэрлэх цэвэр
магадлал 25 нас хүртэл нэмэгдэж байгаа
нь тухайн насны бүлэг дэх огт гэрлээгүй хүн
амын ганц бие амьдралаа үргэлжлүүлэх
хүлээгдэж буй хугацаа буурахад нөлөөлж
байгаа юм. Харин 25 нас хүртлээ огт
гэрлээгүй, ганц бие амьдарсан хүн амын
хувьд цаашид гэрлэх цэвэр магадлал хүйсээр
онцын ялгаагүй боловч нас барах цэвэр
магадлал эрэгтэйчүүдэд өндөр байгаа нь
ганц бие амьдрах хүлээгдэж буй хугацаа
эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийнхээс
богино байхад нөлөөлсөн нь тодорхой байна.
Хүснэгт 1. Гэрлэлтийн хугацааны талаарх сонгосон үзүүлэлтүүд, хүйсээр, Монгол улс, 2020 он
Сонгосон үзүүлэлтүүд
Эрэгтэй
Эмэгтэй
Анхны гэрлэлтийн дундаж нас
28.2
26.3
Анхны гэрлэлтээс хойш амьдрах дундаж хугацаа
38.9
50.1
Ганц бие амьдралын нийт хугацаа (%)
41.4
34.0
Төрөлтөөс тооцсон дундаж наслалт*
66.4
76.0
Эх сурвалж: МУ-ын 2020 оны ХАОСТ-ын мэдээнд үндэслэн тооцсон гэрлэлтийн цэвэр хүснэгтэд үндэслэсэн
тооцоолол
*
-
www.1212.mnМонгол эрэгтэйчүүд анхны гэрлэлтээсээ хойш
дунджаар38.9жиламьдардаг болэмэгтэйчүүд
(50.1 жил) тэднээс 11.2 жилээр удаан
хугацаанд амьдардаг болох нь тооцооллын
үр дүнгээс харагдлаа. Энэ үзүүлэлт нь гэр бүл
салах, дахин гэрлэх, бэлэвсрэх амьдралын
мөчлөгтэй холбоотой хугацааны мэдээллийг
тусган харуулдаггүй. Монгол эрэгтэйчүүд
эмэгтэйчүүдээс харьцангуй эрт нас барах
хандлагатай байдгаас дундаж наслалт дахь
хүйсийн ялгаа 10 орчим насны зөрүүтэй
болсон нь анхны гэрлэлтээс хойш амьд явах
хугацааны хүйсийн зөрүүтэй байдалд шууд
нөлөөлж байна.
Гэрлэлтийн цэвэр хүснэгтээс тооцож болдог
бас нэгэн сонирхолтой статистик бол
амьдралынхаа нийт хугацааны хичнээн хувийг
ганц бие өнгөрөөж байгаа талаарх мэдээлэл
юм. Монгол эрэгтэйчүүд төрсөн цагаасаа
хойш туулж өнгөрүүлэх амьдралынхаа нийт
хугацааны 41.4 хувийг, харин эмэгтэйчүүд
34 хувийг нь огт гэр бүл болоогүй, ганц бие
Гэрлэлтийн хүснэгт зохиосноор анхны
гэрлэлтийн дундаж насыг тодорхойлохоос
гадна гэрлэлтийн хугацаатай холбоотой
нэмэлт мэдээллүүдийг тооцох боломжтой
болдог.
Гэрлэлтийн цэвэр хүснэгтийн мэдээлэлд
үндэслэн тооцсон гэрлэлтийн хугацааны
талаарх сонгосон үзүүлэлтүүдийг хүйсээр
зэрэгцүүлж Хүснэгт 1-д харуулав.
Шинжилгээний дүнгээс харвал 2020 оны
байдлаар 15 ба түүнээс дээш настай Монгол
эрэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж
нас 28.2, эмэгтэйчүүдийнх 26.3 байна.
Дэлхийн ихэнх улс орнуудад ажиглагддаг
зүй тогтлын дагуу Монгол эмэгтэйчүүдийн
анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэйчүүдтэй
харьцуулахад бага (1.9 жилээр бага) байна.
байхдаа туулан өнгөрүүлж байна. Энэ нь
эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү цөөн жил
ганц бие амьдарч, илүү удаан хугацаанд
хосын амьдралаар хорвоог туулдаг гэсэн үг
биш юм. Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс
дунджаар 2 жилийн өмнө гэрлэдэг боловч
10 орчим жилээр урт насалж байгаа тул
амьдралынхаа (14.7 хувь) сүүлийн жилүүдийг
бэлэвсэн ганц бие амьдралаар туулдаг
болохыг илэрхийлж байна.
4. ДҮГНЭЛТ
Судалгаагаар
гэрлэлтийн цэвэр хүснэгт
зохиож, Монгол улсын хүн амын гэрлэлтийн
хугацааны талаарх үзүүлэлтүүд хүйсээр
ялгаатай эсэхийг тодорхойлох үндсэн зорилго
дэвшүүлсэн.
Шинжилгээний үр дүнд дараах дүгнэлтүүдийг
хийлээ. Үүнд: